Saturday, January 28, 2012

Миний хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд


Эмэгтэй хүний эдэлж хэрэглэх юм ямар дуусах биш тээ. Бусад хүнүүстэй туршлага солилцоноо. Би бол нээх брэнд мрэнд лаг ком мом хэрэглэдэггүй хүн л дээ. Ер нь бол хүний сайн гэж хэлүүл нээх таарах ч юм шиг авчихдаг хүн. Тэгээд олон ч юм байхгүй л дээ нүүр мүүрээ их маруухан буднөө тээд байгаа хэдийгээ үзүүлий
Зээ үс толгойноосоо эхлий. Үс гэж ёстой хүн аймаар унаад нэг зөөлөн тоглоомон гахай дэрлэж унтдийн өглөө босоод ирэнгүүт өнөөх чинь үстэй гахай болцон байгаам чинь. Тээд сэтгэл санаагаар унаж байгаа гэж юүгхүү энэ байдлаараа халзрах шинжтэй.
Тээд нэг фэйс найзыхаа зөвлөснөөр Himalaya-н үсний уналтын эсрэг цацлага авсан/ тэр жижкээн ногоон нь/ гүү яахуу дээ гайгүйл юм байна лээ. Эхний удаа үсэндээ цацчаал унтсан чэн маргааш нь үс мүс унаагүй босож ирж ч байх шиг. Аягүй урамшсаан даанч ганцаар шахуу амьдардаг хүн чинь толгойруу цацаад өгчих хүн байхгүй, өөрөө цацхаар хуйхруугаа биш үсрүүгээ цацаад тэгээд нэгл үр дүнгүй байнаа.
Кирасисийн ангижруулагч бол хуучин хэрэглэж байсан юмны үлдэгдэл, шинээр Даав хэрэглэж байгаа, таалагдсан. Тэр үсний тосыг бол салонууд хэрэглээд байгаа харагдахаар нь авсан. Одоохондоо хэрэглэж үзээгүйл байна.
Энэ скрабыг 2 дахиа авч хэрэглэж байгаан. Урьд нь орифлэймийн скраб хэрэглэж байсан нээх ширүүн санагдаад болисон. Энэ ууг нь аягүй гоёшд хэрэглэсний дараа арьс лаг гоё зөөлөрчдийн.
Энэ яахуу нүүр цэвэрлэгч массажны тос 2. Хуурай арьстай болхоор иймэрхүүл юм хэрэглүүл таардын. Энэ нүүр цэвэрлэгчийг бас 2 дахиа авч хэрэглэж байна. Таараад байгаам шигл санагдаад байгаан.
Хүн бэлэглэсийн. Хэрэглээд хагас жил орчим болж байна. Дажгүй ээ. Элдэв гадаадын тос надад ууг нь таардаггүйн харин энэ хөөрхөөн таараад байгаа.

Энэ кремийг өнөөдөр худалдаж авсийн. Бэр дүү хэрэглэж байхад нь ганц нэг түрхэж үзсэн ёстой гоё юм байна лээ. Урьд нь дан орифлэймийн крем хэрэглэдэг байсан. Яанаа ингээд хараад байсан дан аймаар хямдхан юм хэрэглэдэг наасан. Ажил нтр-д ороод гоё цалинтай болхоороо гоёийг авч хэрэглэнээ л гэцэн байгаа :P
Энэ нээх үнэтэй биш мөртлөө лаг таалагддын. Со-д байхдаа авч үзээд таалагдаад энд ирээд бас хэрэгллэдэг болсон. Энэ сонголтноосоо ер нь бол буцахгүй гэж бодож байгаа.
Хамгийн боломжийн үнэтэй хамгийн дажгүй гарын тос гэж боддын байнга авдийшд.
Орифлэймийн биеийн тосыг бас байнга хэрэглэдийн. Нээх зөөлхөн үнэртэй. Харин тэр улбар шар эд нь хүн бэлэглэсийн паа ёстой аймаар хурц үнэртэй хурдхан дуусгах гээд ойрын үед идэвхийлэн түрхэж байгаа. Уул нь түрхэхэд лаг гоё арьс тос даагаадл байгаад байна даанч аягүй хурц үнэртэй. Ханиад хүрсэн учраас уух гээд авсан терафлю хальт цухуйж байна хэхэхэ


Энэ нөгөө юу хэхэхэ эмзэг болон суга цавины үсэнд зориулсан гуужуулагч. Салонд очиж бикини хийлгэхэс айгаад байдымаа хэхэхэ энийг хэрэглэчүүл амар санагдаад ккк. Суганы үсэнд хэрэглээд байхаар лавдаг ургалт нь багасдийм байна лээ. Олон хүн дээр туршиж үзсэн бөлгөө хэхэхэ. Манай эрэгтэй дүү сугандаа аймаар үстэй би шалсаар байгаад нэг удаа энүүгээр гуужуулсийн. Ургахдаа хатгахгүй ургаж байна гэсэн бас ахин ургахдаа анх байснаасаа хамаагүй шингэрч ургасан./энэ хэсэгт жаахан баба юм биччихлээ соорий шөө/

хамаг сүүлд нь миний муу царай муутай 2 үнэртэй ус маань. Ер нь үнэртэй ус түрхэх дургүй их түрхэчихээр толгой өвдөөд түрхсэнээсээ ийсэн юм болно. Салвадор фиррагамо-г аваад жил харин орифлэймийг аваад бараг 2 жил болохжээнэ тэгсэн мөртлөө хэв хэвээрээ наасан. Зөө ингээд дуусаасаг.
Эмэгтэйчүүд гоо сайхны барааг сонгохдоо ихэвчлэн хүний амнаас сонссон найзынхаа хэрэглэж байсан гэх мэтээр дүгнэж авдийм шиг санагдсан. Та бүхэн надтай туршлага солилцоно буй заа







2 comments:

  1. За би болбаасуу Davidoff-ийн Echo гээд галзуу ганц устай. Маш зөөлхөн гоё үнэртэй. Эр эмгүй л ямар ус түрхсэн бэ гоёын гээд байдын.

    За тэгээд Лориал болон Мэйбилайны сормуусны будагтай.

    Инкээл болаа шүү даа.
    Одоо харин ковер гиолын юмнууд авья гэж бодоод байгаа.

    ReplyDelete
  2. за ашгүй УМ-ын усыг мэдчихлээ авж түрхнээ хахаха би гоё зөөлөн үнэрт дуртай

    ReplyDelete