Monday, September 27, 2010

Жолооны ардах хөгтэй явдлууд минь

Чиний хамгийн хийх дургуй зүйл чинь юу вэ гэж надаас асуувал эргэлзэх зүйлгүйгээр "машин барих" гэж хариулна. Яагаад ч юм жолооны ард суухаар сандраад, биеэ бариад, чичрээд байдын. Нэг л тухгуй.
Анх 1р курсээ төгсдөг жил найз охинтойгоо хамт жолоонд сууна гээд гэрийхнээ ятгаж зөвшөөрүүлж билээ.Өглөө доромдоо очоол орой дүрмэндээ суусаар нэг л мэдэхэд төгсөх болцон. хотын жолооны шалгалт авдаг өглөө багш арай ирээгүй байхаар нь урьд нь хэдэн удаа дадлагат гарсан найзаасаа шипидэх санаатай хэдэн юм асууваа.

-За эхлээл машиндаа суугаал,бүсээ бүслээл, багшаас хөдөлгөөнөө эхлэхүү? гэж асууна Явжаахдаа тэмдэг тэмдэглэгээгээ сайн хараарай. Өнгөрөнгүүт нь л -За сая ямар тэмдэг өнгөрсөн гээл асуудаг гэсэн шүү!
-Аа тийн бас явжаагаал багш "зогс" гээл хэлэнгүүт нь зогсож болохгүй шүү -Зогсохгүй ээ л гээрэй багшийг яагаад? гээд асуувал зогсоолгүй газар байна гэж хариулдийм шүү гээл зөвлөлөө
Багш ирээл шалгалт эхэлтэл өглөө сэлүүхэн байсан болохоор хорооллын зам өгсөөл дадлага хийвээ. Би хамгийн түрүүнд орж суугаал багшаас асуугаал хөдөлгөөнөө эхэллээ. Нилээн явжаагаал багш за одоо зогсоорой гэхээр нь би ч Зогсож болохгүй ээ гээл гүрийлээ
Багш гайхцан яагаад? гэхээр нь "Машины зогсоол алгаа" гэсэн чинь л багш дүрс гээл уурлаал
-Юу гээд балайраад байгаан энүүгээр дүүрэн зогсоол байхад харахгүй байна уу? Зогсооч
-Би ч сандрахдаа 2р эгнээнээс шууд дараад зогсоолд зогсож этэр. Азаар биднээс хотын жолоо амаагүй юмдаг.Авсан бол өшөө илүү хөглөх байсан байх
Жолоо төгсөөл удаагүй байхдаа найз охинтойгоо усанд явдаг баатрууд болоол аавын муу BMW-г бариал явбөө. Машинаа асаагаал хөдөлхөд лагерийн хүүхдүүд хараад ангайцан аая бид хоёр үнэн лаг амьтад хөдөлсийн. Очихдоо би бариал буцаж ирэхдээ найз охин маань бариал ирж явахад 2 салаа замын нэг эвгүй эргэдэг газар байдын эвгүй даруул нэг бичкээн жалгаруу орчих магадлалтай. Уруудаал хурдтай яваад байхаар нь би сандраал тоормозоо гишгээч гэж хэлэх гэж байгаад Хаазаа гишгэ гэж хэлээд Найз бас сандарцан хаазаа гишгээд жалгаруу үсрээл орцон
Бууж ирээл үхтэлээ сандарч билээ гэрийхэндээ хэлж чадахгүй найзыхаа ахыг дуудаад булгаас авсан усаа дамжлаал нөгөө явахдаа хүн амьтан ангайлгаал гарсан хоёр байхгүй усаа өөрсдөө өргөцөн ээж аавдаа машинаа эвдэлсэн гээд алуулнаа гээд шаналцан царайтай хоёр амьтан. Аав ээжид загнуулахаас илүү лагерийн хүүхдүүдээс ичиж үхэх шахсан.
Аавын тэрэг байхгүй ээ нэг том чулуун дээгүүр мордуулаад касчер билүү тэр нь цоорцон өндгөн тулгуурууд нь хуга! Янзалсанаас хойш хөөрхий минь хурдлаал миль нь 50 гараал ирэнгүүт тачигнадаг болцон. Тэрнээс хойш хашраад ахиж машинд ойртохоо болисон доо ард нь суугаал явжийхад амар байдагийн.
Нэг удаа лагераас эцэс орчоол дүү машин барицан найз охин бид хоёр ард нь суугаал зүгээр байхгүй далжиганаад Лүүкийг нь онгойлгоол цухуйцан өөрсдийгөө лааг Лас вегасын шөнийн гудамжаар доргиод явжийна гээд төсөөлцөн орилоол явжийсан чинь байхкү яааг хэдэн залуучууд хашаанд биллиард тоглож байгаагын хажууд очоод машин унтарцан.
-Тэгсэнээ бас хөөе яасан бэ машинаа асаагаачээ гэсэн чинь Дүү юу яариад байгаан буугаад түрээчээ гэдийм даа. Үнэн муухай царайлаал буугаад түржаам чинь. Ха ха ха Лагертаа ирээл өөрсдийгөө шоолж баахан инээлдсэн.
Энэ зун ээжийн ятгалгаар яалт ч үгүй дүүгийн машиныг лагерь хот хоёрын хооронд барьж дадлага хийсэн. Санаа нь бол дадлагажиж байгаад дүүд хоёр машин хэрэггүй болохоор BMW-г нь авч хөл дүүжлэдиймуу гэж бодсийн. Ер нь бол ээжийн санаа байгаан чих зөөлөнтэй болохоор нь намайг хүссэн үедээ рекетлэж хувийн жолоочоо болгох гэж тэр.
Дүү машинд бол аймаар хайртай угаагаал арчаал зүлгээл үнсэхээс наахнуур юм болно.Тэгсэн хөөрхий муу машин нь надад ирсэнээс хойшл өнгө алдаад шороонд даруулаад байна гээд үглээд байхаар нь угаадаг баатар болоол лааг мини шорт майк өмсөөл машинаа угааваа. 4 хаалгыг нь дэлгэцэн хөгжмийг нь чанга орилуулаал угаажаагаал хажууд машин тээглээд байхаар нь сэлүүхэн газар аваачжаагаал угаах санаатай суугаал түлхүүрээ дарсан байдаггүй асдаггүй. Ямар сонийн хэдэн минут хөгжим сонсоол акумлятор нь суучдийм байхдаа ууг нь шинэ акумлятороо л өглөө гээд байсым даа гэж бодлоо
Яджийхад цонхыг нь онгойлгоцон чинь машин асахгүй болохоор цонхоо хааж дийлдэггүй ээ. Аргаа бараад хажуу талын машины ахаас гуйлаа. Минйи машиныг үзээд өгөөч акумлятор нь сууцан бололтой? Ах хотруу явах гээд жаахан яарчийснаа эмэгтэй хүн гуйсан болохоор аргагүй машинд минь орж суугаал асаах гээл оролдлоо. Тэгсэнээ миний дүү асахгүй байна түрээд асаахаас яваад түрчмээр хүн олоод ирээч!
Урд хойд талын ах нарыг гуйгаал нөгөө лааг мини шорт майк өмсөөл ангалзаад байсан байхгүй хөлсөө гоожуулаал машинаа өөд уруу баахан түрлээ асдаггүй шүү. Нөгөө ах яараадл байгаа болотой надруу байн байн муухай хараал тэгжийснаа -Яаджаахадд миний машины бензин дуусах гээд байдаг хот ортол хүрэх болуу гээл үглээл машинаа асаагаал хаазалаад акумлятораа аваад миний машины акумляторт контакт хийгээл асааж өглөө. Жоохон хаазалжаагаад яваарай гэчээл машинаа асаагаал яваад өглөө
Дараа нь дүүдээ хэлсэн чинь акумляторых нь шон хөндийрчдөг гэнээ.Би чамд шинэ акумлятороо өгсийм чинь юу гэж суужээдийн гэж авдийн. Хөглөнөө хөглөнө. Нэгэнт машин барих дургуй болохоор дүүгийн машиныг хүн сонирхохоор нь ятгажаагаад заруулцан. өөрийн гэсэн машинтай болоол дураараа барья гэж боддийн.

2 comments:

  1. hehehe bi bas joloo ntr gevuul hogloh bhdaa muugaa medeed aigaad eroosoo surah durkuu, teed ch ter aihtar mashaan tereg n bhgui zugeer l joroolj bsn n der gej boddin shd :P

    ReplyDelete
  2. жолооны ард биш жолоочийн хажууд сууж явах гоё кккккккк

    ReplyDelete