Tuesday, April 16, 2013

Атаархал

Түрүүн ээж залгав. Оройн хоолондоо пицци хийх гэсийн тос хэрэглэдэг билүү гэж асуулаа. Шинэ дээлний өнгө авсан, өнөөдөр дээл эсгэхэд сайн өдөр байсан, дээлээ эсгэмээр байвч хоолоо хийхгүй бол болохгүй нь гэлээ. Ээж манай эгчийнд 1 ой 7сартай хүүг нь хараад хамт амьдардагийн.
би: тэд /эгч, ах хоёр/ нар хэдээс ажлаа тараад ирдийн
ээж: 6,30 гээдл ажаа чинь ойрд хичээлээ хийнэ гээд заримдаа оройтдогийн.
би: эрт л ирдийм байшд хүүхдийг нь хардаг байж юу гэж бас хоолыг нь хийж өгөөд байдын. Би хүүхдээ аваад гэртээ 8гэж ороод өөрөө хоолоо хийж идээд болоол байна даг
ээж: Нөгөө хичээл нь 5сарын дундуур дуусхийм гэсэн, заримдаа аав нь эрт ирээд ээж нь сургуулруугаа явдийн. Одоо сар гаруйхан болоод төгсөх гэж байхад жаахан тэсчихвэл болно. Тэгээдч эд нарыг ирж хоол хийж өгөх гэсээр байтал би өлсөөд байна шд гэлээ

Иймэрхүү яриа болоод өнгөрөв. Тэгээд гэнэт эгчдээ атаархав. Эгч хүүгээ төрөөд  1 сартай байхад нь гаригийн анги гээд 5,6 дахьд хичээллэдэг ангид элсэж орсийн.Хичээлтэй өдөр нь ээж хүүхдийг нь харж өгнө. Тэгээд 7сартай байхад нь ажилдаа орсон хүн. Ажил нь ч сайхан юмдөө. Өглөө тааваараа ирнэ, орой яг 6гээдл нөхөр нь гадаа хүлээж байна үсэрч гарч суугаадл гэртээ 6,30 гээд ирцгээдэг хүмүүс.
Тэгтэл би яаж байна. Охиноо лавдаг 2 хүртэл нь гүрийтэл өөрөө харсиймдаг. Тэгээд цэцэрлэгт өгөөд ажилдаа орж байлаа. Ямар машин тэрэг байх биш өглөө буудал орчим газар алхаж хүүхдээ цэцэрдэгт хүргэж өгчөөд автобусанд суугаад ажилдаа ирнэ. Орой бас 6 гэж тарж чадахгүй ээ. Манай захирал гэж хүн өдөр 1,2 гээд ажилдаа ирээд орой 10,11 болтол суудын. Тэгээд хөлд нь чирэгдчих гээдл байдын. Тэгээд яг явах гэхээр ийм ч юм хий тийм ч юмхий гээд ямарч байсаняг 6гээд тарж чаддаггүйн. Хамгийн эртдээл 6,30 гээд ажлаасаа гарна. Хүүхдээ авчаад алхаад гэрлүүгээ ирэхэд яг л 8 болж байдын. Орж ирээд хоолоо хийх гэсээр байтал 9 идэх гэсээр байтал 9,30 болдийн. Тэгээдл ядарч үхэхжаа юм 10 гээдл унтаад өгнө. үнэндээ ядраад дипломоо ч бичиж чадахгүй байна. Тэгээд биччих юмсан гээдл бодоодл явахын Ингэсээр байтал нээрээ нэмээд сэтгэл санаагаараа давхар их ядарчийна.
Хагас бүтэн сайнд тэгээд жаахан унтаж аваад хоол хүнсээ цуглуулна нтр гээд хаа нэг хичээл хийхиймдөө. Би ч ер нь цагаа л зөв хуваарилаж чадахгүй байгаа бололтой.

Тэгээд бодсон эгчидээ атаархаад эрт тардаг, гэртээ ирэхэд нь хоол нь бэлэн хичээл хийх сайхан зав гардийм байна даа гээдл. Ккк хүний сайхан хичээл хийх заванд атаархдаг хүн ер нь байхуу.

Бас манай ахын найз охин байнаа манай жижиг өрөөндө тэр хоёр амьдардийн. Ах болхоор зун ажиллаад өвөл амардаг ажилтай хүн. Манай 2 айл хоолоо тусдаа хийж идэцгээдэг юм байгаан. Бас л орой ороод ирэхэд нь хоол нь сайхан бэлэн гэр нь сайхан цэвэрхэн хммм.

3 дахь жирмээ, бас тэгээд их ойрхон төрж байгаа болхоор юм л болоод ядраад уначих гээд байхын. Гэнэт эгчийгээ бодсон атаархаад тэгсэнээ хэн ч надад санаа тавихгйү байх шиг санагдаад. Гэхдээ эцсийн эцэст энэ бүгд миний л сонголт л доо. Хурдхан 6сарын 15 болоосой. Дипломоо хамгаалцан, хичээлээ дуусчихсан, амралтаа авцан гээд сайхан инээд алдаад сууж байх юмсан.

7 comments:

  1. naad bereeree hooloo hiilge, hamt baij baij yasan hunshgui "hog" uu, kkk. Hoyor shanaga us nemeed hiihed l sholtei hoolond hurne, neg shanaga us nemeed hiihed huurgand hurne biz dee, kkk.

    ReplyDelete
  2. Би бас хааяа эгч нартаа атаархдаг, заримдаа та нар арай дэндүү хэний төлөө амьдраад байдгийн гэнэ. Хааяа ээждээ маш бяцхаан гомдоно, тэр 3-ыг гээд л гүйгээд байдаг мөртлөө ганц удаа намайг гэсэнгүй би бас таны хүүхэд мөн биз дээ гээд л хэхэ. Тэгээд өөрөө л сонгосон, өөрөө л босгож байгаа амьдрал, өөрийхөө л төлөө хийж байгаа болохоор дотроо хааяа нэг эмзэг үедээ бодчихоод л явдаг.

    ReplyDelete
  3. Хөөрхөнөө минь мундаг ш дээ

    ReplyDelete
  4. uuriin songoson amidralaa uuruu l yyrne shyy dee gej bi boddog. Gexdee chi mundag yum aa, bas xajuugaar ni suraad bdag.

    ReplyDelete
  5. хэдий өөрөө үүрэх ч ээж чинь бас чамд нэмэр болох талаар боддог байх өө. эхний сэтгэгдэл бас ч гэж тоглож хэлсэн ч үнэн шүү, монгол хүн байна дөө, завтай байдгийн бол аяга хоол илүүчилчихмээр юм, ядаж жирмээг нь бодоод.
    би ч жирмээ болон хоёр хүүхдээ зөөдөг үедээ энд тэндээс хүүхдээ авах нэрийдлээр аяганы тал тал хоол олоод болгочихдог байжээ ккк, нөхөр ирэхгүй ээлжинд тэгчихнэ, ирэх ээлжинд очоод ганц аяга хоол хийчихнэ, өөрөө дандаа айлаар хэхэ

    ReplyDelete
  6. аяяа бас л мундаг юмаа, ёстой л даваад гарсан хойноо инээд чинь хүрээд бахтай нь аргагүй мишээгээд сууж байна байх даа

    ReplyDelete
  7. Damdaa DApril
    ккк энэ бэр яг хоол хйиж өгч харагдаач үнэн айхтар хүүхэн. хамт хоолоо хийж иддэг байгаад хордлого өгөөд үхэх шахаад юун хоол моол 2долоо хоног орчим гэртээ гарч хүрсэнгүй ээ би. Тэр хооронд зав зайгаар нөхөр хоол хийж гэр цэвэрлэж байсанлдаа. Тэгтэл ах нэг удаа согтуудаа нам агсам тавибөө танай эхнэр залхуу гэр орон цэвэрлэдэггүй хоол унд хийлцдэггүй гээд бууж гарвөө. Ядарч байгаа 5 өдөр ажиллаж байна шдээ гэсэн. Миний эхнэр ч бас ядардаг танай эхнэр яахаараа шал угааж болдоггүйм гээд. Нөхөр минь хордлого өгөөд хэцүү байна насаараа ингэх биш сар гаран болоод зүгээр болчихно гээд хэмх өмөөрсөн. Тэгээд хоолоо тусдаа хийж идэж байгаа

    Арай өөр хүүхэн байсан бол ойлгох байсан байх. Надад их атаархаж үргэлж намайг ажигладиймуу яадын тэгээдл нөхөрөө хатгадаг юм шиг байна лээ. Хоолоо тусдаа хийж иддэг болсоноос хойш гайгүй л байна. Нэг байшинд маьдарч байж бүх зүйл тус тусдаа ккк нойлын ццас саван шүдний оо гээдл ккк хагас бүтэн сайнд нийтийн хэрэглээнд байдаг коридоорын өрөөгөө ээлжлээд цэвэрлэдэг ккк.

    аль зунаас хойш л их янз үзэж яс тогшиж буй бэр байна даа за бээгий боллоо
    PigletApril
    харин тэр эмзэг үе нь яг таарсийм шиг байнаа.

    Medi
    баярлалаа ккк

    alice

    сурах ч гэж дээ ганц диплом үлдчихсэн байгаа. Хажуугаар нь 7 хоногт 2 пар хичээл зааж байгаамаа ккк тэрийгээ л хичээл гээд байгаа ухаантай

    Bentel Bi
    өө ээж зөндөө тусалдиймөө. амралтын өдрөөр ногоо цагаа бариад гүйгээд ирнэ ойрд харин ирэхгүйл байна шд ккк

    Bentel BiApril

    удку сайхан инээгээд суужийнаа хөө

    ReplyDelete