Monday, December 30, 2013

Good bye 2013

За он гарахаас өмнө өнгөрсөн жилээ дүгнэж ирэх жилээ төлөвлөж пост хийдэг уламжлал ёсоороо гүйгээл ороод ирлээ. Өнгөрсөн жилийн хувьд ЭНД ингэж бичиж байжээ. Төлөвлөсөн хоёр зүйл маань хоюулаа биелсэн баяртай байна өө. Энэ могой жилийн хувьд ёстой сайхан өөлөх зүйлгүй жил болж өнгөрлөө. Эхлээд сургуулиа амжилттай төгссөн / энэ ч томхон даваа байсан шүү/ дараа нь хүсэн хүлээсэн хөөрхөн хүүтэй болсон энэ хоёрынхоо ард гарцан байхад амьдралынхаа зорилтын бараг талд нь хүрчихлээ л гэсэн үг гэж нэг найз маань хэлсийн ккк аа тийн бас зүтгэж зорьж байснаараа машин авсаан :)) Энэ жил цагаан сараар 2 хүүхдээ дагуулаад явган жирийхгүй гээд би ч бөөн баяр л байна даа. Өө мартах шахлаа охиноо бас 1р ангид нь оруулсан ойрхоноор нь гэрийхээ хажууд харьяа сургуульд нь оруулах шив хотын төвийн сургууль гайгүй биздээ. Шинэ хүнтэй болоод түүнрүүгээ анхаараад нөгөө өөлхөн охиноо заримдаа мартчаад байх юмаа. Охин маань ч бөөн гомдол нэхэж хошуугаа унжуулаастай ижил тэнцүүхэн хайрлаж халамжлах гээд хичээж байгаа та минь ээ кккк
Ирэх жилийн хувьд гэртээ сууж хүүхдээ харж байгаагаа далимдуулаад өөрийгөө хөгжүүлэх тухай зүйлс л төлөвлөж сууна. Эд зүйлийн хувьд нэг шарах шүүгээ мөрөөдөөд байгаа ккк тэгээд тэрүүгээрээ хоёр хүүхдийнхээ төрсөн өдрийн тортыг гараараа хийнэ нтр гээд аягүй мөрөөдөөл хэхэхэ дээр нь бас англи хэлний мэдлэгээ сайжруулахаар хичээнэ /нээрээ хичээнээ/ 5сард нэг тэтгэлэгт аппликэйшн бөглөж үзнэ / ганц сар гадаад явж үзэхжаан цаадах чэн/ за инкээл бараг болох шив дээ
Ажилыг бол энэ жилдээ түр хойшлуулнаа ажилдаа орооч гээд дуудаадл байна ийм сайхан энгэрийн тэмдэгтэй болсон хүн чэн яарахгүйл байна шүү ядаж ой хүргэнээ хөө тэгээд ч хуучин ажилдаа эргэж орох сонирхол тун бага байгаа хөдөө их явдаг цалин хөлс тиймхэн нтр гээд л Өөр гоё ажил хайна даа хөө
Хүүхэд хараад гэрт суухаар ч цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрөх юм даа нэг мэдэхэд л өглөө нэг мэдэхэдл орой ингэж байтал ирэх жил гялс болчихноо тээ ккк
За дараа жил болтол түр баяртай ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ

2 comments:

  1. Ireh jildee ihiig hiij buteegeerei

    ReplyDelete
  2. Ямар их юм хийдэг юм бэ. Машин авч, бэбитэй болоод. Та гуай эндээ сийрүүлсээр л байсым бий вий.

    ReplyDelete