Thursday, February 23, 2012

Сөрсөн базаа

Сүүлийн хэдэн жил жаахан маамуутай болсон шалтагаар манайхан айл нээх хэсэхээ больцгоосын. Ойрын хэдэн заавал орох ёстой ганц нэг айлаар ороодл ээжийнд тогоо шанага барьж таардаг болхоор ирсэн хамаатнуудтайгаа золгоод таардын. Манай аавын талынхан бол сүрэг сүргээрээ шинэлийшд. Жилийн жилд л бүх үр хүүхэд нөхөр эгч ах дүүгээ дагуулаад десант буулгадын.  Биокомбинатаас 10аад хүн, Шар хаднаас 15,6 хүн Баянхошуунаас бас төдий зэргийн хүн пиррр гээл десант буулгийшд, аавын нэг дүү байдын тэр бүүр хашааныхаа бүх хүүхдийг дагуулаад бараг 7,8 жоохон юм дагуулж ирдий. Энэ байрны хүүхдүүд бас бөөн бөөнөөрөө гэнэ гэнэт сүрприз барьдаг байсан сүүлийн хэдэн жил томроод томоожоод больцгоочиж.
Тэгээд энэ жил бууз хийжахдаа хэдүүлээ  "сөрсөн базаа" хийе гэж ярилцавөө. Сөрсөн базаа гэдэг нь бүгдээрээ бөөнөөрөө айлд очих десант буулгах. Манайхан гэж манай 3, эгчийн 3, дүүгийн 3 ээжтэй хамт 10уулаа. Шинийн нэгний үдээс хойш ээжийнд цуглаж байгаадл айл сөрсөн базаа хийдэг баатрууд болсон ганц айлд очоодл бусад нь гэртээ байхгүй байж таараад хамаг төлөвлөгөө нураасаг хэхэхэ
Өчигдөр дүүгийн хадмууд ирэхдээ хүүгээ эхнэр хүүхэдтэй нь дагуулаад ирсэн. тэгээд өнөөдөр цай уу гэж урихаар нь ээжийг гарах гэж байсан эгч сөрсөн базаа хийнээ гээд нөхөр хүүхдээ дагуулаад цуг явсийшд. Нэг иймэрхүү сөрсөн базаатай бэлэг цуглуулсан сайхан цагаан сар болжийно. Шар хадны десантыг буухыг хүлээх зуураа бичиглэв

Tuesday, February 14, 2012

Дарамт

Муухай дарамттай эхэлэлдэг өдөр байна. Ер нь би тэр хүнд дургүй. Ер нь хэзээ ч дуртай болохгүй байх гэж боддог. Ядаргаатайн яагаад заавал тийм байх ёстой гэжжжж миний талд орох ганц ч хүн байхгүй гэжүү.
Би ер нь хүнтэй хэрэлдэж муудалцаж хүнийг хорон муу үгээр хэлж ерөөсөө ч чаддаггүй юм байна. Тэр хүн намайг ер нь дарамтлаад байгаагаа мэддэг болуу??? Надруу битгий залгаасай гэж үргэлж хүсдэг тэр хүн надруу өнөө өглөө залгаснаар өнөөдөр гэж өдөр мангарр дарамттайгаар эхлэж байна. Ёооо энэ насаараа дарамтлуулж амьдрах шинжтэй аль насандаа хийсэн үйлийн үр юм болдоо.
Төвөгтэйн өөрөө хийж болдоггүйн байхдаа. Нэг л их ажилтай завгүй хүн. Эмэгтэй хүн яаж ч завгүй ажилтай байсан аргалаад гэрээ цэвэрлэчдэг байх хэрэгтэй биздээ.
-Та яасын?????
-Би завгүй байна
-Хагас бүтэн сайнаар ч гэсэн ажилтай гэжүүүү?
-Яасан чадахгүй гэжүү? Зүгээр туслаад өгөөчээ гэсийн
-Заза би завтай бол очиж туслаж өгие өө
Үнэндээ бол завтай. Миний завтай байгааг ч тэр мэдэж байгаа. Гол нь ямар ч хүсэл алга. Албатай юмуу тээ. Би хүний гэрийг очиж цэвэрлэж өгдөг???????????????

Sunday, February 12, 2012

Хумс будах ганц нэг санаа


Алаг банш

Би эндээс өнгөтэй банш хийх тухай хараад хийж үзэх гэж бөөн юм болов.
Эхлээд бууцай авж байгаа нь энэ гээд хятад байцаа аваад хихихи тэгээд ногоон биш алаг банш болгов.
Хятад байцааныхаа навчийг нь гуриландаа хийгээд иш нь үлдхээр нь жижиглэж хэрчиж байгаад махандаа хийчэхсэн. Харин азаар хятад байцаа ямар нэг гаж амтгүйн байна лээ.
Миний шинэ сурсан чимхэлт
За энэ нөгөө алаг банш маань
Дараа нь жинхэнэ бууцайгаа олж аваад ногоон өнгөтэй баншаа хийж авсан. Бууцайгаа миксэрдэхдээ жаахан ус хийгээд миксэрдэхгүй бол навчнууд чинь хэдэн тийшээ үсчээд болдоггүйн байна лээ.
Охин цэцэрлэгээ тарж ирэнгүүтээ оройн хоол болтол баахан талх боов тараг нтр гээд баахан дэмийм идсээр байгаад яг хоол болонгуут юу ч идэхээ байчдий. Тэгээдл гэрт охинд хоол идүүлэх гэж дайн шахуу юм болийшд. Тэхээр нь ингээд хэдэн банш хийж хөлдөөж тавьчиж байгаад цэцэрлэгээсээ өлсөөд ороод ирэнгүүт нь хэдийг усанд чанаад өгчихдөгийн.
Гоё жор зааж өгдөг Дөлгөөн эгчдээ баярлалаа

Wednesday, February 1, 2012

Нойроо хайж байх үеийн бичиглэл

Нэг дэх өдөр охиноо хүргэж өгсөн чинь анги нь шин хивсэнцэр аваад дэсчихэж. Түрүү 7 хоногт эцэг эхийн хурал болоод ангийх нь шал доороосоо жиндүүлээд байдаг бололтой мөнгө хурааж хивс авч тавий гэж эцэг эхчүүд санал гаргахад нь гараа өргөж дэмжсиймсан. Тэгээд охиныг ханиалгаад байхаар нь гэртээ хэд хоног харж байгаад аваачиж өгтөл нөгөө мөнгө хурааж юм авахаас нь ааль хэдийн хоцорчиж. Ёстой ичмээр юмаа. Хуралд нь суусан мөртлөө зугатааж байгаам шиг маргаашнаас нь хүүхдээ цэцэрлэгт нь явуулахгүй байж байгаад яг юмаа авахаар нь аваачиж өгсөн болж таарах гээд.Хннн ёстой муу ээж юма би нээрээ тийм юмыг мартаж л байдаг. Орой ичсэндээ нэг боодол бичгийн цаас багшид нь аваачиж өгөөд өөр хэрэгтэй юм хум байвал хэлээрэй авч өгий гэлээ.
Охиноо хүргэж өгчөөд сургууль орох санаатай торлейбус ирэхээр нь сууцан чинь халаалтгүй байж таараад. 3 буудал газар 30 минут явдиймдаа тэгээд золтойл тартартайгаа наалдаад хөлдчихсөнгүй. За тэгээд сургууль орсон над шиг тэгж эхний 7 хоногт хичээлдээ суух гэж идэвхийлэн ирсэн оюутан нээгч алгаа.
Өдөр эгчийхээрээ орлоо хүү нь зөндөө том болчиж. Маасайж инээгээдл каш иддэг болцон гэжийнэ. Би ч хагас бүтэн сайн болгон тйишээ гүйдэг байснаа сая ханиад хүрээд очиж чадаагүйн.

Хэдхээн хоног хараагүй байхадл зөндөө том болчиж.
Хуваариа бичиж авах гээд багшийн өрөөрүү орсон чинь оюутнуудад 70 мянгыг өгөх гэж байгаа гээд картны дугаар бичиж авжийна хөөе. Хүүе нөгөө 3,0 голчоос дээш голчтойд өгөн гээздээ гэсэн тийм хүүхдүүдэд бол 2нугалж өгнө гэсэн гэхийн. Эгч баяжаа наасан. Энэ жил сургалтийн төлбөрөө төрөөс өгч байгаа 500гаараа төлж байгаан. Тэгсэн нэмээд сар болгон 70-г өхийн гэнээ. Өө өгвөл авна даа. Аваад сайхан мөрөөдөөд байсан нөтбүүкээ авчнаа яады тээ. Ээжийг царай алдаал тэтгэвэрийн зээл аваад нөтбүүк аваад өгчих гээл гуйгаад байжийсийн кккк. Хүүе та нар ийм том болчоод ажил нтр хийхгүй ээжээрээ юм авахуулаад гэж загнахжийнуу. Яг бэлэн мөнгө байхгүй ээжээр авахуулчаад зээлийг нь сар болгон төлөхжийсиймаа ккккккк
Тэгээд орой ирсэн өглөө тартард сууж даарсанаас болоод арайх гэж эдгэж байсан ханиад сэдэрцэн байдымдаа. дүфффффффф
Ойрд сэтгэл үе үе гэгэлзээд нойр хүрэхгүй байгаан. Дээр баахан дуу сонсжаад унтах гэсэн нойр алголцон шөнө 3,30 гэж унтсийн. Тэгсэн өнөөдөр миний мэргэжлийн ажлын байр зарлагдсан байхыг хараад  анкет  бөглөөд маргааш хөөцөлдөх ажил нтрээ бодоод гэгэлзээд нойр алголооский хннннннн тэнэгиймаа нээрээ