Monday, September 27, 2010

Санаандгүй

4р зурсын ажаа юм байж танилцах үдэшлэгээр явж байхдаа тэрэнтэй танилцаж билээ. Оройн дискон дээр бүжиглэж байхад над дээр ирсэнээ бүжигт уриад яриа өдөөд
-Чи хэддүгээр курс вэ?
-Би 4 шдээ хэ хэ чи хэдийн?
-Би 1 /нээх гайхсаан тэр/ чи огтхонч 4 юм шиг харагдахгүй байна.

Тэгээл надаас холдоод яваад өгсөн бодвол том ажаа байхаар нь айгаад явсан байх. Нэрийг нь аль анги гэдэгийг нь ч мэдээгүй зүгээрл зүсийг нь тогтоогоод өнгөрсийн. Маргааш нь танилцах үдэшлэгнээс буцаж явахдаа автобусанд сайн харж авсийн.
Зүгээрл энгийн залуу хөдөөний хөрслөг бор царайтай, намхан туранхай гэхдээ юу нь ч юм бэ миний сэтгэлийг татсан. дандаа санаандгүй тааралдана. Тэхээр тэрэнд "санаандгүй" гээд нэр өгчихье
Манай ангийн хажуу ангид компьютерийн хичээл дээр суух гээл ирнэ тэрийг харахаар өөрийн эрхгүй инээмсэглэдэг болчихсон байжуулээ. Хонхны баяраар ангийн хаалганы үүдэнд намайг сэмхэн хараал зөндөө зогссон /би намайг харжийна гэж горьдсиймөө үгүй ч байж магадгүй/
Жилийн дараа төгссөн сургуульдаа ажилд орлоо. Тэрэнтэй хаа нэг санаандгүй тааралдана. Би мэдээж албан ёсоор нэрээ хэлж танилцаагүй болохоор дуугуйл инээгээд өнгөрнө. Тэхдээ нэг л дулаахан дотно мэдрэмж төрдөг юм. Тэгсэн сая бас л санаандгүй тэдний ангиас би шалгалт авлаа. Шалгалт авах байсан багш нь ирдэггүй оронд нь би орсийн.
Анх удаа сайн гэгч нь харж авлаа. тэр нээх гоё гартай юм билээ бас яг миний бодож байсан шиг бичгийн хэвтэй. Анх харахад ямар байсан яг тэр хэвээрээ. Гадаа нууцаар тамхи татаж байгаад, хоол идэх гэж байгаад, зах дээр хоол цуглуулж яваад, дэлгүүр хэсэж яваад гээдл дандаа л санаандгүй тааралддаг. Шалгалт авсан болохоор нэрийг нь харсан. Тэрэнтэй анх танилцахдаа нэг залууд дурлачихсан тэрийгээ харах гэж танилцах үдэшлэгрүү явж билээ. Тэр дурлаж байсан залуутай минь яг ижил нэртэй юм. Бас л санаандгүй...

6 comments:

  1. зүгээрл санаандгүй байдлаар байнга тааралддаг хүний тухай л бичсийн
    Тэрнээс энэ залууд хайртай дуртай ингээгүй байна өө

    ReplyDelete
  2. Амьдрал тэр чигээрээ санаандгүй учралууд байдаг шүү дээ

    ReplyDelete
  3. yamar sonin yum te.ner n hurtel ijilhen baidag.. sonin l uchral baina.

    ReplyDelete
  4. Өнгөрсөн хавар төгсөөд тээд гэр бас нүүгээд тээд дайралдахаа байсөөн кккк

    ReplyDelete
  5. хүн өөрийн эрхгүй адилхан төстэй хүнийг хайгаад байгаагаа өөрөө ч мэдэдгүй байхаа

    ReplyDelete