Wednesday, February 1, 2012

Нойроо хайж байх үеийн бичиглэл

Нэг дэх өдөр охиноо хүргэж өгсөн чинь анги нь шин хивсэнцэр аваад дэсчихэж. Түрүү 7 хоногт эцэг эхийн хурал болоод ангийх нь шал доороосоо жиндүүлээд байдаг бололтой мөнгө хурааж хивс авч тавий гэж эцэг эхчүүд санал гаргахад нь гараа өргөж дэмжсиймсан. Тэгээд охиныг ханиалгаад байхаар нь гэртээ хэд хоног харж байгаад аваачиж өгтөл нөгөө мөнгө хурааж юм авахаас нь ааль хэдийн хоцорчиж. Ёстой ичмээр юмаа. Хуралд нь суусан мөртлөө зугатааж байгаам шиг маргаашнаас нь хүүхдээ цэцэрлэгт нь явуулахгүй байж байгаад яг юмаа авахаар нь аваачиж өгсөн болж таарах гээд.Хннн ёстой муу ээж юма би нээрээ тийм юмыг мартаж л байдаг. Орой ичсэндээ нэг боодол бичгийн цаас багшид нь аваачиж өгөөд өөр хэрэгтэй юм хум байвал хэлээрэй авч өгий гэлээ.
Охиноо хүргэж өгчөөд сургууль орох санаатай торлейбус ирэхээр нь сууцан чинь халаалтгүй байж таараад. 3 буудал газар 30 минут явдиймдаа тэгээд золтойл тартартайгаа наалдаад хөлдчихсөнгүй. За тэгээд сургууль орсон над шиг тэгж эхний 7 хоногт хичээлдээ суух гэж идэвхийлэн ирсэн оюутан нээгч алгаа.
Өдөр эгчийхээрээ орлоо хүү нь зөндөө том болчиж. Маасайж инээгээдл каш иддэг болцон гэжийнэ. Би ч хагас бүтэн сайн болгон тйишээ гүйдэг байснаа сая ханиад хүрээд очиж чадаагүйн.

Хэдхээн хоног хараагүй байхадл зөндөө том болчиж.
Хуваариа бичиж авах гээд багшийн өрөөрүү орсон чинь оюутнуудад 70 мянгыг өгөх гэж байгаа гээд картны дугаар бичиж авжийна хөөе. Хүүе нөгөө 3,0 голчоос дээш голчтойд өгөн гээздээ гэсэн тийм хүүхдүүдэд бол 2нугалж өгнө гэсэн гэхийн. Эгч баяжаа наасан. Энэ жил сургалтийн төлбөрөө төрөөс өгч байгаа 500гаараа төлж байгаан. Тэгсэн нэмээд сар болгон 70-г өхийн гэнээ. Өө өгвөл авна даа. Аваад сайхан мөрөөдөөд байсан нөтбүүкээ авчнаа яады тээ. Ээжийг царай алдаал тэтгэвэрийн зээл аваад нөтбүүк аваад өгчих гээл гуйгаад байжийсийн кккк. Хүүе та нар ийм том болчоод ажил нтр хийхгүй ээжээрээ юм авахуулаад гэж загнахжийнуу. Яг бэлэн мөнгө байхгүй ээжээр авахуулчаад зээлийг нь сар болгон төлөхжийсиймаа ккккккк
Тэгээд орой ирсэн өглөө тартард сууж даарсанаас болоод арайх гэж эдгэж байсан ханиад сэдэрцэн байдымдаа. дүфффффффф
Ойрд сэтгэл үе үе гэгэлзээд нойр хүрэхгүй байгаан. Дээр баахан дуу сонсжаад унтах гэсэн нойр алголцон шөнө 3,30 гэж унтсийн. Тэгсэн өнөөдөр миний мэргэжлийн ажлын байр зарлагдсан байхыг хараад  анкет  бөглөөд маргааш хөөцөлдөх ажил нтрээ бодоод гэгэлзээд нойр алголооский хннннннн тэнэгиймаа нээрээ

No comments:

Post a Comment