Thursday, December 29, 2011

Good bye 2010

Өнгөрсөн жилийн 365 хоногоос /арай дуусаагүй байгаалдаа тэхдээ оны сүүлийн өдрүүдэд онц гойд юм болохгүй байх/ хамгийн дурсамжтай сэтгэлд үлдсэн 3 өдрийн тухай бичие гэж бодоод.
 Хамгийн эхнийх нь 2-р сарын 3. Энэ өдөр өглөө хамаг байдгаараа догдолцон сэрсиймдаг. Байрны эзэн эгчийг сэрээгээд явлаа гэж хэлсэн чинь өвлийн хүйтэн байхад унталгын хувцастайгаа гарч гүйгээд такси олоод ирсэн. Тэр эгч нээх хөөрхөн сайхан сэтгэлтэй эгч байсын бид 2-г гаргаж өгөхдөө уйлаадл холбоотой байгаарай гээдл. Онгоцны буудал хүртэл удаанч яваад байх шиг санагдаад ямарч байсан яараадл байсан. Битүүний өдөр байсан болохоор эх оронлуугаа буцах гэж байгаа яарсан догдолсон баярласан сандарсан монголчууд дүүрэн. Харийн нутагт байсан 2 сар дэндүү удаан санагдаад эх орноо, Улаанбаатараа,гэрээ, гэр бүлээ тэр дундаас охиноо маш их санаж байгаад тэдэнтэйгээ уулзсан болохоор хамгийн аз жаргалтай өдөрүүдийн минь 1 байлаа. Охины минь ээжийгээ санасан нулимс, цагаан сарын бууз, сүүтэй цай, нийслэл салат хамгийн гоё байсаан.
9 сарын 5. Энэ өдрийг би бид манай гэрийхэн бараг 10аад жил хүлээсиймдаг. Өглөө сэрээд эмчийн өрөөнд ороод шөнө ерөөсөө өвдсөнгүй өглөө 8 цагт сэрээгээрэй гэхээр чинь орж ирлээ гэсэн чинь ахиад нэг жижкээн цагаан эм өгчихөөд одоо жаахан өвдөх байх одоо очоод жаахан амраад ав гэлээ. Догдолж байгаа хүн юун унтахтай манатай. 11 цагийн үед эмч маань усыг минь хагалсийн тэгээд эгчийгээ дуудчих төрөхдөө хамт байлгахгүй юу яаж төрдөгийг нь өөрөө хараг гэвээ. Эгчрүү ярисан эгч бүүр сандарчихсан яанаа яанаа гээдл. Бага багаар 3 минутын зайтай жаахан базлаадл, гэрийхэн эмнэлгийн гадаа цонхны доор ирчихсэн манай бэр дүү цонхоор хараадл өвджийнүү гэж асуухаар нь инээмсэглээд эрхий хуруугаа гозойлгож үзүүлчээдл гүрийгээд байлаа. Хамгийн гол нь хажууд байгаа эгчийгээ айлгачихвий гэж бодоод юу ч болоогүйм шиг царайлаадл байсан. Эмч ирж нэмж дусал залгачихаад төрөхийн орон дээр гаргачихаад хурдан төрдөг гэсийшүү харж байгаарай гэчээдл яваад өглөө. Дусал нь талдаа ч ороогүй байхад аймар өвдөж эхэлсэн өрөөсөн гарт аймаар том зүүтэй дусал залгацан болохоор зүгээр байгаа гараараа л орны бариулаас зуураад байлаа. Эгчийг орж болохгүй гэсэн болохоор өрөөний үүдэнд бүлтэгнээдл.
Сүүлдээ аймаар өвдөөд эхэлхээр өөрийн эрхгүй дүлээд эхэлдийм байна лээ. Нэг залуухан эмч ирж үзсэнээ за яасан дөхжийнүү гэж асуужийна тэгсэнээ л хүүе болцон байшдээ гээдл эх барих эмчрүү минь утсаар яриад Энхээ эмч хар хурдаараа гүйгээдл ороод ирсэн. Санасаныг бодоход гайгүй төрөх шиг болсон. Хүүг минь гаргаадл гэдсэн дээр тавьсаны дараа их өвдсөндөөч тэриймуу ингээдл дуусчихлаа гэж ч бодсиймуу гэнэтл уйлмар болоод жаал уйлж авсан. Ямарч тэнхээгүй болцон хэвтэж байж хүүгээ хараад аавтайгаа ямар адилхан юм бэ гээд байгаамаа бас. Тэр үедээ нээх сайн анзаараагүй сүүлд эгчээс сонсохнээ маш их цус алдаад эмч нарыг жаал сандаргаад сэхээний эмч хүртэл дуудуулсан гэсэн. Тэр үед одоо орон гаран байсымуу хаашайн юууч мэдээгүй. Эмч ямар их цус алдаж сандаргадаг хүүхэд вэ гээд одоо айлтгүй ээ гэсэн гэсэн. Охиноо гаргаж байхадл эмч нар оёдолоо дутуу хийсэнээс болж тэгж хүндрэл үүссэн гэсэн. Тэгж их цус алдчихаар нээх сонин нойргүй болчихдог юм байна лээ бүтэн 2 өдөр нойргүй хоноод сүүлдээ эмчээс тайвшруулах эм авч ууж байж нэг юм унтсан шд. 
 Ингээд олон жил хүсэн хүлээсэн хүү минь гэр бүлд минь ирсэн болохоор гэр бүлийн минь хувьд миний хувьд хамгийн аз жаргалтай хамгийн дурсгалтай өдөр минь байлаа
11 сарын 26. Энэ өдөр миний төрсөн өдөр. Улс тунхагласны баярын өдөр таардаг болохоор бүгд гэр гэртээ амраад альбагаас минь л миний төрсөн өдрөөр намайг хэнч тоодоггүй байлаа. Өдөр скай ресортруу гэр бүлээрээ агаарлаад орой гэртээ найзуудаа уриад орой найзуудтайгаа бяцхаан паарий хийсэн . Урьд өдөр нь нээрээ Болдын тоглолт үзсийм байна. Хацар дээрээ төрийн далбаагаа нааж аваад гартаа бас нэг төрийн далбаа быраьж очоодл тугаа жаал намруулж гарсан. Өнгөрсөн жилүдээс хамгийн гоё тэмдэглэсэн төрсөн өдөр минь байлаа гэж.
 
Эцэст нь хийж бүтээсэн ганц ч юмгүй бажээтэл ингээд нэг жил өнгөрчдийм байж :-p. Ирэх жил ёстой бужигнуулж өгөнөө гэцэн байгаа хэхэхэ. Ирэх жил нэг сургууль, нэг ажил, нэг аз жаргал төлөвлөчихсөн байгаа бүтэх байхаа бүтээхийн төлөө урагшаа

1 comment:

  1. Marmaa maane mundag shuu, chamair baharhaj bgaa shuu

    ReplyDelete