Tuesday, May 7, 2013

24 долоо хоног



 24 долоо хоногтойдоо
Таны хүүхдийн өсөлт хөгжил
Энэ хугацаанд таны жирэмслэлтийн долоо дах сар эхлэж байна. Энэ долоо хоногийн хугацаанд таны хүүхэд 21,3 см урттай 635 г жинтэй болсон байгаа.
Одоогоор таны хүүхэдэд харах, үнэрлэх, хүрэлцэх, сонсох болон амтлах зэрэг үндсэн мэдэрхүйнүүд үүссэн байдаг. Уушгины мөгөөрсөн сувгийн салаалалт үргэлжлэн хөгжинө. Таны хүүхдийн нүдний аньсага бараг бүрэн хөгжсөн байдаг. Таны хүүхэд цусны цагаан эс боловсоруулж эхлэснээр халдвар болон өвчин эсэргүүцэх чадвартай болдог. Таны хүүхдийн дотор чих бүрэн хөгждөг.
Таны биед гарах өөрчлөлт
Жирэмсний энэ хугацаанд хяналтын эмчдээ дахин үзүүлж шээсний шинжилгээ, артерийн даралт, умайн ёроолын өндрийг хэмжих зэрэг шинжилгээнүүдийг дахин өгөх шаардлагатай байдаг. Мөн жирэмсний үеийн чихрийн шижинг илрүүлэх зорилгоор цусанд сахарыг хэмжээ үзэх болно.

Өрхийн эмчрүү хяналтанд шилжүүлсэн болхоор хяналтын эмчдээ үзүүлсэн. Шинэ төгсөж ирсэн эмч охин гүүээмөн сайн үзэж байна лээ. Цээжийг минь лав 5мин чагнасан байх ккк. Анх жирмээ болоход 55 кг байсан 61 болсон байна лээ. Эмч чагнаж байгаад зүрхний цохилт 88 байна зүрх судасны эмчид үзүүлээрэй гэсэн. Тэгсэн санаа дагаадч тэр юмуу зүрх хурдан хурдан цохилоодч байх шиг ккк угаасаа зүгээр сууж байхадл амьсгаадаад байгаам л даа. Угийн ингэдэг байх гэж бодоод байсан зүрхтэй холбоотой юм шиг байна. Бусдаар бол элдэв янзын зовиургүй сайхан л байна.
Эмчээсээ гуйж байгаад хэд хоногийн акт бичүүлж аваад дипломоо бичий гэж бодсон өрхийн эмчийн мэдлээс хэтэрсэн зүйл байдым байна. Листийг бол зөвхөн дүүргийн эмэгтэйчүүдийн эмч энэ тохиолдолд бичиж өгнө гэнээ тэр нь нээх адсага шиг ааштай хөгшөөн эмээ байдын. Дотуур үзлэг хийхгүй байжээж заавал юубкатай доогуураа шалдан орж ир гэж загнана. Рентген зураг хортой гэхээр нь авахуулмааргүй байна гэсэн улсаас өг гэсэн шинжилгээ заавал өгөх ёстой чамд л хортой юм улсаас хийгээдэхэв гэж гээд баахан загнуулсийшдээ. Тэгээд юун тэр эмчээс акт бичээд өг гэж гуйх манатай ккк.
Бүтэнсайнд лагериа явж эргээд цэвэрлэчээд ирсэн. Жил бүр ханан дээр нь өндрөө тэмдэглэдэг юм. Хүүхдүүдийхийгээ тэмдэглээд тэрний насан дээр тэр тэрнээс өндөр байна нтр гээд өөрсдийгөө баясгадаг ухаантай ккк.
 тэгсэн өнөө хүүхэн чинь өсөлт зогссон гэж боджийсон зогсох нь битий хэл жилд 1 см-р өсөөдл байдаг байх нь кккк. 172см өндөр хүүхэн нэмэгдээд хэд болсийн ямарч байсан  2011 оноос хойш 3см өсчихөж яануу вээ.


2 comments:

  1. ene blog nadad ih hereg bolno doo geed l bodood yvaad bgaa... odoo unshchihaar tsag ni bolohoor martchihnaa... tsag tsagt ni shn unshaad yvnaa hehehe

    ReplyDelete
  2. Ямар сайхан гуалиг мама вэ, би гэтэл нээх бөдөөн хүүхэн

    ReplyDelete