Monday, January 17, 2011

махны шөлөнд хийсэн төмсний зутан

махны шөлөнд хийсэн төмсний зутан
Орц: төмс дунд зэргийн - 1 бүтэн, ½
 Цөцгийн тос - амны хоолны халбагаар ½
 Гурил - цайны халбагаар 1
 өндөгний шар - ¼ ш......
 сүү - амны хоолны халбагаар 2
 яс эсвэл махны шөл - шаазан аягаар 1
Гарц:       400 мл
Тэжээллэг чанар: Уураг 5.7 гр
 Тослог 8.3 гр
 Нүүрс ус 43.0 гр
 Илчлэг 270.6 ккал
Бэлтгэх арга: Төмсөө хүйтэн усаар шороог нь угаагаад хальсыг арилгаж дахин угаагаад шөлөнд чанана. Чанасан төмсөө халуунаар нь сайтар нухаж шөлөндөө бага багаар хийж, зориулалтын модон хутгуураар сайтар цохиж хутгана. Дээрээс нь халуун сүүнд найруулсан өндөгний шарыг нэмж бэлэн болгоно. Өгөхдөө цөцгийн тос хийж өгнө. Хүүхдэд 6-7 сартайгаас нь эхлэн өгнө.

Saturday, January 15, 2011

Охиндоо илгээх захидал

Охиндоо илгээх захидал


Хүсдэг, хүлээдэг, догдолдог байлаа. Нэг үүрээр гэнэт сэрээд хүлээсэн зүйл маань хүрээд ирсэн юм шиг зөн совин татсан.
-Хайраа миний гэдсийг илээд өгөөч?
-Аан, яасан бэ ?(нойрмог дуугаар)
-Миний гэдсэн дотор юу байгаа гэж бодож байна? Гэж асууж байхдаа чамайг намайг тоогоод ирсэнийг мэдэрсэн....
Хүн муу хэлэхвий, хүмүүсийн тоглоом шоглоомоор хэлсэн үгийг нь сонсоод гэнэт л их аз жаргалыг мэдрүүлээд ирсэн шигээ заяа нь гомдоод яваад өгөх вий гэж айхдаа хэнд ч мэдэгдэлгүй 5 сар нууж явж билээ.
Түүнийгээ дотроосоо мэдэрч амьдарсан 9 сард би энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн байсан. Алхаж гишгэх, өмсөж зүүх, идэх уух, үзэх харах гээд амьдралын бүх хэв маягаа зөвхөн чамд л тохируулах гэж бүгдийг өөрчилсөн.

Хүмүүс хүйсийг нь ямар байгаасай гэж хүсэж байсныг санахгүй байна. Би бол охин, охин, охин байгаасай л гэж хүсэж байсан. Аав нэг өдөр:
-Охин байвал хөөрхөн шд, эрэгтэй хүүхдүүд сахилгагүйтээд байдын гэж хэлэхэд нь миний талд орж байгаа юм шиг санагдаад зөндөө их баярлаж билээ.
8 сарын 24нд эмнэлэгт хэвтээд амаржих болоогүй гээд гэрийнхнийг бүгдийг нь харьж амар гээд явуулчихсан байтал гэнэт л өвдөж эхэлсэн. Тэсмээргүй юм шиг өвдөж байсан ч одоохон надад ирэх жаргалын дэргэд юу ч биш гэж бодоод дусал ч нулимс унагаагаагүй. Хичнээн их өвдөж байсан ч ээж нь нэг ч удаа болимоор байна, өвдөөд байна, хэцүү байна гэж бодоогүй юм шүү. Чамайг анх харсан цагаасаа харцаа нэг ч салгаж чадалгүй ширтээдл байсан, хайрлаад л байсан, уяраад л байсан.
Ээж нь охингоо инээхэд нь дагаж инээгээд уйлахад нь дагаж урвайгаад өвдөхөд нь сандарч гүйгээд нэг л мэдэхэд 3 жил өнгөрчихөж. Үр минь үндэс минь навч минь нахиа минь ээж нь чамдаа хайртай шүү. Хайртай хөөрхөн охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэе