Friday, April 19, 2013

Миний хүү

don don: hi sain uu
don don: henii zurag tavichihaa ve?
don don: chamd bayarlasan shuu
don don: chinii zaasan zamaar tanil duu maani yavsaar bgaad ohintoi bolson boon bayar bna lee 


Ийм мэссэж сарын өмнө хамт ажиллдаг байсан ахаасаа аваад хөл гөзөр хүрэхгүй хэдэн өдөр баярлаж билээ.
3 дахь маамуугаа тээж байгаа гэх мөртлөө өөрийнхөө ганцхан охины тухайд л дандаа яриад бичээд л байдаг болхоор хүмүүс их гайхдийм шиг байна лээ. 2 хүүхэд гаргасан гэчээд ганцых нь тухай ярьдаг болхоор зарим хүн бас эвгүй зүйл тохиолдсон бол яах уу гэж бодоод асууж бас зүрхэлдэггүй юм шиг байна лээ./фэйсбүүк найзууд минь гайхаад байсан/

Тэгээд хүүгийнхээ талаар дэлгэрэнгүй биш ч гэсэн ярий гэж бодоод. Зарим хүмүүс бол мэдэх л байх. Эгч минь автын ослоос болж эхний хүүхэдээ алдаад зогсохгүй ахиж хэзээ ч хүүхэдтэй болох боломжгүй болсон юм. Тэр үедээ их л хэцүү байсан гэвч эгч минь хүүхэд тээх савгүй болсон ч гэсэн хэзээ ч итгэл найдвараа бол алдаагүй юм. Амьдралынхаа төлөө тэмцдэж, чин сэтгэлээсээ хүсэж чадсан хүнд бурхан тусалдаг гэдгийг миний бичих гэж байгаа түүх харуулах байх.

Ээж минь эгчид хүүхэд гаргаж өгнө гээд их л хичээсэн боловч оройтсон байсан гэсэн / эх хүний итгэл хамгийн сүүлд бөхдөг байх тиймүү/ Тэгээд үе үе надад эгчдээ хүүхэд гаргаж өгөөрэй гэж захьдаг, гуйдаг байсан. Би ч бас тэгнэ л гэж эргэлзээгүй боддог байлаа. Тэхдээ шинжлэх ухаан хөгжөөд юм сайхан болжээ. Хэзээ нэгэн цагт мөрөөдөл байсан зүйлийг одоо эгч минь энгэртээ тэвэрч элгэндээ нааж явна. 

3жилийн өмнө эгч, эгчийн нөхөр хоёрыг дагаад нөхөр охин хоёроо үлдээгээд солонгосруу / IVF- In Vitro Fertilization- Үр шилжүүлэн суулгах /явж байлаа. 2 дахь удаагийн оролдлого амжилттай болж 2011.09.05-нд бид бүгдээрээ хөөрхөн хүүтэй болсийм. Энэ тухайгаа бас өмнө нь энд ингэж бичиж байжээ.

Төрүүлчээд 3 сар орчим хөхүүлсэн болхоор намайг мөөмөө гэж дууддаг одоо нөгөө ээжийн минь хардаг 1 ой 7 сартай бяцхаан сахилгагүй жаал бий дээ :) Эгч бид хоёр олон хүнд туслах юмсан нэг ч гэсэн гэр бүл аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Тэгээд ажлын ахад зөвлөгөө маягийн юм өгсөн юм. Харин таньдаг хүн нь заасан замаар минь яваад хөөрхөн охинтой болжээ. Монголын үрс маш олон болтугай

Хэрэгтэй байж магад гээд IVF хийлгэсэн газрынхаа мэйл хаягийг бичлээ http://mariababy.com

10 comments:

  1. Wow, you really have a very big heart. I wish I had a sister like you and i was the same

    ReplyDelete
  2. яасан гоё юм бэ, сэтгэл хөдөлмөөр түүх байна. чи мундаг сайхан үйл хийжээ

    ReplyDelete
  3. Hamgiin tom oglog chini l hunii oglog yum gene lee burhan mini, manai hadam tegj heldeg baisan yum.

    ReplyDelete
  4. Пөөөххххх... Эгчдээ хүүхдээ өргүүлцийм байх л гэж боддог байсан үгүй юм байжээ. Бүр тэрнээс том гайхалтай үйл бүтээсэн байшдэ, Нөхөр нь бас сайн байноо эхнэрээ тээгч эх болохыг зөвшөөрч байдаг. Уярмаар...

    ReplyDelete
  5. аз жаргал хүсье танай гэр бүлийнхэнд

    ReplyDelete
  6. Үнэхээр гайхалтай

    ReplyDelete
  7. Хүний өмнөөс зовлон үүрлээ гэх хүн ч тааралдаж байлаа. Ихэндээ их л нуудаг байсан ажлыхан ангийхан найзууд 10 жилийхэн гээдл. Эхнээсээ л өөрөө өсгөхгүй болхоор нуух шаардлагатай байсым ойлгохоосоо ойлгохгүй хүмүүс дийлэнх байсым.

    Ангийханаас бол хүүхэд гаргахаас өөр юм хийж чаддаггүй хүүхэн гэж хэлүүлхээс үнэндээ айгаад одоо болтол хэн ч нь ч мэдээгүй. Байрны эгч хүртэл тааралдаад хүүхэд нь зүгээрүү яасан эрт ажилдаа орсым гээд хүүг минь нэхсэн харцаар хараад байдаг.

    Зарим нэг танилууд найзууд хүүгээ хүнд өргүүлчдэг мангар айл гэж боддийм шиг байна лээ.

    Над бол хамаагүй ээ хэн нэгнийг аз жаргалтай байна тэр тусмаа тэр хүн нь ойр дотны чинь хүн байхыг харах ямар сайхан гээч

    ReplyDelete
  8. Яасан сайхан сэтгэл вэ? Хүмүүс юу хэлэх нь хамаа байж уу дээ. Тэр бүр хүлээн зөвшөөрч, гүйцэлдүүлээд байх амархан юм биш шүү дээ. Гэтэл ямар ч асуудалгүй өөрийн биеэрээ цаг хугацаа эрүүл мэндээ зориулан эгчдээ үнэлж баршгүй тус болсоныг чинь биширч байнаа.

    ReplyDelete
  9. Хөөх өөрөөр чинь үнэхээр бахархаж байна. Хүмүүсийн юу гэж бодох хамаагүй шүү дээ. Харин эгчдээ ийм сайхан зүйл хийж өгсөн чинь эгч чинь аз жаргалтай байгаа чинь л хамгийн гол нь. Таны эгч бас их азтай эгч юмаа ийм сайхан дүүтэй байдаг. Танай гэр бүлд бүгдэд нь аз жаргал хүсье

    ReplyDelete