Wednesday, May 29, 2013

28 долоо хоног

Ойрд диплом нтр гээд зав муутай хүүхэн блогоо ч бичиж амжихгүй гүйгээдл байна. 1 сарын дотор гэдэс жаахан томорсон байна шүү. Ингэж зургаа яг нэг хувцастайгаа нэг позоор аваад байвал гэдэсээ хэрхэн томорч байгааг мэдэх боломжтой юм байна.
Нөгөө яриад байснаараа дүүргийхээ эмчтэйгээ хуйвалдаж байгаад 14 хоногийн акт бичүүлж аваад хэд хоног дипломоо бичив. Өө тэгээд амарч байгаа нэртэй өдөр бүр нөтбүүк чирч сургуульруу гүйгээд бүүр ч ядарч орхисон. Ядраад, бас сургууль дээр наргүй талдаа цонхтой өрөөнд сууж байсан болохоор их хүйтэн даарсиймуу цагаан мах эргээд 10-аад хоног уйлах ч хэцүү инээх ч хэцүү юм болов.
Анх охиноо гаргаж байхдаа буруу дүлсэн байх цагаан мах эргээд төрсний дараа хэд хоног зовсийн. Хүмүүс тавиулсан оёондоо зовиурладаг байхад би нөгөө цагаан мах эргэсэн өвдөлтөнд нь болоод оёогоо ч өвдөхийг мэдээгүй.  Сүүлд хүү дээрээ эмчээс зөвлөгөө аваад нэг лаа хийгээд төрөхдөө жаахан эргээд тэгэсгээд намдчихсан. Төрснийхөө дараа ирж хагалгаанд ороорой гэсэн боловч айгаад очиж чадаагүйн.
Угаасаа ядрахаар л гараад ирдэг хог байгааен. Сая бүүр зөндөө хэцүү байсаан. Хүү дээрээ хэрэглэж байсан лаагаа 5 хоног хийгээд оройдоо ирээдл ууг нь амарч байгаан гэж орноосоо босохгүйл хэвтсийм тэгээд нэмэргүй ээ. Хяналтыхаа эмчид хэлсэн өмхий тос марьланд шингээж байгаад тавьчих өвчин хавдар хоёр нь бууна тэхээр нь лаа хий гээд. 2 хоног тийм марьл тавьлаа ямарч нэмэр байхгүй. Босох суух хэвтэхэд хүртэл үнэн төвөгтэй. Тэр хэсэг ер нь хүний хамгийн эмзэг хэсэг байдгийм байна.
Аргаа бараад ээжид хэлсэн ээж нэг тос өгөөд. Тэр сүлжээний тосыг урьд нь нэг хэрэглэж үзэж байсын. Ээжийг гэртээ нэгийг аваад тавьчих гэхээр нь СҮЛЖЭЭ гэж бодоо нээх сүжрээгүйн. Тэгсэн нөгөө тосыг 2 хоног түрхээд ёстой нам болдог байшд :-P кккк
DXN гээд сүлжээний энэ тос. Нээрээ үнэхээр аягүй сайн тос байна лээ. Энэ сүлжээ нь ургамлын гаралтай бүтээгдэхүүн зардаг. Айлд ер нь нэг ширхэг байхад гэмгүй санагдсан. 7600 төг гэлүүдээ. Манай бэр дүү шумууланд хазуулахаар пэмбийгээдл аймаар хавддийн. Гарныхаа шуун дээр хазуулчихвал гар нь тэр чигээрээ хөөж хавдаад даагдахгүй юм болно. Тэгээд шумуул хазсан газраа энэ тосноос түрхэнгүүт ямарч хавдаргүй тэрүүхэн тэндээ жижкээн хөхрөөд эдгэж байна гэсэн. Хавдар буулгах, өвчин намдаах үйлчилгээтэй. За нэг иймэрхүү

10 хоногийн өмнө эход харуулсан 1кг 100гр эв эрүүл сайхан байна өө. Их тонустай байна гээд нөгөө л эм лаа 2 оо бичиж өгч байна лээ. Сайн амар, явдал ихдээд байгаа байх гээд. Би ч 6сарын 10нд дипломо хамгаалах хүн тэрнээс хойш хэвтэх санаатай тэр хүртэл эмээ сайн уугаад байж бай л гэсэн.
7хоногийн өмнө урьдчилсан хамгаалалтандаа ороод жаахан юм нэмэх санал ирсэн тэрийгээ хичихвэл энэ диплом гээчээс салах гээдл байна. Нэг хэсэг хийж чадахгүй нь гээд их айдастай гүйж явсан урьдчилсанд ороод жаал тайвширсөөн. 6 сарын 1-с ээлжийн амралтаа авах санаатай үргэлжлүүлээд дикретээ авна гэж тооцоолоод. Ажлаасаа амралтаа авчихвал 7хоног гүрийж суугаад дипломоо дуусгачихнаа кккк. Уул нь нэр мэр нь аягүй сүртэйм байлээшд " Магистрын зэрэг горилох бүтээл" нтр гээд
video
25 долоо хоног 2 хоногтой байх үеийн бичлэг. Оройдоо хоол идчээд хэвтэхээр ингээдл тийчигнэж өгнө дөө. Ажилдаа буцаад орсон. Оффис бас мөсөн хонгил тэгээд ханиад хүрцээн. Нэг нурмайсан юм л байна. Хамаагүй эм ууж болохгүй гээд ургамлын гаралтай Инсти цай гээд нэг эм ууж байгаа. Бие сульдаад өөрийгөө яая гэж байхад энэ маамуу намайг үнэн хайрлахгүй тонгочих юмаа.
Ямархуу хувцаслаж байгаа талаараа бичлэг хийе гэж бодчоод яваадл байгаа. Хуучин өмдөө ээжид өгч жирэмсний өмд болгуулсан тэр этрийгээ харуульяа гэж бодцонл байгаа ккк. 10нд дипломоо хамгаалчуул тэгээдл лагерь дээрээ агаарт гарч хэвтэх санаатай байна өө. Тэхээрээ блог нтрээ бичиж чадахгүйл юм шиг байна. Ямар ч байсан байгаа хугацаандаа бичээд байхыг бодноо.

Tuesday, May 7, 2013

Хуучин гутлаа янзлав

2 жил өмссөн хуучин гутлаа хаячиж чаддаггүй ээ ккк. Гадаадаас ирсэн ориг юм байгааен гэж бодсон юун хогийн савруу дөхүүлэх тэрний оронд янзлаад өмсчих арга хайвөө.
Тээд нэг ийм санаа олоод гутлаа янзалж санаа амрав

 
 Угаасаар байгаад өнгөө алдчихсан байсан даавууны будгаар будаад амсдаггүй майкаа урж тасдаад бантик болгож оёоод ккк ийм болгочихсон

Зүүн талын бантик жаахан томдоод тэгээд бас жаахан хүүхдийн гутал шиг л харагдаад байгаа тихдээ яахуудээ цэнхэр пиджакан дээрээ нэг ээлжиндээ өмсөх гээд ккк

24 долоо хоног



 24 долоо хоногтойдоо
Таны хүүхдийн өсөлт хөгжил
Энэ хугацаанд таны жирэмслэлтийн долоо дах сар эхлэж байна. Энэ долоо хоногийн хугацаанд таны хүүхэд 21,3 см урттай 635 г жинтэй болсон байгаа.
Одоогоор таны хүүхэдэд харах, үнэрлэх, хүрэлцэх, сонсох болон амтлах зэрэг үндсэн мэдэрхүйнүүд үүссэн байдаг. Уушгины мөгөөрсөн сувгийн салаалалт үргэлжлэн хөгжинө. Таны хүүхдийн нүдний аньсага бараг бүрэн хөгжсөн байдаг. Таны хүүхэд цусны цагаан эс боловсоруулж эхлэснээр халдвар болон өвчин эсэргүүцэх чадвартай болдог. Таны хүүхдийн дотор чих бүрэн хөгждөг.
Таны биед гарах өөрчлөлт
Жирэмсний энэ хугацаанд хяналтын эмчдээ дахин үзүүлж шээсний шинжилгээ, артерийн даралт, умайн ёроолын өндрийг хэмжих зэрэг шинжилгээнүүдийг дахин өгөх шаардлагатай байдаг. Мөн жирэмсний үеийн чихрийн шижинг илрүүлэх зорилгоор цусанд сахарыг хэмжээ үзэх болно.

Өрхийн эмчрүү хяналтанд шилжүүлсэн болхоор хяналтын эмчдээ үзүүлсэн. Шинэ төгсөж ирсэн эмч охин гүүээмөн сайн үзэж байна лээ. Цээжийг минь лав 5мин чагнасан байх ккк. Анх жирмээ болоход 55 кг байсан 61 болсон байна лээ. Эмч чагнаж байгаад зүрхний цохилт 88 байна зүрх судасны эмчид үзүүлээрэй гэсэн. Тэгсэн санаа дагаадч тэр юмуу зүрх хурдан хурдан цохилоодч байх шиг ккк угаасаа зүгээр сууж байхадл амьсгаадаад байгаам л даа. Угийн ингэдэг байх гэж бодоод байсан зүрхтэй холбоотой юм шиг байна. Бусдаар бол элдэв янзын зовиургүй сайхан л байна.
Эмчээсээ гуйж байгаад хэд хоногийн акт бичүүлж аваад дипломоо бичий гэж бодсон өрхийн эмчийн мэдлээс хэтэрсэн зүйл байдым байна. Листийг бол зөвхөн дүүргийн эмэгтэйчүүдийн эмч энэ тохиолдолд бичиж өгнө гэнээ тэр нь нээх адсага шиг ааштай хөгшөөн эмээ байдын. Дотуур үзлэг хийхгүй байжээж заавал юубкатай доогуураа шалдан орж ир гэж загнана. Рентген зураг хортой гэхээр нь авахуулмааргүй байна гэсэн улсаас өг гэсэн шинжилгээ заавал өгөх ёстой чамд л хортой юм улсаас хийгээдэхэв гэж гээд баахан загнуулсийшдээ. Тэгээд юун тэр эмчээс акт бичээд өг гэж гуйх манатай ккк.
Бүтэнсайнд лагериа явж эргээд цэвэрлэчээд ирсэн. Жил бүр ханан дээр нь өндрөө тэмдэглэдэг юм. Хүүхдүүдийхийгээ тэмдэглээд тэрний насан дээр тэр тэрнээс өндөр байна нтр гээд өөрсдийгөө баясгадаг ухаантай ккк.
 тэгсэн өнөө хүүхэн чинь өсөлт зогссон гэж боджийсон зогсох нь битий хэл жилд 1 см-р өсөөдл байдаг байх нь кккк. 172см өндөр хүүхэн нэмэгдээд хэд болсийн ямарч байсан  2011 оноос хойш 3см өсчихөж яануу вээ.