Tuesday, October 22, 2013

5 сарын дараа

Шинэ пост хийгээгүй 5сар болчихжээ. Нөгөө цүдгэр хүүхэн чэн маамуулаад одоо маамуу минь 2 сар болцон өөлхөн бондгор үртэй болчоод жаргаж суунөө.
Энэ зун 6 сарын 10 гээдл диплом нтрээ дуусгаад лагерь дээр гараад хэвтчихсэн. 8 сарын 10 хүртэл хотруу ч цөөн орж ирээд тэнд агаарт сайхан байлаа. Цүдийгээдл идэж уугаад зурагт үзээд ээжийн утсаар хаа нэг нэт орж нүүр номоо шалгасан шээг суулаа. Энэ жил жимс их элбэг ургаад баахан гүзээлзгэнэ түүх шив. Яг сайхан аньс болдог үеэр төрөх болоод ккк хотруу ороод ирсэн. 

Энэ хамгийн сүүлд 32 долоо хоногтой байх үеийн зураг байна. Энэнээс хойш авсан зураг утсан дээр байгаа утсаа тэгсэн эвдлээ хаясан. Ёстой балай хайран хэдэн зургаа ч авч чадахгүй болчоод сууж байна. Нээх уран сайхны зураг авахуулдаг баатар болоод жимсэнд явахдаа хэдэн зураг дарсан нэг нь ч гоё болоогүй.



Тэгээд 8 сарын 10 болоод лагерь дээрээс өвдөөд явж байхаар гээд хотод ирээд гэдсээ илээд хэвтчихсэн. 
Урдны хоёр маамуугаа хоёуланг нь сэдээлгэж төрсөн болохоор өөрөөрөө яаж өвддөггийг мэдэхгүйл байлаа. 19нд сүүлийн хугацаа гээд 15нд 1р төрөх дээр очиж үзүүлээд ургийн бичлэг хийлгээд эход харуулсан болоогүй байнаа толгой нь сайн доошоо суугаагүй байна гэвээ. Шөнө унтжийсан гэдэс жаахан хатуураадл байсын. Би ч өнөөдөр өвдөөд төрөх нь дээ гэж бодчихоодл өглөө босоод нойл орсон нойлын цаасанд жаахан цустай салиа гарцан байдын 8цагийн үед. Тэгээд нөхөрийг босохоор нь өвдөх гээд байх шиг байна чи ажилдаа яв яв би бүүр өвдөөд байвал дуудий гэж хэлчээд ээжийг дуудчихлаа ээж ч 9 гээдл хүрээд ирсэн. Урьд нь төрөхдөө их хурдан төрж байсын 2 цаг орчим өвдөөд л тэрийг нөгөө хурдан төрүүлдэг эм тарианы нөлөө л байх энэ удаа өөрөө төрөх юм чинь арай удаан өвдөх байх гээл бодцон шал мангар. Ядахад нөхрийн машин явдаггүй өдөр таарсиймаа. Тэгээд өвдөөд л би ч цаг хараад гүрийгээдл байлаа. Ээж ирчихсэн яаж байна гэж асуухаар нь өвдөөд байх шиг байнаа гэчээдл зурагт үзээд найгаад суугаад байсан. Тэгээд 5 минутын зайтай өвдвөл эмлэг явий тэрнээс өмнө очвол хүлээж авахгүй байх гээдл бодоод байсаан кккк. Тэгсэн 10 өнгөрч байхад нөхөр залгахаар нь болоогүй байна өвджийнө тэхдээ бүүр болохоо байвал чамайг дуудий гэчээд тэгсэн ээж яаж өвдөж байна хэдэн минутын зайтай вэ гэхээр нь яг тогтмол зайтай бишээ бараг зайгүй ч юм шиг өвдөөд байна гээд тэгсэн ээж түргэн дуудий гэсээр байгаад дуудчихвөө. Би орон дээр 4 хөллөөд өвдөөд байна гээд ёолоод ээж нуруун дээр дараадл тэгсэн ах бас нөхрийг дуудчихсан. тэгээд байжийсан нөхөр ч ороод ирлээ би ч ёолоодл алхаад байсан тэгж байсан 11цагийн үед пал гээл ус гарчдийн ээж сандраад түргэнлүү яриад ус нь гарчлаа шдээ гэж орилоод тэгсэн түргэний тэрэг манайхыг олоогүй явцан гээд ахиад нэг тэрэг явуулий гээд. Ээж түргэнлүү залгаж орилоод хадам эгч бас гэрээсээ түргэнлүү залгаж манай гэрийг зааж өгөөд түргэний хүлээн авахийнхныг баахан загнасан гэсэн. Нөхөр бөндөгнөөдл байдым билээ ккк төрөхөөр нь шөл хийж өгнө гээд хөргөгчнөөс мах гаргах гээд ноцолдоод зогсож байхад нь би аймаар өвдөөд ёооёоо гээд нэг чангахан дуугарсан айгаад бүр бүлтйицэн. Тэгээд өвдөөдл би ч наашаа цаашаа алхаадл байсан ус нь гарчихаар өвдөлт нь гайгүй болчдым билээ. Ээж ч сандраад гэртээ төрвөл гээд нэг хөнжил орон дээр бэлдэж тавиад гараа байн байн нойл орж угаагаад. Тэгсэн доошоо пал гээл нэг юм доошлоод би ААААААААААААААА гээдл байшин доргитол орилсон гэсээн гадаа явжийсан нөхрийн ажлын хүн сонссон гэсэн хахаха. Би толгой нь гарчих шиг боллоо гэсэн ээж орон дээр хэвтүүлээд тэгсэн гаднаас эмч ороод ирсэн. Эмч гэдсэн дээр дараад би ч ганцхан дүлээл хүүгээ гаргацан. Манай ээж боож авсандаа :-)). Ингээд гэртээ төрчихвөө хөөрхий.11.30-д  4800гр 55 см томоо залуу гарсан. Ээжийгээ бараг өвдгөж зовоогоогүй ганцхан дүлээл гаргачихсан. Түргэний эмч ч орж ирж таараад би ч орилж дүлээд кккк. 
Тэгээд эмч ороод ирсэн бүгд жаал тайвширцгаагаад 15 минут хүлээгээд эхэсийг нь гаргаж авдаг юм билээ. Тэгээд хүйг нь таслаж боогоод хүүг минь эмээтэй нь авч явж банны өрөөнд угаагаад /энэ их буруу юм болсон байна лээ. Орчин үед хүүхдийн биеийн температурыг нь тогтворжтол төрснөөс нь хойш 6цагийн дараа угаадаг болсон гэсэн. Тэгээд хүүг минь угаагаад дааруулаад бас угаангуутаа ороосон нойтон даавуунд нь эмнэлэг явах гээд өлгийдөх хүртэл 30 орчим минут байлгаад хүү минь осгох шахсан байна гээд очингуутаа 39 хүртэл халуураад 2 өдөр инкубаторт байсан. Бас зөндөө антибиотик тариулсан :(( / Тэгээд л анхан шатны тусламжуудыг хүргээд 1-р төрөхрүү явсан даа.
Очоод таарсан эмч болгондоо гэртээ төрлөө гэж загнуулсан. Тэр битий хэл сүүлд хүүгээ нэг сартай болоод өрхийн эмнэлэгт очиход өрхийн эмч Ямар балиар заваан юмнууд нь гэртээ төрдийм бээ гээд байсан та 2 байсымуу гэж доромжилсон шдээ. Түргэн дуудаад 1 цагийн дараа ирсэн гэсэн битий худлаа яриад бай хотын төвд байжээж 5минутын дараа л ирнэ та нар зүгээр түргэнлүү буруугаа чихээд гээд уурлаад байсан. о.О тэр эмчийг үнэндээ ойлгоогүй дуртайдаа гэртээ төрсөн юм шиг л хүн загнаад байсан. Миний хэнэггүй гүргэр зан бас нөлөөлсөн лдөө. Ус гараад 30мин болоодл төрчихсөн.
Эмнэлэг дээр ирээд төрөх замыг нь шалгажийна гэж бараг 30,40мин ухсааан. Ёоо аймшигтай өвдсөн төрөхөөс ч илүү. Ахиж хүүхэд гаргахгүй ээ л гэж бодсон ёстой аймаар. Ухаадл татаадл биеэ сулла гэж загнаадл. Ийййй бодсон бүр дотор арзайчлаа.
За нэг иймэрхүү та нар минь сайн сууцгааж байвуу?

4 comments:

  1. pooh yamar mundagiim be? iim hurdan torchdogiimu? neg daraal garchdag, gertee tordood harin goe yum bishuu kk emnelegiihend bol muuhai l bdag bhal daa. za tgd zondoo saihan post oruulaarai. shine huntei bolsond ni bayar hurgey.

    ReplyDelete
  2. Пээ чи ч ёстой мундаг юмаа. Би наана чинь ёстой амьтан болсоон ккк. Танай хүүгээс жаахан том хүүтэй болсоон. Танай залуу бас л мундаг гаржээ.
    Би бол дүлээл дүлээл дүлээл байдаг. Юун пүл хийх ккк. Арай гэж муу хүүгээ баллачихалгүй төрсөн.
    Өө уймраа хүүхэн баяр хүргэхээ мартчижээ. Томоос том баяр хүргье. Гэр бүлд нь аз жаргал хүсье.

    ReplyDelete
  3. юун мундагийн. тэгээд юун амархан төрчихдөг азтайн бэ. төрөөд бай гэсэн шиг өвдөлт төрөлт заяасийн бишүү бурхан чамд. хэхэ. аз жаргал хүсье.

    ReplyDelete
  4. шинэ хүнтэй болж ам бүл нэмсэнд нь баяр хүргэе. давтан чинь аягүй хурдан шдээ. яаанаа гэртээ төрөөд удалгүй эмч ирсэн нь болжээ. орчин үед хөдөө суманд л гэртээ төрөх асуудал гардаг бх тэгээд л уурласан бх тэр эмч. тийм юманд эмзэглэв, нялх биетэй байж. хүмүүс ямар том хүүхэд гаргаад бнаа? эсвэл эрэгтэй хүүхдүүд ийм том гардынмуу.

    ReplyDelete