Thursday, December 29, 2011

Good bye 2010

Өнгөрсөн жилийн 365 хоногоос /арай дуусаагүй байгаалдаа тэхдээ оны сүүлийн өдрүүдэд онц гойд юм болохгүй байх/ хамгийн дурсамжтай сэтгэлд үлдсэн 3 өдрийн тухай бичие гэж бодоод.
 Хамгийн эхнийх нь 2-р сарын 3. Энэ өдөр өглөө хамаг байдгаараа догдолцон сэрсиймдаг. Байрны эзэн эгчийг сэрээгээд явлаа гэж хэлсэн чинь өвлийн хүйтэн байхад унталгын хувцастайгаа гарч гүйгээд такси олоод ирсэн. Тэр эгч нээх хөөрхөн сайхан сэтгэлтэй эгч байсын бид 2-г гаргаж өгөхдөө уйлаадл холбоотой байгаарай гээдл. Онгоцны буудал хүртэл удаанч яваад байх шиг санагдаад ямарч байсан яараадл байсан. Битүүний өдөр байсан болохоор эх оронлуугаа буцах гэж байгаа яарсан догдолсон баярласан сандарсан монголчууд дүүрэн. Харийн нутагт байсан 2 сар дэндүү удаан санагдаад эх орноо, Улаанбаатараа,гэрээ, гэр бүлээ тэр дундаас охиноо маш их санаж байгаад тэдэнтэйгээ уулзсан болохоор хамгийн аз жаргалтай өдөрүүдийн минь 1 байлаа. Охины минь ээжийгээ санасан нулимс, цагаан сарын бууз, сүүтэй цай, нийслэл салат хамгийн гоё байсаан.
9 сарын 5. Энэ өдрийг би бид манай гэрийхэн бараг 10аад жил хүлээсиймдаг. Өглөө сэрээд эмчийн өрөөнд ороод шөнө ерөөсөө өвдсөнгүй өглөө 8 цагт сэрээгээрэй гэхээр чинь орж ирлээ гэсэн чинь ахиад нэг жижкээн цагаан эм өгчихөөд одоо жаахан өвдөх байх одоо очоод жаахан амраад ав гэлээ. Догдолж байгаа хүн юун унтахтай манатай. 11 цагийн үед эмч маань усыг минь хагалсийн тэгээд эгчийгээ дуудчих төрөхдөө хамт байлгахгүй юу яаж төрдөгийг нь өөрөө хараг гэвээ. Эгчрүү ярисан эгч бүүр сандарчихсан яанаа яанаа гээдл. Бага багаар 3 минутын зайтай жаахан базлаадл, гэрийхэн эмнэлгийн гадаа цонхны доор ирчихсэн манай бэр дүү цонхоор хараадл өвджийнүү гэж асуухаар нь инээмсэглээд эрхий хуруугаа гозойлгож үзүүлчээдл гүрийгээд байлаа. Хамгийн гол нь хажууд байгаа эгчийгээ айлгачихвий гэж бодоод юу ч болоогүйм шиг царайлаадл байсан. Эмч ирж нэмж дусал залгачихаад төрөхийн орон дээр гаргачихаад хурдан төрдөг гэсийшүү харж байгаарай гэчээдл яваад өглөө. Дусал нь талдаа ч ороогүй байхад аймар өвдөж эхэлсэн өрөөсөн гарт аймаар том зүүтэй дусал залгацан болохоор зүгээр байгаа гараараа л орны бариулаас зуураад байлаа. Эгчийг орж болохгүй гэсэн болохоор өрөөний үүдэнд бүлтэгнээдл.
Сүүлдээ аймаар өвдөөд эхэлхээр өөрийн эрхгүй дүлээд эхэлдийм байна лээ. Нэг залуухан эмч ирж үзсэнээ за яасан дөхжийнүү гэж асуужийна тэгсэнээ л хүүе болцон байшдээ гээдл эх барих эмчрүү минь утсаар яриад Энхээ эмч хар хурдаараа гүйгээдл ороод ирсэн. Санасаныг бодоход гайгүй төрөх шиг болсон. Хүүг минь гаргаадл гэдсэн дээр тавьсаны дараа их өвдсөндөөч тэриймуу ингээдл дуусчихлаа гэж ч бодсиймуу гэнэтл уйлмар болоод жаал уйлж авсан. Ямарч тэнхээгүй болцон хэвтэж байж хүүгээ хараад аавтайгаа ямар адилхан юм бэ гээд байгаамаа бас. Тэр үедээ нээх сайн анзаараагүй сүүлд эгчээс сонсохнээ маш их цус алдаад эмч нарыг жаал сандаргаад сэхээний эмч хүртэл дуудуулсан гэсэн. Тэр үед одоо орон гаран байсымуу хаашайн юууч мэдээгүй. Эмч ямар их цус алдаж сандаргадаг хүүхэд вэ гээд одоо айлтгүй ээ гэсэн гэсэн. Охиноо гаргаж байхадл эмч нар оёдолоо дутуу хийсэнээс болж тэгж хүндрэл үүссэн гэсэн. Тэгж их цус алдчихаар нээх сонин нойргүй болчихдог юм байна лээ бүтэн 2 өдөр нойргүй хоноод сүүлдээ эмчээс тайвшруулах эм авч ууж байж нэг юм унтсан шд. 
 Ингээд олон жил хүсэн хүлээсэн хүү минь гэр бүлд минь ирсэн болохоор гэр бүлийн минь хувьд миний хувьд хамгийн аз жаргалтай хамгийн дурсгалтай өдөр минь байлаа
11 сарын 26. Энэ өдөр миний төрсөн өдөр. Улс тунхагласны баярын өдөр таардаг болохоор бүгд гэр гэртээ амраад альбагаас минь л миний төрсөн өдрөөр намайг хэнч тоодоггүй байлаа. Өдөр скай ресортруу гэр бүлээрээ агаарлаад орой гэртээ найзуудаа уриад орой найзуудтайгаа бяцхаан паарий хийсэн . Урьд өдөр нь нээрээ Болдын тоглолт үзсийм байна. Хацар дээрээ төрийн далбаагаа нааж аваад гартаа бас нэг төрийн далбаа быраьж очоодл тугаа жаал намруулж гарсан. Өнгөрсөн жилүдээс хамгийн гоё тэмдэглэсэн төрсөн өдөр минь байлаа гэж.
 
Эцэст нь хийж бүтээсэн ганц ч юмгүй бажээтэл ингээд нэг жил өнгөрчдийм байж :-p. Ирэх жил ёстой бужигнуулж өгөнөө гэцэн байгаа хэхэхэ. Ирэх жил нэг сургууль, нэг ажил, нэг аз жаргал төлөвлөчихсөн байгаа бүтэх байхаа бүтээхийн төлөө урагшаа

Wednesday, December 28, 2011

Зөвхөн өөртөө зориулсан бээгий

Нээх өндрийм байжээж дан өсгийтэй гутал өмсдөгөө сая л мэдлээ. Намхан ултай гутал гэвэл ганц кэт л байгаам байна. Нээх олон гуталтай бишлдээ хүн шохоорхчихмоор ч гутал алга гэхдээ сүүлд үзэхд дурсгалтай гэж бодоод энэ бичлэгийг зөвхөн өөртөө зориулчий

Wednesday, December 7, 2011

Хүүхдээ угжаар хооллодог ээжүүдэд

 Манай эгчийн хүү 3 цагийн зайтай 120 мл иддэг байсын тэрнээс хойш сар гаран болчлоо жин нь ч гэсэн нэмэгдсийм чинь сүүгээ нэмэгдүүлэх хэрэгтэй байх гэж бодоод. Хэдэн сартайд нь ямархуу хэмжээгээр хэдэн мл сүү өгөх вэ гэж хайж байгаад ийм мэдээлэл оллоо надад бас та нарт хэрэг болох байх гээд энд сээвэлчихеээ.

so my baby is 5kg, that is 5kg x 2.2 = 11pounds
so 11 pounds x 2.5 = 27.5 ounces per day
Each day my baby drinks 8 times (every 3 hours) so that would mean each feed should be around 27.5/8 = 3.5 oz per feed.
Манай жаал одоо 6,5 кг х 2,2=14.3 pound
14.3 pounds x 2.5=37.75 ounce нэг өдөрт. Өдөрт 3 цагийн зайтай 8 удаа угжина гэж бодвол 37,75/8=4.47 oz. 1oz ойролцоогоор 30 грамм байдаг гэхээр 1 удаадаа 134 мл гэж тооцохын байна.

Хичээл нтр

Өглөө эрт босоод хичээлээ хийе гэж бодсан боловч нойроо дийлкүү баахан унтчихлаа. Өдрийн тал унтчихаар чэн ер нь яах вэ дээ хөө. Ойрд яагаад ч юм ядраад бие тавгүйрхээд хэдэн жил гараагүй байсан харшил маань хөдлөөд ёстой үгээ хэлж үсээн зулгааж байна өө. Охиноо гаргахдаа хүйн халдвар билүү нэг тйимэрхүү юм болоод охин бид хоёр эмнэлэгт хэвтэж байсын. Эмнэлэгт хэвтэж байхдаа хүнээс горьдоод халуураад охин дээр маань гарсан юм над дээр бас адил гараад ээж охин 2 хэсэгтээ л мяарсан даа. Тэгсэн сая бие өвдсөн чинь тэр маань дахиад /цусандл халдвар нтр орсийм байлгүй/ тээд бөөн эм тан болчоодл сууж байна.




Сургуулиас аттестатчилал нтр гэж дуудаад бөөн хичээлд дарагдчихаадл сууж байна. Тэгсэн бас сайн чадахгүй уур хүрээд өглөөжин жаал оролдож байсан болиод өдөржин хоолны баахан блог ухав. Маргааш гайлвайна шууд яваад очноо яадын заавал лаг байх ёстоймуу тээ ернол алдаж байжл сурдийм чэн /ооё өөрийгөө лаг хөөргөсөн/
 Уул шугамандаа ийм болох ёстой зураг юм байгааен. Би программыг нь нэтээс дутуу татаад 2 өдөр ухантав. Шаал дэмий баахан зураг зурж зурж очсон чэн шаал гачин дутуум зурж баахан цагаа гарзадсан байна лээшд.
За тээд өглөө хүнээс нэгийм гуйжээж авсан боловчиг басл ийм хачин хагас дутуу зурагдаад нэгмөсөн маргааш сургууль орж ахиж асууя гэж бодоод түр хойш нь тавьчаад сайхан блогроод сууж байна өө. Сургуульруугаа орсоноо бодлоо ёоо энэ сургуультай зууралдаад бүтэн 8 жил болчиж төгсөж нэг гялайлгах юмсаан. Баклавраа төгсчөөд үхтэрээн баярлаж билээ. Ингэж нэгийм төгсдийн байжээ ахиж л сургуульруу зүгээр шагайхчгүй гээл томроод байсан яасан 2 жил ажиллаад одоо тээд нэг мастер нтр гэцэн балайрчихсан байжээхиймдаа.
Манай хүн нээрээ саяхан нэг шинэ ажилд ороод хөдөө явсын тэгсэн тэнд нь манай сургуулийн оюутнууд хамт ажиллаж таарахгүй юу тэгсэнээ миний зургийг харчаад "Хөөх манай багш бээшд чи яаж танидийн" нтр гэхээр нь манай эхнэр шд гэсэн чинь манай багшийг найраад суучихдаг зайтай эрээ гээдл шоолоод байна гэсэн. Багш гээд дуудуулсан чэн нээх сонин байсаан хүний урманд ганц цаг ч хичээл зааж үзээгүй хүн шүү дээ.
Ардын хүүхдүүдэд хичээл заана гэхээс ч айдын тэрнээсээ болоодл ажлаасаа гарсан хүн. Би ер нь өөрийгөө яая гэжээж юун айлын хүүхдүүдэд хичээл заах.
За нэг иймэрхүү сонинтой маргааш яаж сургууль орноо......:.