Sunday, February 12, 2012

Алаг банш

Би эндээс өнгөтэй банш хийх тухай хараад хийж үзэх гэж бөөн юм болов.
Эхлээд бууцай авж байгаа нь энэ гээд хятад байцаа аваад хихихи тэгээд ногоон биш алаг банш болгов.
Хятад байцааныхаа навчийг нь гуриландаа хийгээд иш нь үлдхээр нь жижиглэж хэрчиж байгаад махандаа хийчэхсэн. Харин азаар хятад байцаа ямар нэг гаж амтгүйн байна лээ.
Миний шинэ сурсан чимхэлт
За энэ нөгөө алаг банш маань
Дараа нь жинхэнэ бууцайгаа олж аваад ногоон өнгөтэй баншаа хийж авсан. Бууцайгаа миксэрдэхдээ жаахан ус хийгээд миксэрдэхгүй бол навчнууд чинь хэдэн тийшээ үсчээд болдоггүйн байна лээ.
Охин цэцэрлэгээ тарж ирэнгүүтээ оройн хоол болтол баахан талх боов тараг нтр гээд баахан дэмийм идсээр байгаад яг хоол болонгуут юу ч идэхээ байчдий. Тэгээдл гэрт охинд хоол идүүлэх гэж дайн шахуу юм болийшд. Тэхээр нь ингээд хэдэн банш хийж хөлдөөж тавьчиж байгаад цэцэрлэгээсээ өлсөөд ороод ирэнгүүт нь хэдийг усанд чанаад өгчихдөгийн.
Гоё жор зааж өгдөг Дөлгөөн эгчдээ баярлалаа


5 comments:

  1. Ямар сайн ээж вэ, нээрээ ингэж болхым байна.

    ReplyDelete
  2. Бас лууванг тиоркдоод, устай холиод миксрдээд, дараа нь цайны шаар шүүдэг шиг том шүүлтүүрээр шүүсий нь ялгаж аваад тэрүүгээр гурилаа зуураад банш бууз хийхээр хөөрхөн улбар шаргал өнгөтэй болно. Идэхэд сонирхолтой.


    Нэг удаа цагаан сараар би ээж аав дээрээ очоод буузыг нь дандаа ногоон, бас улбар шараар хийж өгсөн чинь цагаан сараар орж ирсэн хүмүүс гоёыг нь гайхаад л идээд байсан гэсэн. Яааж ингэж сэтгэдэг байнаа гээд. Аав ээж хоёр чухам охиноороо бахархсын байхөө.

    Би бас хааяадаа онгод орохоор нь баахан бууз, банш, бөөрнкий мах үйлдвэрлэнээ. Тэгээл хүүдээ нэг атгыг чанаад өгчихөд хүү ч дуртай нь аргагүй бумбаганаад иднэ.

    За баахан л юм биччихлээ. кк

    ReplyDelete
  3. аанхан мэдмээр юм байна хэхэ
    Улаанмалгайтынх бас гоё арга байна

    ReplyDelete
  4. улаан малгайт
    яасан сонин хүн явжээхийм бээ кккк би тэр луувангаар яаж хийхийг нь ойлгохгүй байсын ашгүй мэдээд авлаа таанкс хэхэхэ. Би эжид цагаан сарын буузыг ингэж хийе гоё эзо бууз гэсэн ээж мангартаад бай гэжийлээ хэхэхэ

    Сэрэнашка
    туршлага судлаал явнуу

    ReplyDelete