Sunday, January 8, 2012

Why always me?

Би хүн тэр тусмаа 26 хан настай эмэгтэй хүн. Надад хайр, халамж, энхрийлэл, халуун дулаан үгс, гуниглахад минь нурууг минь илэх хэн нэгэн, секс, амьдрал өөдөө хамтдаа зүтгэх нэгэн хэрэгтэй байна. Тэрнээс биш насаараа хүлээлгэх тавилан, 2сар хүлээсний эцэст 10 хоног үзэгдэх хэн нэгэн, хааяахан мэссэнжэрээр солих ойр зуур ахуйн хэдэн үг, хайртай үнсий гэх смайлууд хэрэггүй хүсэхгүй байна.
Чамайг иртэл цонхоо дулааллахгүй хүлээж байна гэхэд өөрөө яагаад дулаалчиж болохгүй байгаа юм бээ? гэхэд нь хичнээн их гомдов. Зүгээрл өчнөөн удаан тэсэж тэвчээд байсан тэвчээр гэнэт тасарчихсан. Чамаар ганцхан чамаар л тэрийг хийлгэмээр байна өөрөө чадахгүйдээ биш зүгээрл би чинь цонхыг минь дулаалаад өгөх нөхөртэй хүн шүү дээ гэж бодсийн. WHY ALWAYS ME?
Өглөө гараад охиноо хүргэж өгнө, орой авна, усанд оруулна, үлгэрийн ном уншиж өгнө, хоолоо хийнэ, гэрээ цэвэрлэнэ, баяр ёслол тэмдэглэнэ, хэн нэг хамаатныдаа очно бүгдэд нь ганцаараа ганцаараа ганцаараа залхжийна. Why always me?
Саяхан зургуудаа үзлээ дандаал охиноо тэвэрсэн зургууд байх юм. Миний,  охины төрсөн өдөр, дүүгийн хурим, салхинд гарах, чаргаар гулсах, найзын төрсөн өдөр, шинэ жил энэ бүх зургуудад охин бид 2 ЧИ ХААЧСИЙМБЭЭ?




ЧАМГҮЙГЭЭРХ МИНИЙ АМЬДРАЛ ҮРГЭЛЖЛЭЭДЛ БАЙХУУ?

8 comments:

  1. Бүх юм сайхан болноо хѳ. Хар мянган эмэгтэйчүүд ингээд амьдраад л байгаа. Мэргэжил гэдэг их онцлог шүү.

    ReplyDelete
  2. shine on tanai ger buld ulam ih az jargaliig avchrag... ineemseglerei :)

    ReplyDelete
  3. Тэмээчин бүсгүй
    Ууг нь нөхөр бид2 адил мэргэжилтэймаа тээд анх мэргэжил нэгт нэгнээ ойлгоно нтр гээд их байсымаа би тэгсэн одоо тэсвэр тэвчээрийн миьн хягаар тасарчих гээдл

    Эртний анд
    Уул нь шинэ ондоо зөндөө гоё юм төлөвлөчихсөн байгаа өчдөр бүүр гомдоод хамаг юмаа кансэлдаа хаяцан

    ReplyDelete
  4. Би нэг хэсэг яг л ингэдэг байлаа. Манай хүн намайг жирэмсэн байхад хөдөө явдаг ажилтай байлаа. тэхдээ 14/14-р. Тэгээд намайг төрөх үеэс ажилаасаа гарсан. Гадаадад сурхаар болоод. Тэгээд 1 сар гарантай хүүгээ тэврээд онгоцны буудал дээр гаргаж өгсөн. Гэхдээ нэг жил л явсан. Би виз хөөцөлдсөөр араас нь хүүгээ дагуулан очиж 3лаа хамтдаа хичээлийг нь дуусхаар ирсэн дээ. Одоо тэгээд бас л уул уурхайн компанид ажилдаг. Гэхдээ энд хотод оффист. Тэгсэн бас л дахиад л нөгөө гомдол төрөөд эхэлсэн. Бүх юманд би би. Яагаад би гэж гээл бодохоор уур бухимдал төрөөд хэцүү л юм билээ. Өглөө босно, хамтдаа гараад би хүүхдээ хүргэж өгнө, би орой авна, хооллоно ундлана гээд л. Гэхдээ би бол өөрт нь шууд л гомдоллодог байлаа. Эхэндээ албаар тэгээд үл ойшоогоод байгаам шиг санагддаг байсан бол хөөрхий мэддэггүй мөн угаасаа л ийм байдаг юм байх гэж боддог байсан юм шиг байгаан. Ээж нь хамаг юмыг нь хийдэг байсан болохоор. Гол нь хэлж ярилцах л хэрэгтэйн байнаа гэдгийг ойлгосөөн. Уучилаарай, бээгий доор чинь амьдралаа хүүрнэн өгүүлчихжээ би. Бээгийг чинь уншсан яг л надад хааяаа төрдөг байсан мэдрэмж мөн юм шиг санагдаад.

    ReplyDelete
  5. хэлж ярилцахаар ойлгоод хэдэн аятайхан үг хэлчихгүй шууд л миний ажил юм чинь тээд яахынбээ амьдрал ийм л байна шдээ гээдл
    эсвэл би ажлаасаа гараад хүүхдээ харий чи ажил хий гээдл /над ажил олдку болхоор дээрлхжаа байхгүй юу/

    ReplyDelete
    Replies
    1. Наадах чинь яаасн өөдгүйн. Гэхдээ чи тэгвэл өөр аргаар ярьж үзэхгүй тэ эхлээд. Ууралж гомдоллох биш арай өөр маягаар. Бас чи нэгэнт хэлэх үгийг нь мэдэх юм чинь арай өөр үгийг зөрүүлээд хэлхээр бэлдчихгүй юу.

      Delete
  6. urgelj gomdollohin orond ooriigoo oorchloh geed uzsen ni deer bhaa daa, bas hunees hair halamj neheheesee omno ooriigoo ehleed hairlaj surah heregtei gej l helmeer baina...

    erchuudees er hunees tegtlee ih zuiliig huseed, naidaad ogthon ch hereggui dee. bi ch gesen cham shig yagaad bi buhniig bolgoh gej buhniig amjuulah gej gantsaaraa zutgeh yostoi yum bla bla geed l gomdollodog blaa. gehdee minii hamgiin ih husdeg zuil zugeer l haluun dulaan ugs uram bsan ch nadad ogoogui.

    bi bodoj bodoj erchuudees tegtlee ih zuiliig huseh huleeh ch hereggui. zugeer l ooriigoo erhluul hairla, bas hen negnees nohroosoo heterhii bitgii hamaaraltai bai. ajil oldohgui bgaa ene tsagaa ashiglaad ooriigoo hogjuuleed avaa minii hongoroo.

    ReplyDelete
  7. хөөрхөн сэтгэгдэлүүд байна шүү. Надаа ч гэсэн яг ийм байдаг одоо хүү маань 3 нас хүрч байна.Бас л бүх юманд ганцаараа

    ReplyDelete