Friday, October 22, 2010

Дурсамж сэргээсэн UBS music video awards-2009

Өнгөрсөн 4 дэх өдөр UBS MUSIC VIDEO AWARDS үзээд. Анх удаагаа л СТО-нд орж үзлээ ш дээ хэ хэ хэ. Зохион байгуулалт, тайз засалт, хамтлаг дуучид гээд ярих юм байхгүй гоё болжээнэ лээ. Долгион ахын ард сууж үзсэн гэжуугаа.Манайхан л юм хойно яаж ийж байгаадл хоцорч ирцгээгээд 6-д эхлэх байсан юм 7,30 болж байхад эхэлсэн. Дуучин Агиймаагийн микрофон дуугарахгүй байсан, шилдэг зураач номинацийг зарлах гэж байгаад андуурч зураглаачийг зарласан гээд ганц нэг жижиг фактуудыг эс тооцвол миний хувьд онц үнэлгээтэй тоглолт болсон.

Хэн хэн ямар номинацийн эзэн болсон бас ямаршуухан болсоныг нь надаар хэлүүлэлтгүй мэджаагаа байх. Энэ блог дээр зураг хөрөгтэйгээ гарцан байна лээ.Тэгсэн ийм юм болвоо. Шилдэг зураач номинацийг танилцуулах гээл дугтуйгаа нээсн чинь андуураад шилдэг зураглаачийн дугтуйг аваад ирсэн. V студийн зураглаач Түвшинтөр гээл зарлаад тэгсэн нээх танидаг хүн гараад ирдийн. Юу билээ гээл хараад байлаа хэн билээ гээл бодоод байсан.
Түүх ингэж эхэлсийн. Би 7-р анги тэр 8-р анги байсан санагджийна. Урлагийн үзлэгээс шалгарсан номериудаар тоглолт хийдэгшдээ. Манай ангийн нэг номер шалгарчаал тэрийгээ үзэх гээл ангийхантайгаа урлаг зааланд суужээсийн. Тэгэхэд тэдний ангийх реп бүжиг нь шалгараад тэр тоглолтон дээр бүжиглээд. Нээх гоё ах цагаан цамц сул тавиад өмсчихсөн хайнгадуухан бохь зажилчихсан голд нь бүжиглээд л. Би гэдэг хүн ангайгаадл эхнээс нь дуусан дуустал харцаа ч салгаж чадахгүй ширтээд шууд анхны харцаар дурлаж билээ.
Тэгээл завсарлагаанаар нөгөө ангиасаа гардаггүй хүн чинь байн байна нөгөө ахыгаа харах гээд нойл гүйгээл харчуул баярлаал тэр өдөржингөө жаргалтай болжаагаам чинь. 3-р улирлын хичээл эхлээд манай анги орос хэлний хичээлийн 2 групп болж хуваагдаал манай груп анги хэсэж ордог. Тэгсэн тэр ахын яаг хажуу талын ангид орох болж таараад би ч бөөн баяр. Ёстой орос хэл орохыг тэсэн ядан хүлээдэг байсансан. Тэхэд зохиож байсан хэдэн ичмээр шүлэг бий. Дуралсан сэтгэлээрээл бичиж байсан байх даа.хэ хэ
Долоо хоногийн нэг л өдөр чамайг би хардаг
Догдолсон зүрх минь дорхоноо л зогсчихдог
Дэндүү хайртай шүү чамдаа би
Дандаа чамайгаа хайрална... гээдл хэхэхэ
Зүүдэндээ чамтай учирч
Зүрхэндээ нэрийг чинь сийлж
Харцыыг чинь зүрхэндээ тусгаж
Инээдээр чинь сэтгэлээ сэргээдэг
Тэмдэглэлийн дэвтэрийн нүүрээр
Төрөөд зориулсан шүлэгнүүд
Тэнгэрт гялалзах од шиг
Тэртээ алсад замхрах нээ гээдл
Энэ дурлал маань тэрийг 8-р анги төгсөөд явтал үргэлжилсэн юмдаа. Хамгийн сүүлд 8-р ангийх нь хонхны баяраар нээх гоё костюм өмсчихсөн инээмсэглээд зогсож байсныг нь харсан. Ийм амархан мартсаныг нь бодоход хайр биш дурлал байсан байх. Тэгсэн тэр дурлалын эзнийгээ СТО-ний тайзан дээрээс шилдэг зураглаачийн шагнал авахыг нь харна гэж төсөөлж ч байсангүй. Авьяастай мундаг залуу болсон байна лээ.Илчилж амжаагүй дурлалын минь эзэн

No comments:

Post a Comment