Tuesday, November 16, 2010

Зүүд

Бүрхэг харанхуй шөнийн заяа нийлсэн зүүдэнд
Бүлтгэр жаахан чиний минь ботгон нүдний уйтгар
Бүтээгүй гэнэн дурлалын хөнгөн харууслын шүүдэр болж
Бүүр түүрхэн мэдрэгдэх хацрыг минь даган бөмбөрнөм
Болж өгөөгүй хайрын усан хэлхээт тэр үрэл
Борооны ариун дусал мэт дэр чийглэн норгож
Бодлоор болдоггүй орчлонгийн өтгөн саарал мананд
Богино тохиосон хайрын ашдын зам бүүдийж
Болзоод болзоод болоогүй тавилан заяаны хазгай
Бодоогүй нойрссон шөнийн зүүд болон амилнам...../Гүнрэгжавын Ишхүү/


Банжиг шинэ жил 2009-р авьяасаа үзүүл гэхэд нь энэ шүлгийг уншиж аврагджээлаа. Гөөмөн олон юмнаас аварсан цээжиний минь шүлэг байгаам даа.

2 comments:

  1. Нэг сайхан 4н мөрт цээжилчих ч их ашигтай шүү. Мэрмаад маань ч гэсэн тусаа өгсөн байна шд.

    Сайхан ч шүлэг байна.

    ReplyDelete
  2. дөхх аавын минь багын найз яруу найрагчийн шүлэг номыг нь уншаад хамгийн их таалагдсан шүлэг

    ReplyDelete