Wednesday, January 11, 2012

Ганцаараа

Анхны хайр гээд энэ киног гарсан цагаас нь эхлээд үзмээр санагдаад тэгээд надад хань болоод үзчих хүн хайсаар байгаад нэг мэдсэн кинотеатруудаар гарахаа больчихсон :(  Тэгээд уржигдаг тв үзэж байтал энэ кино Соёмбо кинотеатрт гарч байгаа гээд мэдээ үзэвшд. Чухам зүгээр баярлаадл ганцаараа ч байсан хамаагүй үзнээ гэж бодоод соёмбын сайтруу нь орж үзлээ. Тэгсэн 12 цагаас бас 17,30с гарчаагаа гэжийнэ. 17.30-с бол охиныг авах цаг болчих гээд тээд 12с үзэхээр болсийн. Би гэж тэнэг толгой сайтнаас хараадл болоо гэж бодоод утас шөрмөс нтрлүү нь залгаж асуудаг байгаадаа шууд давкиад очсон яасан байхнуу бөөн хоосон хаалга мөргөлөө шд


11.30 гээд очиход бүгд хоосон. Их танхимд нь кино гарахгүй байгаам билээ хамгийн эхний кино 13 цагаас гээд ийм хоосон юм угтав. Хичнээн догдолж хаа байсан хотын захруу хар үүрээр шахуу ирснийг минь яана гээ. Маркетинг гээд өрөөрүү нь шагайтал харин тиймээ манай сайтны мэдээлэл гэж бөөн замбараагүй юм тэгж байгаад янзлах байхаа гэв.
Тэгээд хаа байсан энэ хүртэл зориод ирцэн хүн чинь ямар хоосон буцалтайн биш гээд Өргөө кино театрлуу чавхадчихсан. Ороод цаг нь таарч байсан болхоор Нар сарны зааг гээд киног сонгоод яваад орцөөн. Тэнд тэгж над шиг мэлэн хойлог царайлаад ганцаараа кинодож байгаа хүн нэг ч алгөө.

Нэг мөрдөгчийн тухай бодит хүнээс сэдэвлэсэн кино байсан. 25-р сувгаар Хавтаст хэрэг гээд нэг нэвтрүүлэг гардагдаа тэрэн дээр гарч байсан нэг хэргийн тухай лав хальт гарна лээ. Тэгээд кино эхнээсээ дуусталаа бөөн бөөн таньдаг жүжигчид ахмад үеийн хамаг л жүжигчидийг хамаад тоглуулсан бололтой. Тэхдээ гоё кино байна лээ сэмхэн ганц нэг нулимс дусаагаад  бас ганцаараа галзуум шиг инээв.
Зөө тээд цаашид ч бас ганцаараа кинодож байхаар шийдсэн яады тээ нааг тоогоод кино үзэх хүн олдкуу байгаам чэн


2 comments:

  1. hehe nad shig yum bn sht bi ch ichku neg dor 2,3n kino uzchiheed gardii sht

    ReplyDelete
  2. хэхэ хөөрхөн санагдчилаа би бас хааяа ганцаараа үздийн одоо ээлжийн амралтаа аваад хүүгээ дагуулаад хамаг кино театраар нь явж өгнө дөөт ккккк

    ReplyDelete