Thursday, October 13, 2011

Нэрийг нь санадаггүй шүлэг

Энэ насныхаа нарыг жаргатал
Энгэр газар ижилдэн зогсьё гэж
Хайлаас мод уяран бөхийхөд
Хадан цохио дургуйцэн гэдийжээ

Тэмүүлэх тээршээхийн аль алиныг
Тэнсэж тэгнэж үзсэн хүмүүс
Хайлаас хичнээн уяран бөхийхөд
Хад төчнөөн гэдийдэг гэлцэх юм

Хайргүй хүнийг хайрдан суухад
Хайран сэтгэл уйтгарт умбах юм
Хадны хатууг мэдсээр байж
Хайлаас минь чи дэмий л бөхийж дээ
/Довчингийн Отгонсүрэн/

Wednesday, October 12, 2011

+10 kg

За нэг ийм pc-тэй болсон чинь хүзүү толгой гөшөөд юун тэр блогширох манатай л болж байна. Бушуухан нэг жижиг дэлгэц авчирч холбох минь л гэж боджийно.
Олон жил хүссэн мөрөөдөл минь биелж 10 кг нэмсэн. Хүн сонсоход инээдтэй ч гэсэн хэдэн кг нэмж овоо хүн шиг харагдах болсондоо туйлын их баяртай байгаа хэхэ. 172 см өндөр хүнд энэ хэмжээний жин яаг болно биздээ. Ганц гэм нь хэдэн өмднүүд минь бүгд багтахаа байсан. Эгчийгээ бүдүүu нтр гээл дандаа шоолдог байсан чэн одоо харин эгчийн өмднөөс өөрийм таарахаа байсаа. Тэхдээ яахуу ахиад таарсан хэдэн өмд авчихад л болно биз тэээ. Тээд одоо энэ жингээсээ буурчилгүй онд мэнд тарган тавтай орохоор зүтгэнэ дээ. Амжилт !