Wednesday, April 3, 2013

20 долоо хоног

Зээ 20 долоо хоногтой ийм нэг цүндээк хүүхэн байнаа байна :)))
Эрүүл удам сайтан дээр 20 долоо хоногтой маамуугийн тухай мэдээллүүд гэвэл:
Таны хүүхдийн өсөлт хөгжил
Энэ үед таны хүүхэд илүү их зүйлийг залгиж чаддаг болно. Мөн хоол боловсруулах үйл ажиллагаа сайжирна. Гэдсэнд зунгаг үүсч эхлэнэ. Таны хүүхдийн арьсны дермс, эпидермис, арьсан доорх давхрагүүд хөгжиж эхлэдэг.

Жирэмсний энэ хугацаанд таны хүүхдэд 14,2-16,2 см урттай 254 г жинтэй болсон байдаг.
Таны биед гарах өөрчлөлт
Жирэмсний нийт хугацааны тал хэсгийг туулсан танд баяр хүргэе. Таны хэвлий одоо мэдэгдэхүйц томорсон байгаа бөгөөд энэ долоо хоногт эрчимтэй томрох болно. Та энэ үед хоол хүнсээр болон нэмэлт хэлбэрээр авч байгаа эрдэс бодис болон төрмрийн хэрэгцээгээ хангалттай байлгах хэрэгтэй. Жирэмсний явцанд таны биед болон өсөж хөгжиж байгаа хүүхдэд тань мөн ихсийн хөгжилд төмрийн хэрэгцээ улам их болно. Хүнсэндээ мах хэрэглэх нь жирэмсэн үеийн төмрийн хэрэгцээг хангах хамгийн сайн эх сурвалж болдог.


Улсаас жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн тэтгэмж гээд 5сартай жирэмсэнгээс эхлээд 1жилийн хугацаанд 40 мянган төгрөгийн тэтгэмж өгдөг юм байна. Тэрэнд нь энэ долоо хоногийн эхээр бичиг баримт бүрдүүлээд өгчлөө дэвтэр нь долоо хоногийн сүүлээр гарна гэж байна.  Эмчээс 5сартай жирэмсэн үнэн гэсэн бичиг аваад хорооны нийгмийн ажилтан дээр иргэний үнэмлэхний хуулбараа барьж очоод тэтгэмж авах хүсэлтэй байгаа гэсэн өргөдөл маягтийн дагуу бөглөж өгөөдл болчихдог юм байна. Сүлжээнд оруултал хэд хоног хүлээх юм шиг байна лээ. 
Охин дээрээ 20мянгыг авдаг байсан санагдана /6жилийн өмнө/ хүү дээрээ бол нэмэгдээд 25 болцон байж байгаад сүүлийн 2 сар 32 мянгыг авч байлуудаа. Тэгсэн ахиад нэмэгдсэн юм байна. 
Хагасайнд эвгүй унтчихсан юмуу өглөө нуруу татаж өвдөөд сэрсэн. Одоо болтол олигтой гайгүй болдоггүй ээ. Суухаар хэвтэхээр тонгойхоор автобусанд явахаар татаж өвдөөд. Сургуульруугаа 1дэх 3дахьд явж хичээл заадын тэгсэн сургуульруугаа ирэхдээ 1 цаг явахдаа 1 цаг нийлээд 2цаг гаран автобусанд нөтбүүк чирж явахаар явдалдаа үнэхээр ядарч байна. 1дэх өдөр бүүр орой гэртээ орж ирээд нуруу өвдөөд уйлчихсан ккк. Манай хүн жаал сандраад сүүлний тос шаргааж иллэг хийж өглөөшд. 2 өдөр иллэг хийгээд арайл дээрдэж байна.
Гэртээ орж ирээд гэвтдэг ажилтай болсөөн. Тонус өгөөд байгаа болхоор хэвтэж амрах хэрэгтэй гээдл. Манай хүн ч урдуур ороод би хоол хийчий, би хувцасаа угаачий гээд энэ муу хүүхнийг их давраажийнөө кккк
Хичээл заахын хувьд хоёр гараа өргөөд хэлээ гаргаад бууж өглөө би ахиж ингэж явж чадкуунээ гэсэн нэгэнт тушаал гарсан учраас өөрчлөх аргагүй гүрийж байгаад дуусгачих гэсэн тэгээд бие даалтын минь цагийг хасаад ганцхан 3 дахь өдөр л ирж бай гээд. Ядаж нэг өдрөө хасуулсан сайхан байна өө кккк
Өтгөн хатахад алим сайн гээд алимыг хил хилээр нь аваад тавьчихсан манай гэрийхэнд бас гөөмөн сайхан байх шиг байнаа. Бас гэдсэнд сайн гээд ээж нэг ногоон цай авч өгсөн. Хнн ямриймаара гэдсэнд сайн байдын зүгээрл ногоон цай байнадаг гээд байсан үнэхээр нөлөөлж байгаа шүү. 
Захирал л хүүеээ энэ хүүхний гэдэс өдрөөс өдөрт л томроод байна шүү гялс хийж байгаа юмыг нь сайн сурж ав нтр гээд ккк бүүр миний оронд ажиллах хүн ажилд авсан гээ боддоо. Хнн уул нь 7.1-д дикретээ авахын тэр болтол 3сарын зай байхад намайг нээрээ киклэчих гээдл байхын ккккк.

9 comments:

  1. Хөөх, 3дахиа төрөх гэж байгаа гуалиг сайхан бүсгүй байна даа.
    Ёстой сайхан цондгор ээж байнаа.

    ReplyDelete
  2. Амталж идэхэд мармилад сайхаан гэж. Нэг амтлах юмсан даа гэж.......kkkk

    ReplyDelete
  3. нэг ингэж сайхан нялхармаар санагдах болж, гэвч болохгүй л дээ, зүгээр ч нэг тоглоом биш хойно. баяр хүргэе, эрүүл чийрэг тайван амгалан байгаарай.

    ReplyDelete
  4. хөөрхөн гэдэс байна ^^

    ReplyDelete
  5. хэхэ хөөрхөн цодойчихоод

    ReplyDelete
  6. Ямар гоё, аз жаргалтай байна аа. Баяр хүргэж, хамгийн сайн сайхныг хүсье.

    ReplyDelete
  7. hi. dahiad torloo yu.

    ReplyDelete
  8. 3dahia toroh gj bgaa gej heleheergui busgui bndaa... yasan goy ymbee... tanaihiig martahguigeer sanaj avah ymshu... jirmee bolchihsonii daraa unenhuu hereg bolno heheh

    ReplyDelete
  9. huurhun sh dee, odoo ingeed tomrood l bna shuu dee

    ReplyDelete