Saturday, January 28, 2012

Миний хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд


Эмэгтэй хүний эдэлж хэрэглэх юм ямар дуусах биш тээ. Бусад хүнүүстэй туршлага солилцоноо. Би бол нээх брэнд мрэнд лаг ком мом хэрэглэдэггүй хүн л дээ. Ер нь бол хүний сайн гэж хэлүүл нээх таарах ч юм шиг авчихдаг хүн. Тэгээд олон ч юм байхгүй л дээ нүүр мүүрээ их маруухан буднөө тээд байгаа хэдийгээ үзүүлий
Зээ үс толгойноосоо эхлий. Үс гэж ёстой хүн аймаар унаад нэг зөөлөн тоглоомон гахай дэрлэж унтдийн өглөө босоод ирэнгүүт өнөөх чинь үстэй гахай болцон байгаам чинь. Тээд сэтгэл санаагаар унаж байгаа гэж юүгхүү энэ байдлаараа халзрах шинжтэй.
Тээд нэг фэйс найзыхаа зөвлөснөөр Himalaya-н үсний уналтын эсрэг цацлага авсан/ тэр жижкээн ногоон нь/ гүү яахуу дээ гайгүйл юм байна лээ. Эхний удаа үсэндээ цацчаал унтсан чэн маргааш нь үс мүс унаагүй босож ирж ч байх шиг. Аягүй урамшсаан даанч ганцаар шахуу амьдардаг хүн чинь толгойруу цацаад өгчих хүн байхгүй, өөрөө цацхаар хуйхруугаа биш үсрүүгээ цацаад тэгээд нэгл үр дүнгүй байнаа.
Кирасисийн ангижруулагч бол хуучин хэрэглэж байсан юмны үлдэгдэл, шинээр Даав хэрэглэж байгаа, таалагдсан. Тэр үсний тосыг бол салонууд хэрэглээд байгаа харагдахаар нь авсан. Одоохондоо хэрэглэж үзээгүйл байна.
Энэ скрабыг 2 дахиа авч хэрэглэж байгаан. Урьд нь орифлэймийн скраб хэрэглэж байсан нээх ширүүн санагдаад болисон. Энэ ууг нь аягүй гоёшд хэрэглэсний дараа арьс лаг гоё зөөлөрчдийн.
Энэ яахуу нүүр цэвэрлэгч массажны тос 2. Хуурай арьстай болхоор иймэрхүүл юм хэрэглүүл таардын. Энэ нүүр цэвэрлэгчийг бас 2 дахиа авч хэрэглэж байна. Таараад байгаам шигл санагдаад байгаан.
Хүн бэлэглэсийн. Хэрэглээд хагас жил орчим болж байна. Дажгүй ээ. Элдэв гадаадын тос надад ууг нь таардаггүйн харин энэ хөөрхөөн таараад байгаа.

Энэ кремийг өнөөдөр худалдаж авсийн. Бэр дүү хэрэглэж байхад нь ганц нэг түрхэж үзсэн ёстой гоё юм байна лээ. Урьд нь дан орифлэймийн крем хэрэглэдэг байсан. Яанаа ингээд хараад байсан дан аймаар хямдхан юм хэрэглэдэг наасан. Ажил нтр-д ороод гоё цалинтай болхоороо гоёийг авч хэрэглэнээ л гэцэн байгаа :P
Энэ нээх үнэтэй биш мөртлөө лаг таалагддын. Со-д байхдаа авч үзээд таалагдаад энд ирээд бас хэрэгллэдэг болсон. Энэ сонголтноосоо ер нь бол буцахгүй гэж бодож байгаа.
Хамгийн боломжийн үнэтэй хамгийн дажгүй гарын тос гэж боддын байнга авдийшд.
Орифлэймийн биеийн тосыг бас байнга хэрэглэдийн. Нээх зөөлхөн үнэртэй. Харин тэр улбар шар эд нь хүн бэлэглэсийн паа ёстой аймаар хурц үнэртэй хурдхан дуусгах гээд ойрын үед идэвхийлэн түрхэж байгаа. Уул нь түрхэхэд лаг гоё арьс тос даагаадл байгаад байна даанч аягүй хурц үнэртэй. Ханиад хүрсэн учраас уух гээд авсан терафлю хальт цухуйж байна хэхэхэ


Энэ нөгөө юу хэхэхэ эмзэг болон суга цавины үсэнд зориулсан гуужуулагч. Салонд очиж бикини хийлгэхэс айгаад байдымаа хэхэхэ энийг хэрэглэчүүл амар санагдаад ккк. Суганы үсэнд хэрэглээд байхаар лавдаг ургалт нь багасдийм байна лээ. Олон хүн дээр туршиж үзсэн бөлгөө хэхэхэ. Манай эрэгтэй дүү сугандаа аймаар үстэй би шалсаар байгаад нэг удаа энүүгээр гуужуулсийн. Ургахдаа хатгахгүй ургаж байна гэсэн бас ахин ургахдаа анх байснаасаа хамаагүй шингэрч ургасан./энэ хэсэгт жаахан баба юм биччихлээ соорий шөө/

хамаг сүүлд нь миний муу царай муутай 2 үнэртэй ус маань. Ер нь үнэртэй ус түрхэх дургүй их түрхэчихээр толгой өвдөөд түрхсэнээсээ ийсэн юм болно. Салвадор фиррагамо-г аваад жил харин орифлэймийг аваад бараг 2 жил болохжээнэ тэгсэн мөртлөө хэв хэвээрээ наасан. Зөө ингээд дуусаасаг.
Эмэгтэйчүүд гоо сайхны барааг сонгохдоо ихэвчлэн хүний амнаас сонссон найзынхаа хэрэглэж байсан гэх мэтээр дүгнэж авдийм шиг санагдсан. Та бүхэн надтай туршлага солилцоно буй заа


Wednesday, January 25, 2012

Хязгааргүйн хязгаар

Миний хүсэл, шунал, дурлалын

Хязгааргүйн хязгаар нь ...ЧИ

Үл хүрч чадна

Үл уулзаж чадна

Зүүдлэж ..санаж л чадна/ Joe/

url:  http://joejoejoe.blog.gogo.mn/read/entry322196#comments

Wednesday, January 18, 2012

Мэнгэний утга учир ингэжээшд


Мэнгэний утга учир гээд бичлэгнээс өөрт байгаагаа драфталчихаж. Би гэж нэгийм мэнгэний набор л гэсэн үг. Ямар сайндаа хөлөндөө мэнгэтэй хүн хол явдаг гэсэн гэхээр нь аягүй бол хөлийн уланд мэнгэ байгаадаа гээд харсан чинь зүүн хөлийн уланд нэг жижкээн мэнгэ байжээдиймдаа.
Хамар дээрх мэнгэ ямар ч зүйл сэдсэн бүтэмжтэй байхын билэгдэл.Ийм хүн их хөнгөн байдаг. Тэд хошин зантай. Нийтэч зантай. Тэд амьдралын зарим нэгэн шалгуурт өөрийгөө тэнцүүлэх гэж чармайдаггүй  -гэнээ би 5,6 жилийн өмнөөс гэнэт л хамар дээр мэнгэ гараад ирсэн. Томроодл томроодл байгаа. Энийгээ их ад үзээд со-д байхдаа гоо сайхны газар очоод авахуулангаа алдсан. Даанч бүүр үе шаттайгаар энэ сард авахуулсан бол ирэх сарын тэр өдрөө хүрч ирээд ахиад авахуулдаг бас дараа сард нь гээд хэр томоосоо шалтгаалаад жил хүртэл явдаг гэсэн. Тэгэхгүй бол угнаасаа ургаад ахиад гараад ирдэг гэсэн. Харин над тэгж олон сараар эмчилгээ хийлгэх зав зай байхгүй байсан болохоор болихоор шийдсэн гэжугаа.


Бэлхүүс дээрх мэнгэ олон хүүхэдтэй болохын шинж. Мэнгэ том байх тусам олон хүүхэд олно гэсэн үг.  Зүүн талын ташааны дээхнэ мангаррррр том мэнгэ байдийшд. Тэхдээ олон хүүхэдтэй байвал гоё шд тээ

Баруун мөрөн дээрх мэнгэ үргэлж аз хийморьтой байна. Харин зүүн талынх мөнгө, санхүүгийн бэрхшээлтэй учирч болзошгүйн дохио.-Баруун мөрөн дээр 3 харин зүүн талд бол алга байна  
Толгойн үсэн доторх мэнгэнүүд. Зулай орчмын мэнгэнүүд нь агуу их сэтгэгчид, амьдралаас ангид орших чадвартай хүмүүс байдаг. Харин толгойн дагзанд байх мэнгэ нь нууцлаг хүн гэдгийг нь илтгэж байна.Толгойн дагзны зүүн тал хавьцаа нэг цагаан мэнгэ байдымаа их загатнанаа

Хөхөн дээрх мэнгэ.Хөхөн дээрээ мэнгэтэй эмэгтэй үр хүүхдээ жинхэнэ хайраар өсгөдөг. Тэдний хамгийн сайхан чанар нь эхийн хайр. Харин заримдаа энэ нь муу муухай, дутагдалтай занг илэрхийлж болох юм. Өөрөөр хэлбэл завхай, хайр дурлалд шунан дурлагч, бусдын сэтгэлийг татахын тулд юу ч хийхээс буцдаггүй.-Хөхөн дээр жижиг жижг улаан мэнгэ байдымаа. Ингээд хараад байхаар хөөрхий муу мэнгэнүүдээ ад үзээд байх хэрггүйл юм байна.
Би нь мэнгэнүүдээ их ад үзнээ дургуй гэж жигтэйхэн байсын. Жирмээхэй болохоор дааврын өөрчлөлтөөс болоод нөгөө мэнгэнүүд чинь томорно тодорно загатнана. Тэгсэн бас мэнгэ чинь миний ааш зангийн илрэл юм бээшдээ

Wednesday, January 11, 2012

Ганцаараа

Анхны хайр гээд энэ киног гарсан цагаас нь эхлээд үзмээр санагдаад тэгээд надад хань болоод үзчих хүн хайсаар байгаад нэг мэдсэн кинотеатруудаар гарахаа больчихсон :(  Тэгээд уржигдаг тв үзэж байтал энэ кино Соёмбо кинотеатрт гарч байгаа гээд мэдээ үзэвшд. Чухам зүгээр баярлаадл ганцаараа ч байсан хамаагүй үзнээ гэж бодоод соёмбын сайтруу нь орж үзлээ. Тэгсэн 12 цагаас бас 17,30с гарчаагаа гэжийнэ. 17.30-с бол охиныг авах цаг болчих гээд тээд 12с үзэхээр болсийн. Би гэж тэнэг толгой сайтнаас хараадл болоо гэж бодоод утас шөрмөс нтрлүү нь залгаж асуудаг байгаадаа шууд давкиад очсон яасан байхнуу бөөн хоосон хаалга мөргөлөө шд


11.30 гээд очиход бүгд хоосон. Их танхимд нь кино гарахгүй байгаам билээ хамгийн эхний кино 13 цагаас гээд ийм хоосон юм угтав. Хичнээн догдолж хаа байсан хотын захруу хар үүрээр шахуу ирснийг минь яана гээ. Маркетинг гээд өрөөрүү нь шагайтал харин тиймээ манай сайтны мэдээлэл гэж бөөн замбараагүй юм тэгж байгаад янзлах байхаа гэв.
Тэгээд хаа байсан энэ хүртэл зориод ирцэн хүн чинь ямар хоосон буцалтайн биш гээд Өргөө кино театрлуу чавхадчихсан. Ороод цаг нь таарч байсан болхоор Нар сарны зааг гээд киног сонгоод яваад орцөөн. Тэнд тэгж над шиг мэлэн хойлог царайлаад ганцаараа кинодож байгаа хүн нэг ч алгөө.

Нэг мөрдөгчийн тухай бодит хүнээс сэдэвлэсэн кино байсан. 25-р сувгаар Хавтаст хэрэг гээд нэг нэвтрүүлэг гардагдаа тэрэн дээр гарч байсан нэг хэргийн тухай лав хальт гарна лээ. Тэгээд кино эхнээсээ дуусталаа бөөн бөөн таньдаг жүжигчид ахмад үеийн хамаг л жүжигчидийг хамаад тоглуулсан бололтой. Тэхдээ гоё кино байна лээ сэмхэн ганц нэг нулимс дусаагаад  бас ганцаараа галзуум шиг инээв.
Зөө тээд цаашид ч бас ганцаараа кинодож байхаар шийдсэн яады тээ нааг тоогоод кино үзэх хүн олдкуу байгаам чэн

Sunday, January 8, 2012

Why always me?

Би хүн тэр тусмаа 26 хан настай эмэгтэй хүн. Надад хайр, халамж, энхрийлэл, халуун дулаан үгс, гуниглахад минь нурууг минь илэх хэн нэгэн, секс, амьдрал өөдөө хамтдаа зүтгэх нэгэн хэрэгтэй байна. Тэрнээс биш насаараа хүлээлгэх тавилан, 2сар хүлээсний эцэст 10 хоног үзэгдэх хэн нэгэн, хааяахан мэссэнжэрээр солих ойр зуур ахуйн хэдэн үг, хайртай үнсий гэх смайлууд хэрэггүй хүсэхгүй байна.
Чамайг иртэл цонхоо дулааллахгүй хүлээж байна гэхэд өөрөө яагаад дулаалчиж болохгүй байгаа юм бээ? гэхэд нь хичнээн их гомдов. Зүгээрл өчнөөн удаан тэсэж тэвчээд байсан тэвчээр гэнэт тасарчихсан. Чамаар ганцхан чамаар л тэрийг хийлгэмээр байна өөрөө чадахгүйдээ биш зүгээрл би чинь цонхыг минь дулаалаад өгөх нөхөртэй хүн шүү дээ гэж бодсийн. WHY ALWAYS ME?
Өглөө гараад охиноо хүргэж өгнө, орой авна, усанд оруулна, үлгэрийн ном уншиж өгнө, хоолоо хийнэ, гэрээ цэвэрлэнэ, баяр ёслол тэмдэглэнэ, хэн нэг хамаатныдаа очно бүгдэд нь ганцаараа ганцаараа ганцаараа залхжийна. Why always me?
Саяхан зургуудаа үзлээ дандаал охиноо тэвэрсэн зургууд байх юм. Миний,  охины төрсөн өдөр, дүүгийн хурим, салхинд гарах, чаргаар гулсах, найзын төрсөн өдөр, шинэ жил энэ бүх зургуудад охин бид 2 ЧИ ХААЧСИЙМБЭЭ?




ЧАМГҮЙГЭЭРХ МИНИЙ АМЬДРАЛ ҮРГЭЛЖЛЭЭДЛ БАЙХУУ?

Thursday, January 5, 2012

To do nothing...

 
Нэгэн хэвийн уйтгартай амьдралаас гэнэт залхаадаа. Залхаад чгэж юууч хийхгүй гэртээ суух уйтгартаймаа. Ажил хиймээрл байхын бас бус юмаа бодохоор хиймээргүй ч юм шиг. Нөгөө юу л даа ирэх семестрээс сургуульдаа үргэлжлүүлж сураад бушуухан төгсөөд авахгүй бол ингэж явсаар байтал элсээд бүүр 3 жил болчиж арай ч дээ энэ чинь одоо төгсөж гийгүүлий даа. 
Мэргэжлээрээ л ажиллахгүй бол өөр газар ажилд орчихвол ажлын хажуугаар сургуульд явах зав гарахаа байчихна шд. Мэргэжлийн ажилд орвол яахуу мэргэжлээрээ сурч байгаам чэн ажлын завсараар ганц нэг гарч гүйгээд байж болно гэж бодоодл.

Эхэндээ ч яахуу сайхан байсөөн ажил хийдэг байхдаа ингэж нэг сайхан амархийнсан нтр гээд боддог байсан болохоор, яваандаа эргэн тойрны хүмүүс ажил хий гээд ад үзээд байдаг боллоо. Ээж хүртэл зүгээр суухаар хатгамал ч болтугай оёоч гээд. Ингэхэд таанууд сайхан завтай болвол иймийм тиймийм хийхийнсаан гэж боддог уу. Тэгвэл юу байж болох вэ. Завтай байгаа дээрээ хийе гэж бодсон гаанц ч юм санаанд ордоггүй ээ
Эхний ээлжинд гэртээ боов хайрч үздиймуу гэж бодоод / урьд нь ер зав болдоггүй байсымаа/ хахаха тэгсэн ингээдл хийх юмны лист дуусчдымдаа. Яахав тэр хатгамалыг хийж үзэж бол болжийно. Аа англи хэлээ сайжруул гэжүү? тэрийг бол гэрээрээ бие дааж хийж чаддаггүймаа сургалтын төв нтр-д л явбал юу ийн гэхээс /гэхдээ яг одоохондоо санхүү жаахан тйимхэн байна гээд түр хойшлуулцаан/
Тэгээд ёстой тэнэг Гринч шиг царайлчаад суужийна. Өдрийн хуваарь гэсэн тэдэн цагт өөртэйгээ ярилцах тэдэн цагт гиюүрэх тэдэн цагт өөртэйгээ хоол идэх нтр гээд Гринчийн өдрийн хуваарь шиг юм болчоодл хахаха
ТАМИНЭЭ ТУСЛААЧ ЮУ ХИЙХҮҮ