Monday, September 27, 2010

Ааваа та охиндоо хэзээ ирэх вэ?

Гэнэт л аавыгаа маш ихээр санаад.Бодоод байхад урьд нь хэзээ ч ч ингэж санаж байгаагүй юм байна. Тэр үед дүүгийн хэлсэн үгэнд одоо болтол итгэдэггүй яагаад ч юм нэгл өдөр гэртээ очихоор том өрөөндөө аав минь суужаах юм шиг санагддаг.Аавыгаа өөд болсоон гэхэд нь би уйлаагүй яагаад гэвэл би итгээгүй итгэхийг ч хүсээгүй одоо болтол итгэдэг ч үгүй холоо юманд явчихсан удахгүй ээж дээр минь над дээр бас хайртай бумбагар зээгээ үнсий дээ гээдл ороод ирнэ гэж боддог. Тийм ч учираас би аавыгаа санахгүй байсан байх.

Жолооны ардах хөгтэй явдлууд минь

Чиний хамгийн хийх дургуй зүйл чинь юу вэ гэж надаас асуувал эргэлзэх зүйлгүйгээр "машин барих" гэж хариулна. Яагаад ч юм жолооны ард суухаар сандраад, биеэ бариад, чичрээд байдын. Нэг л тухгуй.
Анх 1р курсээ төгсдөг жил найз охинтойгоо хамт жолоонд сууна гээд гэрийхнээ ятгаж зөвшөөрүүлж билээ.Өглөө доромдоо очоол орой дүрмэндээ суусаар нэг л мэдэхэд төгсөх болцон. хотын жолооны шалгалт авдаг өглөө багш арай ирээгүй байхаар нь урьд нь хэдэн удаа дадлагат гарсан найзаасаа шипидэх санаатай хэдэн юм асууваа.

Санаандгүй

4р зурсын ажаа юм байж танилцах үдэшлэгээр явж байхдаа тэрэнтэй танилцаж билээ. Оройн дискон дээр бүжиглэж байхад над дээр ирсэнээ бүжигт уриад яриа өдөөд
-Чи хэддүгээр курс вэ?
-Би 4 шдээ хэ хэ чи хэдийн?
-Би 1 /нээх гайхсаан тэр/ чи огтхонч 4 юм шиг харагдахгүй байна.