Thursday, March 28, 2013

19 дэх долоо хоног

Жирмээк болсон :-) Одоо 19 долоо хоногтой. Биед болоод өөр бас бус өөрчлөлтүүдээ энд бичдэг юмуу гэж бодоод. Одоогоор ажилдаа яваад, ажлын 2 өдөр үдээс хойш хичээлдээ яваад дипломоо бичээд их завгүй байгаа болхоор жаахан ядарч байна. Өтгөн хатаад их хэцүү байсан ойрд гайгүйл байна.
Хагасайн өдөр модны 2-н тэнд байдаг Тод дэлгэц гээд эмнэлэгт 4Д эход харуулав. Бүх зүйл хэвийн ок байнаа л гэсэн. Нилээн тонустай, ургийн ус, хүчилтөрөгчийн хэмжээ хэвийн, хүүхдийн жин 300гр. Би ч ер нь жин нэмэхгүй туранхай хэвээрээ гэдэс л бондойгоод байгаа учираас хүүхдийнхээ хэвийн хэмжээтэй байгаа эсэхэд их санаа зовж байлаа. Тэгсэн хэвийн байнаа л гэсэн. Бас ургийн гажигаа харуулъяа гээд нүд, дотор эрхтэн тэр бүү хэл хүүхдийн гар хөлийг нь хүртэл нэг бүрчлэн шалгаж үзүүлсэн :-)
Тонустай /булчин чангарсан бололтой/ байна гээд Гинипрал гээд эм Папаверинтэй лаа бичиж өгсөн. 1 дэхийн өглөө харьяа эрүүл мэндийн нэгдлийн эмнэлэгтээ үзүүлэх гээд гарахын өмнө эмнээсээ уучаад гарсын. Зүрх дэлсээд байвал таллаж уугаарай гэж зөвлөснийг мартаад өлөн элгэн дээрээ 1 бүтэнийг ууж гараад эмнэлэг дээр очоод зүрх дэлсээд, хамаг бие салганаад, хөлрөөд ёстой бөөн л юм болов. Жингээ үзэх гээд жин дээр гараад зогссон хуучны том төмөр жин гуай чичрээд байвал яах уу ккк :P
Ээж эгч хоёртоо сайн загнуулж аваад маргаашнаас нь өглөөдөө өлөн гарахаа болиод ядаргаа тайлдаг 7 банштай цай хийж ууж байгаа. Бас Элевит пренатал гээд витамин ууж байсныг болиулаад оронд нь төмрийн бэлдмэл бичиж өгсөн. Нилээд ядраад байгаа болхоор биеийн эсэргүүцэл сулраад харшил сэдэрчихсэн. Бас л харшилын эмнэлэгт үзүүлж эм, тос бичүүлж авсан. Бөөн л эм тан уусан хүүхэн. Харшил харин гайгүй болж байгаа. Нүүрэн дээр хэсэг газар хуурайшаад байсан тосоо түрхээд хоолны дэглэм бариад сайхан болж байгөө. Ямарч байсан нүүрний арьс гоё болохоор дагаад сэтгэл санаа ч бас дээшилдэг юм байна. 
Охины нэрийг аав нь өгсийн, энэ удаа гарах маамуудаа нэрийг нь би өгнө гэсэн Ёстой тиймийм байхгүй шүү би өөрөө өгнө гэж зүтгээд ккк би ч юу яриад байгаан би өгнө гэж тохирооздээ гээд жаал явуулав. Уул нь ч нэр өгөх тал дээр би ч булаацалдахгүйлдээ гэхдээ жаахан явуулмаар санагдаад жаал цаашлуулав. Түнтийгээдл би өөрөө өгнө, яахав чиний саналыг сонсоно гэхдээ 30 хувь л нөлөөлнө шүү гэж байна кккк
За нэг иймэрхүү сонинтой бондгор гэдэснийхээ зургийг хийе үү гэж бодсоноо энэ удаа болилоо. Дараагийн удаа хийхээс ккк. Маамуугаа том болсоны дараа уншиг гэж бодоод жирэмсний явцаа бичиж байгаам шүү

5 comments:

  1. Ye hoorhon oo, bayar hurgeye ee.

    ReplyDelete
  2. хүүе ээ юун хөөрхийн бэ шар хүүхэн хөөрхөн дүүтэй болох нь дээ баяр хүргэе хэтэрхий их ачаалалтай ядруузай

    ReplyDelete
  3. Гоё юм аа :) Өөх тостой хоол бага харин тэжээллэг хоол унд сайн идэж байгаарай ;)

    ReplyDelete
  4. Хөөрхөн юмооооооо, цаашид бүр дэлгэрэнгүй бичээрээ Мармаа минь

    ReplyDelete
  5. хэхэ бүгдээрэнд нь баярлалаа

    ReplyDelete