Wednesday, December 7, 2011

Хичээл нтр

Өглөө эрт босоод хичээлээ хийе гэж бодсан боловч нойроо дийлкүү баахан унтчихлаа. Өдрийн тал унтчихаар чэн ер нь яах вэ дээ хөө. Ойрд яагаад ч юм ядраад бие тавгүйрхээд хэдэн жил гараагүй байсан харшил маань хөдлөөд ёстой үгээ хэлж үсээн зулгааж байна өө. Охиноо гаргахдаа хүйн халдвар билүү нэг тйимэрхүү юм болоод охин бид хоёр эмнэлэгт хэвтэж байсын. Эмнэлэгт хэвтэж байхдаа хүнээс горьдоод халуураад охин дээр маань гарсан юм над дээр бас адил гараад ээж охин 2 хэсэгтээ л мяарсан даа. Тэгсэн сая бие өвдсөн чинь тэр маань дахиад /цусандл халдвар нтр орсийм байлгүй/ тээд бөөн эм тан болчоодл сууж байна.




Сургуулиас аттестатчилал нтр гэж дуудаад бөөн хичээлд дарагдчихаадл сууж байна. Тэгсэн бас сайн чадахгүй уур хүрээд өглөөжин жаал оролдож байсан болиод өдөржин хоолны баахан блог ухав. Маргааш гайлвайна шууд яваад очноо яадын заавал лаг байх ёстоймуу тээ ернол алдаж байжл сурдийм чэн /ооё өөрийгөө лаг хөөргөсөн/
 Уул шугамандаа ийм болох ёстой зураг юм байгааен. Би программыг нь нэтээс дутуу татаад 2 өдөр ухантав. Шаал дэмий баахан зураг зурж зурж очсон чэн шаал гачин дутуум зурж баахан цагаа гарзадсан байна лээшд.
За тээд өглөө хүнээс нэгийм гуйжээж авсан боловчиг басл ийм хачин хагас дутуу зурагдаад нэгмөсөн маргааш сургууль орж ахиж асууя гэж бодоод түр хойш нь тавьчаад сайхан блогроод сууж байна өө. Сургуульруугаа орсоноо бодлоо ёоо энэ сургуультай зууралдаад бүтэн 8 жил болчиж төгсөж нэг гялайлгах юмсаан. Баклавраа төгсчөөд үхтэрээн баярлаж билээ. Ингэж нэгийм төгсдийн байжээ ахиж л сургуульруу зүгээр шагайхчгүй гээл томроод байсан яасан 2 жил ажиллаад одоо тээд нэг мастер нтр гэцэн балайрчихсан байжээхиймдаа.
Манай хүн нээрээ саяхан нэг шинэ ажилд ороод хөдөө явсын тэгсэн тэнд нь манай сургуулийн оюутнууд хамт ажиллаж таарахгүй юу тэгсэнээ миний зургийг харчаад "Хөөх манай багш бээшд чи яаж танидийн" нтр гэхээр нь манай эхнэр шд гэсэн чинь манай багшийг найраад суучихдаг зайтай эрээ гээдл шоолоод байна гэсэн. Багш гээд дуудуулсан чэн нээх сонин байсаан хүний урманд ганц цаг ч хичээл зааж үзээгүй хүн шүү дээ.
Ардын хүүхдүүдэд хичээл заана гэхээс ч айдын тэрнээсээ болоодл ажлаасаа гарсан хүн. Би ер нь өөрийгөө яая гэжээж юун айлын хүүхдүүдэд хичээл заах.
За нэг иймэрхүү сонинтой маргааш яаж сургууль орноо......:.

No comments:

Post a Comment