Wednesday, January 18, 2012

Мэнгэний утга учир ингэжээшд


Мэнгэний утга учир гээд бичлэгнээс өөрт байгаагаа драфталчихаж. Би гэж нэгийм мэнгэний набор л гэсэн үг. Ямар сайндаа хөлөндөө мэнгэтэй хүн хол явдаг гэсэн гэхээр нь аягүй бол хөлийн уланд мэнгэ байгаадаа гээд харсан чинь зүүн хөлийн уланд нэг жижкээн мэнгэ байжээдиймдаа.
Хамар дээрх мэнгэ ямар ч зүйл сэдсэн бүтэмжтэй байхын билэгдэл.Ийм хүн их хөнгөн байдаг. Тэд хошин зантай. Нийтэч зантай. Тэд амьдралын зарим нэгэн шалгуурт өөрийгөө тэнцүүлэх гэж чармайдаггүй  -гэнээ би 5,6 жилийн өмнөөс гэнэт л хамар дээр мэнгэ гараад ирсэн. Томроодл томроодл байгаа. Энийгээ их ад үзээд со-д байхдаа гоо сайхны газар очоод авахуулангаа алдсан. Даанч бүүр үе шаттайгаар энэ сард авахуулсан бол ирэх сарын тэр өдрөө хүрч ирээд ахиад авахуулдаг бас дараа сард нь гээд хэр томоосоо шалтгаалаад жил хүртэл явдаг гэсэн. Тэгэхгүй бол угнаасаа ургаад ахиад гараад ирдэг гэсэн. Харин над тэгж олон сараар эмчилгээ хийлгэх зав зай байхгүй байсан болохоор болихоор шийдсэн гэжугаа.


Бэлхүүс дээрх мэнгэ олон хүүхэдтэй болохын шинж. Мэнгэ том байх тусам олон хүүхэд олно гэсэн үг.  Зүүн талын ташааны дээхнэ мангаррррр том мэнгэ байдийшд. Тэхдээ олон хүүхэдтэй байвал гоё шд тээ

Баруун мөрөн дээрх мэнгэ үргэлж аз хийморьтой байна. Харин зүүн талынх мөнгө, санхүүгийн бэрхшээлтэй учирч болзошгүйн дохио.-Баруун мөрөн дээр 3 харин зүүн талд бол алга байна  
Толгойн үсэн доторх мэнгэнүүд. Зулай орчмын мэнгэнүүд нь агуу их сэтгэгчид, амьдралаас ангид орших чадвартай хүмүүс байдаг. Харин толгойн дагзанд байх мэнгэ нь нууцлаг хүн гэдгийг нь илтгэж байна.Толгойн дагзны зүүн тал хавьцаа нэг цагаан мэнгэ байдымаа их загатнанаа

Хөхөн дээрх мэнгэ.Хөхөн дээрээ мэнгэтэй эмэгтэй үр хүүхдээ жинхэнэ хайраар өсгөдөг. Тэдний хамгийн сайхан чанар нь эхийн хайр. Харин заримдаа энэ нь муу муухай, дутагдалтай занг илэрхийлж болох юм. Өөрөөр хэлбэл завхай, хайр дурлалд шунан дурлагч, бусдын сэтгэлийг татахын тулд юу ч хийхээс буцдаггүй.-Хөхөн дээр жижиг жижг улаан мэнгэ байдымаа. Ингээд хараад байхаар хөөрхий муу мэнгэнүүдээ ад үзээд байх хэрггүйл юм байна.
Би нь мэнгэнүүдээ их ад үзнээ дургуй гэж жигтэйхэн байсын. Жирмээхэй болохоор дааврын өөрчлөлтөөс болоод нөгөө мэнгэнүүд чинь томорно тодорно загатнана. Тэгсэн бас мэнгэ чинь миний ааш зангийн илрэл юм бээшдээ


1 comment: