Thursday, August 30, 2012

Төрсөөдрийн тайлан

Төлөвлөсөн зүйлийхээ талыг нь л хийж амжсан боловч төрсөөдөр сайхан болсөөн. Гэнэт захиалагч компаниас нэмэлт ажил ирсэнээс болж би гэж хүн охиныхоо төрсөн өдөрт амжиж ирж чадахаа байгаад дураараа нэг өдөр хойшлуулчихсан. Ингээд охин минь төрсөөдрөө 25 нд биш ээжийгээ хөдөөнөөс ирэхээр нь 26-нд тэмдэглэсөөн. Өөрийн гараар бүгдийг бэлдэнэ гэж бодож байсан би хөдөөнөөс утсаар заавар зөвлөгөө өгөхөөс илүүг хийж чадаагүй ээ. Гэхдээ гэрийхэн бол бүгдийг яв цав сайхан бэлдсэн байсан.
 Диснэйн гүнж сэдвээр хийх гэж хичээсийн. Цасангоогийн даашинз оёулах оёдолчин хайгаадл байсан айлаас эрэхээр авдараа уудал гэгчээр ээж минь ийм гоё даашинз оёж өгсөн. Хананд наах стикерийг тод өнгөд байгаа гэж найдаал яваад байсан яг авах гээд очсон манайд тиймийм зардаггүй гэж наасан. Хугацаа нь тулчихсан байсан болхоор гадуур хайж хайж хэдхэн цөөхөн ханын чимэг авсан.
Охин бүх шаарыг үлээгээд аав тууз хадаад ээж таазаннд тогтоосоон.
 Бэлгээ үзээд ухаангүй сууж байгаа нь. Аав ээж 2 нь охиндоо барби сонгох гэж бас бөөн юм болсөөн. Охин бол аймаар үнэтэй барби заагаад байдаг тэгж тэгж нүдээ аниад ганц удаа гээд авч өгсөөн.


Номингоос нэг удаагийн гүнжийн зурагтай таваг, ширээний бүтээлэш, салфетик, аяга хосоор нь авсан. Харин тортыг бол Батбайгалд захиалсан. Яг сэтгэлд хүртэл адилхан болоогүй ч амт бол гоё байна лээ.
Уул нь ийм эх зураг өгсийн. Даанч нэг иймэрхүүл торт хүлээж авсандаа

4 comments:

  1. торт бол үнэндээ л гамшиг харагджийнөө. эхний зургийг нь харчаад ямар хөөрхөн хийдэг болчоо вээ гэж бодсон чинь доор нь жинхэнэ нь .....хийсэн крем нь 2 өөр крем бна

    ReplyDelete
  2. харин тиймээ яджаахад палаажны дээд хэсгийг нь цэнхрээр хийчкү тэ гээд харсан чинь эх зурган дээрээ яах аргагүй бор харагдаж байна лээ гэхдээ яахвээ батбайгал бол иймэрхүү юм хийлгий гэхэд за гээдл хийдэг газар байна лээ. Бусад нь бол нөү шүү дээ

    ReplyDelete
  3. icing cream гээд бдаг билүү. илүү биетэй хатуу крем бгаад бдаг. хэрвээ бусад нь иймийг хийж өгдөггүй бол гарын дүйтэй, гоё кэйк хийдэг хүн бвал креамийг нь хэдэн хэвтэй оруулж ирээд захиалгаар хиймээр юм бн

    ReplyDelete
  4. Sweet kitchend goy tort hiideg mundag ohiduud bgaa tedneer hiilgewel zugeer

    ReplyDelete