Friday, October 22, 2010

Ламхай

Манай ээж гэж засаршгүй ламхай хүн нэг ширхэг байдагийн. Барагл нойлд орохоо хүртэл хуанлигаас харах нь холгүй хүн. Үсээ засуулах, хоол идэх, нүүх суух, хүнд юм өгөх,хувцас авах, бүр эмчид үзүүлэхдээ хүртэл хуанлигаас харна ламаас асууна .

Тэгсэн саяхан ээж ажил дээрээсээ ажлынхаа 130 мянган төгрөгийг өрөөнөөсөө хулгайд алдчихсан. Тэгээд явжаагаад дотроос нь нэг юм хатгаад зурхайчаас ороод асуусан гэнээ. Лам гуай хэзээ хэд дэх өдрийн алдсийнгээл нээх том харжийснаа хуанли эргүүлээл тэгж тэгжийснаа
-За урд зүгээс ирсэн өндөр, буурал үстэй, доод уруул нь доровгор эмэгтэй хүн авсан байна гээл. Ээж юмыг яаж мэдэхүү гээл ахиад  өөр нэг зурхайч дээр ороол асуусан чинь яаааг түрүүний ламтай адилхан зүйл хэлсэн гэнэ.
Тэхээр нь гэртээ гүйж ирээл өөрт байдаг хуанлигаас харсан чинь Үхэхүй, Өтлөхүй өдөр хулгайд юмаа алдвал урд зүгээс ирсэн өндөр, буурал үстэй, доод уруул нь доровгор  хүн авсан байна гээд бичцэн байсан гэсэн. Тэгээд манайхан ямар сайндаа Та одоо лам этэрт үзүүлж мөнгө үржаахаар өөрөө ирээд энэ номноосоо харчихаж байгаач дээ гэж цаашлуулаа шд
Гэхдээ ээж хашрахгүй бас нэг сайн лам гээд нэг хүүхэнд очиж басл үзүүлсэн гэсээн хэхэхэ.

No comments:

Post a Comment