Friday, October 22, 2010

Эмзэг сэдэв

Ванга эмээгийн блогоос азтан болчоол ямар ном авахаа мэдэхгүй мангар сандраал эгчээсээ ямар ном авах вэ та хараад өгөөч гээл гуйсийн. Тэгсэн эгч бол намайг шууд ашиглаж байгаа байхгүй юу. Надад тэр "Миний гоолиг сайхан би галбир" гэсэн номыг аваад өгчих бусдыг нь бол өөрөө мэд гэдэг байшд.

1617-гийхон ажил дээр ном хүргэж авчирч өгвөө. Орой нь эгчтэйгээ уулзах гээл автуусанд суугаад явж байхдаа номоо уншилгүй өгчихөөр хайран санагдаад гарчиглацан явж байсын. Тэгсэн хажууд нэг залуу зогсоол явжийснаа миний уншиж байсан номыг сонирхоол гарчигийг нь харсанаа нээх сонин болоол надруу нэг хараал номын нүүрлүү нэг хараал тэгсэнээ хөлрүү нэг хараал ахиал номын нүүрлүү хараал бөөр гайхаал буутлаа тэгж ангайж зогссон. Тэр залуу бол дотроо яаг ингэж бодсон байх би яааг мэджийнэ:
-Гүээ энэ одоо ямар ном уншцан явжаан Алив юу гэнүү Миний гоолиг сайхан бие галбир жингээ яаж барих гэнүү. Күэ энэ нэг шүдэнзний мод шиг нарийхан юм чинь юун жингээ барих марих вэ. Энэ одоо өөрийгөө ийм нарийхан гэдгийг мэддэггүйм байхдаа энэнээсээ одоо нэмж турж яахгээд байгаан болдоо. Энэ номныхоо оронд яаж таргалах вэ гэсэн ном авч уншаасай.
Хо хо хо тэр яаг ингэж бодоол дахин дахин миний номруу нэг надруу нэг хараал байсан. Хи хи хи
Гэхдээ би тэр номыг атуусан дотор дунд хүртэл уншихдаа ганц л юмыг маш сайн ойлгож авсан. Ерөөсөө л таргалах хэрэгтэй юм байна гэж. Яасан гэхээр жингээ барих тухай ихэнх номнууд ер нь бол хэт туранхай байх дэмий одоо өөрийнхөө байгаа энэ жиндээ сэтгэл хангалуун яв гэж сайтар ухаж ойлгуулдагийн. Тэгээдч тарган хүүхнүүд гоё сайхан нтр гээл тарган хүүхнүүдийг бөөр магтаж өгсөн байна лээ. Би уншаад бүүр сэтгэлээр унасан. Би ер нь бол таргалах гээл хичээгээл байгаалдаа. Хүсэхэд хясна гэдэгл болоод байна.
Би 170 см, 48,5 кг байна лээ. Миний биеийн 6,2 кг нь өөх тэр нь бүх жингийн 12,5 хувь нь. Ер нь бол эмэгтэй хүн 25-30 хувь нь эрэгтэй хүн 20-25 хувь нь тамирчин хүний бол 20-25 хувь нь өөх байхад нормаль байдаг гэсэн. Тэгсэн минийх 2 дахин бага байдаг. Хүний бөөр бас эмэгтэй хүний сав нь өөхөн дээр тогтдог гэсэн. Тэгээд хэт тураад эхлэхээр бөөр сунаад бас саванд өөрчлөлт гардаг гэж бодибилдингийн багш зөвлөж байна лээ. Намайг яаралтай таргалах хэрэгтэй гэсэн болохоор таргалах арга хэмжээ авч байгаа хэхэхэ
Таргалах тухай яриа бол турах гэж хичээж байгаа хүмүүст эмзэг сэдэв. Таргалах гээд хичээж байгаа миний хувьд бол бүүр эмзэг сэдэв.
-Чи бүүр тураа юу даа. Ёоо хүмүүсийн ингэж асуухаас үнэндээ залхаж байна.

Сэтгэгдэлүүд:

1. Мармелад | 2010-06-11 12:22:45
би хуримын бөгжөө баруун гартаа зүүдэг
зүүн гарын ядам хуруундаа зүүдэг болтлоо таргалчихвал тэгээл болоо
2. lover sista | 2010-06-11 12:26:16
Бурхан минь Мармааг таргалуулж хайрла
3. Мармелад | 2010-06-11 12:27:53
Амээн
4. sanaandgyi (зочин) | 2010-06-11 14:04:14
uul ni ch jaahan nemeh ni zyitei baih shyy, er ni bol hatgah shinjtei bga
5. БээМэР | 2010-06-11 14:33:35
тарган, туранхай ч үнэхээр гэцүү гэцүү..
6. Мармелад | 2010-06-11 14:39:02
sanaandgui
юу хатгах шинжтэй байгаа гэж хавирганууд чинь уу
бээмэр
гэцүү гэцүү гэхдээл би майр тарган болмоорийнаа
7. БээМэР | 2010-06-11 14:50:05
хаха.. тэр майр тарган болох бол дэмий ..дараа нь турмаарынаа гээл бээгий хийнэ шд :р
8. Мармелад | 2010-06-11 14:55:41
хахаха нэг майр бариу жинс авахкү юу тэгээд жаахан таргалмар аядсан чинь угаасны дараа өмсөхөд жаахан чихэлдээд тэгсэн ээж
-хайн тэгээл одоо удду би турмаарийнаа гээл унийшд маягтайн зүэр туранхайгаагаараал бай гэжүү
9. anjigai | 2010-06-14 11:00:30
Хэ хэ. Тэрмуу залууг бөөр алаа хаяад эргүүтлийн манад оруулцан байшд. НАйз нартаа ярьцан явж байгаа даа.
10. Мармелад | 2010-06-15 10:43:36
хэхэ тэгсэн байхдаа бөөн сенсааци үүсгэцэн
11. Турахынсан (зочин) | 2010-06-22 22:30:42
ямар гоё юм бэ би тураж чадахгүй хэцүү байна хүний доог болох хүнд тусаж байна шүү /өдөрт юу иддэг вэ /
миний email nj_deegii19@yahoo.com
12. Мармелад | 2010-07-27 11:45:59
mmmmmmmmmm
13. Сарнайха | 2010-07-29 13:14:37
хаха гүүээ чи бүүр хүний бодолыг уншдаг болжэээ
14. Badman | 2010-07-29 13:21:10
Пиав сайн гашраагаад бай. Тэгүүл хүссэн юм хүзүүгээр татийшдээ.
15. Мармелад | 2010-07-30 13:05:26
Сарнайха tehh heheh ter tehdee yagl tegj bodson doo
Worstman ter piawiig harin ch estoi gashraahaa neg bolsiishuu targalj bgaa yum eoor alga hi hi hi
16. Namara | 2010-07-30 13:19:20
tal jingeesee chamd ogchih yumsaan
bi bur booronhii bolchood baina
17. Мэлхий Гүнж | 2010-08-08 22:47:01
хөөх тийм туранхай юмуу та...би гэтэл 54 наассс хаха аймар таргалжийнаа яааж турнаа этр ххэ
18. Мэлхий Гүнж | 2010-08-08 22:48:01
Хүүеээ мармелад эгч таны блог сарын тэмдэглэл болцон байшдээээ...

3 comments:

  1. Манай фракцын хүн биш байна. Хэххэ. Би бол турах юмсан гэж байнга үглээд нөхрөө залхаадыншд. хэхэх.

    ReplyDelete
  2. өө цагаан сараар тээл айл хэсэхээр мангар ядаргаатай ма нөхрийг бол чи эхнэртээ хоол өгдгүүм байна нтр гээд дарамтлийшд
    нөхөр бол чидоо таргалаашдээ гэдийшд кккк бөөр үнээ шиг тарган болсон ч хамаа алгоол гэдийн кккк

    ReplyDelete
  3. Бүгдээрээ сайн уу,

    UBTH эмнэлэг нь дэлхийн аль ч улсад бөөрний хандив хайж байгаа бөгөөд хэрэв та бөөрийг зарж, баян болох эсвэл хэн нэгний амьдралыг хэмнэхийг хүсч байгаа бол бидэнтэй холбоо барина уу. Тиймээс та бөөрөө зарж, ядуу газар нутгийг талархалтайгаар амьдрах боломжтой.

    Хамгийн шилдэг нь
    Докторууд
    Whataspp дугаар +2348108439977
    Имэйл: doctorcollins3@gmail.com

    ReplyDelete