Thursday, February 23, 2012

Сөрсөн базаа

Сүүлийн хэдэн жил жаахан маамуутай болсон шалтагаар манайхан айл нээх хэсэхээ больцгоосын. Ойрын хэдэн заавал орох ёстой ганц нэг айлаар ороодл ээжийнд тогоо шанага барьж таардаг болхоор ирсэн хамаатнуудтайгаа золгоод таардын. Манай аавын талынхан бол сүрэг сүргээрээ шинэлийшд. Жилийн жилд л бүх үр хүүхэд нөхөр эгч ах дүүгээ дагуулаад десант буулгадын.  Биокомбинатаас 10аад хүн, Шар хаднаас 15,6 хүн Баянхошуунаас бас төдий зэргийн хүн пиррр гээл десант буулгийшд, аавын нэг дүү байдын тэр бүүр хашааныхаа бүх хүүхдийг дагуулаад бараг 7,8 жоохон юм дагуулж ирдий. Энэ байрны хүүхдүүд бас бөөн бөөнөөрөө гэнэ гэнэт сүрприз барьдаг байсан сүүлийн хэдэн жил томроод томоожоод больцгоочиж.
Тэгээд энэ жил бууз хийжахдаа хэдүүлээ  "сөрсөн базаа" хийе гэж ярилцавөө. Сөрсөн базаа гэдэг нь бүгдээрээ бөөнөөрөө айлд очих десант буулгах. Манайхан гэж манай 3, эгчийн 3, дүүгийн 3 ээжтэй хамт 10уулаа. Шинийн нэгний үдээс хойш ээжийнд цуглаж байгаадл айл сөрсөн базаа хийдэг баатрууд болсон ганц айлд очоодл бусад нь гэртээ байхгүй байж таараад хамаг төлөвлөгөө нураасаг хэхэхэ
Өчигдөр дүүгийн хадмууд ирэхдээ хүүгээ эхнэр хүүхэдтэй нь дагуулаад ирсэн. тэгээд өнөөдөр цай уу гэж урихаар нь ээжийг гарах гэж байсан эгч сөрсөн базаа хийнээ гээд нөхөр хүүхдээ дагуулаад цуг явсийшд. Нэг иймэрхүү сөрсөн базаатай бэлэг цуглуулсан сайхан цагаан сар болжийно. Шар хадны десантыг буухыг хүлээх зуураа бичиглэв

No comments:

Post a Comment