Sunday, April 21, 2013

22 долоо хоног

22 дахь долоо хоног. Энэ үед таны хүүхдэд 19,3 см урттай 348-400 г жинтэй болсон байдаг. Таны хүүхэд одоо дуу, хэмнэл, хөгжмийн ая зэрэгт хариу үйлдэл үзүүлж магадгүй. Мөн ургийн хөгжилд дараах өөрчлөлтүүд нэмэгдэж илэрдэг. Үүнд: Ургийн элэг цусны улаан эсийн үндсэн хэсэг болох биллирубинийг багасгаж барьж эхэлдэг. Ингэж багасгаж барьж чадсанаар биллирубин биеэс нарийн гэдсээр дамжин гадагшилдаг. Хэлэнд амтлах хөхлөг үүсч эхэлдэг. Тархи болон мэдрэлийн төгсгөл ургийн биед хүрэхийг хангалттай мэдрэх түвшинд хүрч хөгжсөн байдаг. Нойр булчирхайн шүүрэл ялгарч эхэлнэ.

Сайтан дээр ингэж бичсэн байна. Утсан дээрээ www.babycenter.com -ийн апп татаад суулгасан өдөр өдрөөр л мэдээлэл нь гарч ирэх юм. Хөдөлгөөн нь аягүй эрт бараг 15 долоо хоногтой байхаасаа маш тод мэдэгдэж эхэлсэн. Одоо бол өдөр ажил дээр сууж байхад, автобусанд явж байхад гээдл хэзээ ч хамаагүй хоол идсэний дараа бүүр их тийчигнэдэг ккк. Манай хүн хоол идэхээр хажуугаас нь юм шахаад тийчигнэдэг юм боловуу гээд байдаг юм. Охин ч бүр өхөөрдөөд аргаа ядаад гэдсэн дээр үнсдийн. Төрсөнийхөө дараа жижкэн маамуудаа анхаараад охиноо гомдоочих вий гэж их санаа зовж байна өө. Аль болох л адилхан анхаарал хандуулахыг бодноо.

Намайг жирмээ болсоныг ажлынхан мэдээд / ихэнх нь эрчүүд байдагийн/ бөмбөг залгичаа юу? гоол алдацан уу? гээдл шоолоод байгаа ёжлоод байгаа хоёрын дундуур асууцгаагаад. Тэхээр нь би ГООЛ алдаагүй 11-с цохисийн тэгэхдээ 90 буланд онож цохисийн гээд инээдэгийн.

Ер нь бол ахиад нэг маамуутай тэгэхдээ хүүтэй болчих юмсан гэж баараг 2 жилийн өмнөөс төлөвлөж байгаан. Тэгээдл япон, хятад хуанли гээд хараадл дотроо төлөвлөөдл яваад байлаа. Төлөвлөгөө ёсоор бол 8сард яг болох байсын. Даанч нөхөр бид хоёр хоюулаа хөдөө явдаг ажилтай хүмүүс 8сард цөөхөн хэдхэн хоног тааралдахдаа эгзэг нь таарсангүй ээ ккк. Уул нь бол 8 сард болвол 1-рт хүү, 2-рт өдийд төрчихөөд зуны 3сар хөөрхөн агаар салхинд бойжуулж аваад охиноо намар сургуульд ороход нь 1р ангийн хүүхдийг өглөө, өдөр заавал хүргэж өгдөг болхоор тэр үеийг нь тааруулж хүүхдээ харсан шиг гэртээ суух санаатай байсым.

За тэгээд 8сард бүтсэнгүй ккк. 11 сард ахиад үзээд алданаа гээд зүтгэцэн ккк.  Тэгээдл ингээд цүндийгээд сууж байна. Тэхээр 11-с цохисон цохих цохихдоо 90-н буланд яг оносон маамуу байгааздээ ккк.

Ойрд бие хөнгөрөөд ядрах нтр нь багахан л байна. Гэдэс л зөндөө том болоод байх шиг. Анхных дээрээ өдийд бол юууч мэдэгдэхгүй байсым. одоо бол хэнч хаанаас ч харсан жирмээ гэж мэдэгдэхээр цүндээк болчоод. Гэрийхэн бүүр дэндүү хурдан томроод байна гээд санаа зовоостой ккк

За одоогоор хэрэглэж байгаа ганц хоёр юмныхаа зургийг оруулий гэж бодоод.
 Дурын жүүс, өндөгний цагааныг холиод энэ хүчилтөрөгчөөс шахаж хөөсрүүлж байгаад хүчилтөрөгчийн коктейль гэртээ бэлтгэж уух зориулалттай эд. Түүхий өндөг гэхээр сонин санагдаад авсан эхний хэдэн өдрөө овоо идэвхитэй ууж байсанаа больчихсон. Эмийн сангаас 5900-р авсан дуусахаар нь 2900 төг-р саваа барьж очоод цэнэглүүдэг юм билээ. 10 гаран аяга коктейль болдог юм билээ.
 Энийг pre-mommy группийн нэг жирмээгийн зөвлөснөөр Номингоос авсан. 12000 орчим болсон байхаа. Биеийн тос, шингэн саван /скраб-гуужуулагчтай биеийн/, хөлийн гел. Сая усанд орохоо хэрэглэж үзлээ их дажгүй юм. Тос нь өтгөндүү болхоор маш их таалагдлаа. Шүршүүрийн шингэн саван нь гайгүй мөртөө тосных нь үнэр таалагдсангүй. Хөлийн гел бол жирмээ хүний хөл их өвддөг тэр үед нь түрхэх зориулалттай гэсэн байхаа. Ямарч байсан таалагдсан. Дээр нь нэмээд энэ удаа сүүлний тос язралтынхаа эсрэг түрхэж байгаа.

Сүүлээ жижиг дөржөлжин хэрчээд усанд базаж цус элдэв наалдсан хогноос нь салгаж байгаад зөөлөн галаар түлэлгүй шаргааж тосыг нь шүүж авах хэрэгтэй. Тэгвэл их гоё цагаан үнэр багатай тос гардийн. Суугаа ажилтай болхоор нэг хэсэг нуруу өвдөөд их хэцүү байсан сүүлний тсоор сайхан халтал нь нуруугаа хэд хоног илүүлсэн гайгүй болцон.
 Эмчийн зөвлөснөөр фоли болон төмрийн агууламж өндөр гээд энэ витаминыг ууж байна. 2сартайгаасаа эхлээд ууж байгаад эход харуулахад эмч зогсоо гээд сар завсарлацан байгаа. Үргэлж уувал хүүхэд их томордог гэсэн. Хүү дээрээ бараг төрөн төртлөө тасралтгүй жирэмсний витамин уусан. Үр дүнд нь 4,300 мантгар цагаан жаал төрсөндөө ккк. Ерөнхийдөө нэг сар уугаад нэг сар завсарлаад явахад болхийм шиг байна лээ.
Угаасаа ам их цангадаг болдийм шиг байсан. Бас өтгөн их хатаж байсан учраас шингэний хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гээд ийм усны савтай болсон. 750 гр байх. Энүүгээр өдөрт ажил дээр сууж байхдаа ямарч байсан 2удаа ус уучаад байгаа. Ногоон цайны нөлөө юу эсвэл энэ усны ид шидүү ямарч байсан өтгөн хатах нь гайгүй болсон.
Хушга их идвэл ухаантай маамуу төрдөг гээд ккк ийм самрын холимог байнга авч идэж байгаа. Asal гээд оросых юм билээ. Гадуур зөндөө зарагдаж байна лээ 450гр-тай нь 9600-р авсан.

Өөр гэвэл өглөөд нэг алим, нэг аяга сайн хандалсан ногоон цай уучаадл яваад байна. Өөр гоц гойд барьсан хоолны дэглэм алга нэхх өлсгөлөн ч болку хэвийн хэмжээндээ л идээд байх шиг байгаашд ккк таргалахгүйн. Уул нь жирмээ байхдаа жаахан мах мираа суучихвал хэрэгтэйл байна даа. Маамуугаа хөхүүлхээр л сард 1,1кг-р хасагдсаар яс арьс болтлоо турдаг хүүхэн байгаамдаа би.

2 comments:

  1. Хөөрхөн шдэ. Ингээд л бичээд байгаарай. Их сонирхолтой байна.

    ReplyDelete
  2. istoi goy... tanaihiig hadgalj avnaa... jirmee bolohod heregtei... kkk

    ReplyDelete