Friday, October 22, 2010

Эр хүн танаа

эр хүн танаа
Ингээд бодоход эр хүн таныг эгдүүцэж хараад бухимдмаар
Эргэж бодоод дурсахад эрхэлж туниад танд уйлмаар

Инээгээд нэг харахад эвийлж хайрлаад ундуйцмаар
Эр хүн та энэ орчлонд эгэл биш ганц бурхан заяа юмаа


Ханийн түшиг, хатан баатар эр хүн танийг би дээдэлдэг
Хайрын эзэн, халамжийн дээд эр хүн таныг би хайрладаг
Хатуужлын хязгаар, хагдраагүй тогтоц эр хүн таныг би шүтдэг
Хатан бүүвэй, хариу нэхэлгүй эр хүн танд би залбирдаг аа

Оюутан насны дурсамж

Оюутан насны дурсамж
Өглөө ажилдаа ирээд нэг зураг хараад гэнэт хуучин оюутан байсан үеээ дурсаад. оюутан байхад хамгийн гоё үе нь дадлагаар явах. Би эхний дадлагатаа явж чадаагүй хоёрдугаар курсээ төгсөөд Горхи тэрэлжийн тэндэх ТИС-ын полигонлуу 21 хоног явж билээ. Хамгийн сайхан дурсамжтай бас жаргалтай үеүүд минь тэнд л өнгөрсөн санагдана.
Энэ манай полигон.Одоо ингээд харахаар үнэн гоё харагдажийна шүү.Баруун талын хамгийн урд талын байшин нь манай байшин, тэр голд нь сагсны шийд байна,/энэ шийдний гадаа нэг хонож билээ/ тэгээд тэр дээгүүрх олон байшинд нь айлууд зусланд гарна

Бууз

Өчдөр шинэ төрсөн дүүгийхээ маамууд ванн авах гээд "НТ" шооп орсийн. Тэгээд нэг тасарцан реклаам сонссийн тэрийгээ өнгөтөөр үзүүлнээ. Реклаам этэр хийдэг хүмүүс байгуул санаа авуул аваарай хэ хэ хэ
ЭР ХОНИНЫ СҮҮЛТЭЙ
ЭМ ХОНИНЫ МАХТАЙ
АЛТАН ТАРИАН ГУРИЛААР ХИЙСЭН
АМТАТ САЙХАН БУУЗ БАЙНА. БУУЗ АВААРАЙ БУУЗ АВААРАЙ
Аймаар рекламджаагааз. Ингээл орилоод байсан чинь манай охин дуурайгаал бууз аваарай гээл орилжуу хэ хэ

Минийх болоогүй бүхэнд

А.Цолмонтуяа : Минийх болоогүй бүхэнд

Дэргэд минь мөнх үлдэж жаргаагүй дутуу дурлал бүхэн минь
Дэнгийн эрвээхэй мэтээр алслан минийх болоогүйд талархъя

Дурсамж сэргээсэн UBS music video awards-2009

Өнгөрсөн 4 дэх өдөр UBS MUSIC VIDEO AWARDS үзээд. Анх удаагаа л СТО-нд орж үзлээ ш дээ хэ хэ хэ. Зохион байгуулалт, тайз засалт, хамтлаг дуучид гээд ярих юм байхгүй гоё болжээнэ лээ. Долгион ахын ард сууж үзсэн гэжуугаа.Манайхан л юм хойно яаж ийж байгаадл хоцорч ирцгээгээд 6-д эхлэх байсан юм 7,30 болж байхад эхэлсэн. Дуучин Агиймаагийн микрофон дуугарахгүй байсан, шилдэг зураач номинацийг зарлах гэж байгаад андуурч зураглаачийг зарласан гээд ганц нэг жижиг фактуудыг эс тооцвол миний хувьд онц үнэлгээтэй тоглолт болсон.

Ламхай

Манай ээж гэж засаршгүй ламхай хүн нэг ширхэг байдагийн. Барагл нойлд орохоо хүртэл хуанлигаас харах нь холгүй хүн. Үсээ засуулах, хоол идэх, нүүх суух, хүнд юм өгөх,хувцас авах, бүр эмчид үзүүлэхдээ хүртэл хуанлигаас харна ламаас асууна .

Эмзэг сэдэв

Ванга эмээгийн блогоос азтан болчоол ямар ном авахаа мэдэхгүй мангар сандраал эгчээсээ ямар ном авах вэ та хараад өгөөч гээл гуйсийн. Тэгсэн эгч бол намайг шууд ашиглаж байгаа байхгүй юу. Надад тэр "Миний гоолиг сайхан би галбир" гэсэн номыг аваад өгчих бусдыг нь бол өөрөө мэд гэдэг байшд.

Thursday, October 21, 2010

Хэрвээ....

Надад заримдаа эрэгтэй болоод төрчихсөн бол .... гэж бодогддогийн. За бүүр төрөхөөс эхлий жишээ нь бол би айлын 2 дах охин, охинтой боллоо гэсэн аав лаг дурамжхан, нэр өгөхдөө хүртэл Басохин гэж нэрлэх гэжийсэн гэжугаан. Төрөөл гологдсон байгааз.

Thursday, October 7, 2010

Ээж таньдаа хайртай

Бодоод байхнээ миний ижий надад дэндүү хайртаймаа. Хамаг л болох болохгүй байгаа юмаа бүгдийг нь ирээд ээждээ хэлчихнэ, эрхлээдл тунирхаадл. Заримдаа яаг жаахан хүүхэд загнаж байгаам шиг ээжийгээ загначихна. Дандаа л хайр халамж тусламж хүсэж авахаа л би мэддэг. Тэгсэн бодоод байсан хэдэн удаа өглөө босч цай чанаж өглөөдөө, хэдэн удаа хувцасыг нь угааж гутлыг нь тосолж цайны сүү авч өгсийн бол. Лав л хангалттай олон биш бүүр цөөхөн байх.
Амралтийн өдрөөр ижийдээ эрхлээд унтахаа мэдэхэс биш эрт босоод цай чанаж өгч байсангүй. Толгой өвдөөд хөөрөөд чи л сайхан барьдаг юм гэхээр нь "ядаргаатай" гэж хэлэлгүйгээр барьж өгч байсын боловуу?

Tuesday, October 5, 2010

Хулхидуулалт

Хүнийг бол янз янзаар хулхидаж болдогийн байна. Тэхдээ миний бичих гэж байгаа хулхидалт бол инээдтэй мөртлөө эмзэглэмээр юмуу даа.
Жишээ 1. Хамаатны ах маань нэг хүүхэнтэй танилцаж. Ах яахав сургуулиа төгсөөд удаагүй өөрөөсөө 2эгч хүүхэнтэй танилцсын байх. Нөгөө хүүхэн нэг дэлгүүрт худалдагч хийдэг тэгээд ахыг яахав магистрт сур би төлбөрийг нь дааяа энээ тэрээ гээл