Wednesday, January 18, 2012
Мэнгэний утга учир ингэжээшд
Мэнгэний утга учир гээд бичлэгнээс өөрт байгаагаа драфталчихаж. Би гэж нэгийм мэнгэний набор л гэсэн үг. Ямар сайндаа хөлөндөө мэнгэтэй хүн хол явдаг гэсэн гэхээр нь аягүй бол хөлийн уланд мэнгэ байгаадаа гээд харсан чинь зүүн хөлийн уланд нэг жижкээн мэнгэ байжээдиймдаа.
Хамар дээрх мэнгэ ямар ч зүйл сэдсэн бүтэмжтэй байхын билэгдэл.Ийм хүн их хөнгөн байдаг. Тэд хошин зантай. Нийтэч зантай. Тэд амьдралын зарим нэгэн шалгуурт өөрийгөө тэнцүүлэх гэж чармайдаггүй -гэнээ би 5,6 жилийн өмнөөс гэнэт л хамар дээр мэнгэ гараад ирсэн. Томроодл томроодл байгаа. Энийгээ их ад үзээд со-д байхдаа гоо сайхны газар очоод авахуулангаа алдсан. Даанч бүүр үе шаттайгаар энэ сард авахуулсан бол ирэх сарын тэр өдрөө хүрч ирээд ахиад авахуулдаг бас дараа сард нь гээд хэр томоосоо шалтгаалаад жил хүртэл явдаг гэсэн. Тэгэхгүй бол угнаасаа ургаад ахиад гараад ирдэг гэсэн. Харин над тэгж олон сараар эмчилгээ хийлгэх зав зай байхгүй байсан болохоор болихоор шийдсэн гэжугаа.
Бэлхүүс дээрх мэнгэ олон хүүхэдтэй болохын шинж. Мэнгэ том байх тусам олон хүүхэд олно гэсэн үг. Зүүн талын ташааны дээхнэ мангаррррр том мэнгэ байдийшд. Тэхдээ олон хүүхэдтэй байвал гоё шд тээ
Баруун мөрөн дээрх мэнгэ үргэлж аз хийморьтой байна. Харин зүүн талынх мөнгө, санхүүгийн бэрхшээлтэй учирч болзошгүйн дохио.-Баруун мөрөн дээр 3 харин зүүн талд бол алга байна
Толгойн үсэн доторх мэнгэнүүд. Зулай орчмын мэнгэнүүд нь агуу их сэтгэгчид, амьдралаас ангид орших чадвартай хүмүүс байдаг. Харин толгойн дагзанд байх мэнгэ нь нууцлаг хүн гэдгийг нь илтгэж байна.Толгойн дагзны зүүн тал хавьцаа нэг цагаан мэнгэ байдымаа их загатнанаа
Хөхөн дээрх мэнгэ.Хөхөн дээрээ мэнгэтэй эмэгтэй үр хүүхдээ жинхэнэ хайраар өсгөдөг. Тэдний хамгийн сайхан чанар нь эхийн хайр. Харин заримдаа энэ нь муу муухай, дутагдалтай занг илэрхийлж болох юм. Өөрөөр хэлбэл завхай, хайр дурлалд шунан дурлагч, бусдын сэтгэлийг татахын тулд юу ч хийхээс буцдаггүй.-Хөхөн дээр жижиг жижг улаан мэнгэ байдымаа. Ингээд хараад байхаар хөөрхий муу мэнгэнүүдээ ад үзээд байх хэрггүйл юм байна.
Би нь мэнгэнүүдээ их ад үзнээ дургуй гэж жигтэйхэн байсын. Жирмээхэй болохоор дааврын өөрчлөлтөөс болоод нөгөө мэнгэнүүд чинь томорно тодорно загатнана. Тэгсэн бас мэнгэ чинь миний ааш зангийн илрэл юм бээшдээ
Wednesday, January 11, 2012
Ганцаараа
Анхны хайр гээд энэ киног гарсан цагаас нь эхлээд үзмээр санагдаад тэгээд надад хань болоод үзчих хүн хайсаар байгаад нэг мэдсэн кинотеатруудаар гарахаа больчихсон :( Тэгээд уржигдаг тв үзэж байтал энэ кино Соёмбо кинотеатрт гарч байгаа гээд мэдээ үзэвшд. Чухам зүгээр баярлаадл ганцаараа ч байсан хамаагүй үзнээ гэж бодоод соёмбын сайтруу нь орж үзлээ. Тэгсэн 12 цагаас бас 17,30с гарчаагаа гэжийнэ. 17.30-с бол охиныг авах цаг болчих гээд тээд 12с үзэхээр болсийн. Би гэж тэнэг толгой сайтнаас хараадл болоо гэж бодоод утас шөрмөс нтрлүү нь залгаж асуудаг байгаадаа шууд давкиад очсон яасан байхнуу бөөн хоосон хаалга мөргөлөө шд
11.30 гээд очиход бүгд хоосон. Их танхимд нь кино гарахгүй байгаам билээ хамгийн эхний кино 13 цагаас гээд ийм хоосон юм угтав. Хичнээн догдолж хаа байсан хотын захруу хар үүрээр шахуу ирснийг минь яана гээ. Маркетинг гээд өрөөрүү нь шагайтал харин тиймээ манай сайтны мэдээлэл гэж бөөн замбараагүй юм тэгж байгаад янзлах байхаа гэв.
Тэгээд хаа байсан энэ хүртэл зориод ирцэн хүн чинь ямар хоосон буцалтайн биш гээд Өргөө кино театрлуу чавхадчихсан. Ороод цаг нь таарч байсан болхоор Нар сарны зааг гээд киног сонгоод яваад орцөөн. Тэнд тэгж над шиг мэлэн хойлог царайлаад ганцаараа кинодож байгаа хүн нэг ч алгөө.
Нэг мөрдөгчийн тухай бодит хүнээс сэдэвлэсэн кино байсан. 25-р сувгаар Хавтаст хэрэг гээд нэг нэвтрүүлэг гардагдаа тэрэн дээр гарч байсан нэг хэргийн тухай лав хальт гарна лээ. Тэгээд кино эхнээсээ дуусталаа бөөн бөөн таньдаг жүжигчид ахмад үеийн хамаг л жүжигчидийг хамаад тоглуулсан бололтой. Тэхдээ гоё кино байна лээ сэмхэн ганц нэг нулимс дусаагаад бас ганцаараа галзуум шиг инээв.
Зөө тээд цаашид ч бас ганцаараа кинодож байхаар шийдсэн яады тээ нааг тоогоод кино үзэх хүн олдкуу байгаам чэн

Monday, January 9, 2012
Sunday, January 8, 2012
Why always me?
Би хүн тэр тусмаа 26 хан настай эмэгтэй хүн. Надад хайр, халамж, энхрийлэл, халуун дулаан үгс, гуниглахад минь нурууг минь илэх хэн нэгэн, секс, амьдрал өөдөө хамтдаа зүтгэх нэгэн хэрэгтэй байна. Тэрнээс биш насаараа хүлээлгэх тавилан, 2сар хүлээсний эцэст 10 хоног үзэгдэх хэн нэгэн, хааяахан мэссэнжэрээр солих ойр зуур ахуйн хэдэн үг, хайртай үнсий гэх смайлууд хэрэггүй хүсэхгүй байна.
Чамайг иртэл цонхоо дулааллахгүй хүлээж байна гэхэд өөрөө яагаад дулаалчиж болохгүй байгаа юм бээ? гэхэд нь хичнээн их гомдов. Зүгээрл өчнөөн удаан тэсэж тэвчээд байсан тэвчээр гэнэт тасарчихсан. Чамаар ганцхан чамаар л тэрийг хийлгэмээр байна өөрөө чадахгүйдээ биш зүгээрл би чинь цонхыг минь дулаалаад өгөх нөхөртэй хүн шүү дээ гэж бодсийн. WHY ALWAYS ME?
Өглөө гараад охиноо хүргэж өгнө, орой авна, усанд оруулна, үлгэрийн ном уншиж өгнө, хоолоо хийнэ, гэрээ цэвэрлэнэ, баяр ёслол тэмдэглэнэ, хэн нэг хамаатныдаа очно бүгдэд нь ганцаараа ганцаараа ганцаараа залхжийна. Why always me?
Саяхан зургуудаа үзлээ дандаал охиноо тэвэрсэн зургууд байх юм. Миний, охины төрсөн өдөр, дүүгийн хурим, салхинд гарах, чаргаар гулсах, найзын төрсөн өдөр, шинэ жил энэ бүх зургуудад охин бид 2 ЧИ ХААЧСИЙМБЭЭ?

ЧАМГҮЙГЭЭРХ МИНИЙ АМЬДРАЛ ҮРГЭЛЖЛЭЭДЛ БАЙХУУ?
Thursday, January 5, 2012
To do nothing...
Нэгэн хэвийн уйтгартай амьдралаас гэнэт залхаадаа. Залхаад чгэж юууч хийхгүй гэртээ суух уйтгартаймаа. Ажил хиймээрл байхын бас бус юмаа бодохоор хиймээргүй ч юм шиг. Нөгөө юу л даа ирэх семестрээс сургуульдаа үргэлжлүүлж сураад бушуухан төгсөөд авахгүй бол ингэж явсаар байтал элсээд бүүр 3 жил болчиж арай ч дээ энэ чинь одоо төгсөж гийгүүлий даа.
Мэргэжлээрээ л ажиллахгүй бол өөр газар ажилд орчихвол ажлын хажуугаар сургуульд явах зав гарахаа байчихна шд. Мэргэжлийн ажилд орвол яахуу мэргэжлээрээ сурч байгаам чэн ажлын завсараар ганц нэг гарч гүйгээд байж болно гэж бодоодл.
Эхэндээ ч яахуу сайхан байсөөн ажил хийдэг байхдаа ингэж нэг сайхан амархийнсан нтр гээд боддог байсан болохоор, яваандаа эргэн тойрны хүмүүс ажил хий гээд ад үзээд байдаг боллоо. Ээж хүртэл зүгээр суухаар хатгамал ч болтугай оёоч гээд. Ингэхэд таанууд сайхан завтай болвол иймийм тиймийм хийхийнсаан гэж боддог уу. Тэгвэл юу байж болох вэ. Завтай байгаа дээрээ хийе гэж бодсон гаанц ч юм санаанд ордоггүй ээ
Эхний ээлжинд гэртээ боов хайрч үздиймуу гэж бодоод / урьд нь ер зав болдоггүй байсымаа/ хахаха тэгсэн ингээдл хийх юмны лист дуусчдымдаа. Яахав тэр хатгамалыг хийж үзэж бол болжийно. Аа англи хэлээ сайжруул гэжүү? тэрийг бол гэрээрээ бие дааж хийж чаддаггүймаа сургалтын төв нтр-д л явбал юу ийн гэхээс /гэхдээ яг одоохондоо санхүү жаахан тйимхэн байна гээд түр хойшлуулцаан/
Тэгээд ёстой тэнэг Гринч шиг царайлчаад суужийна. Өдрийн хуваарь гэсэн тэдэн цагт өөртэйгээ ярилцах тэдэн цагт гиюүрэх тэдэн цагт өөртэйгээ хоол идэх нтр гээд Гринчийн өдрийн хуваарь шиг юм болчоодл хахаха
ТАМИНЭЭ ТУСЛААЧ ЮУ ХИЙХҮҮ
Thursday, December 29, 2011
Good bye 2010
Өнгөрсөн жилийн 365 хоногоос /арай дуусаагүй байгаалдаа тэхдээ оны сүүлийн өдрүүдэд онц гойд юм болохгүй байх/ хамгийн дурсамжтай сэтгэлд үлдсэн 3 өдрийн тухай бичие гэж бодоод.
Хамгийн эхнийх нь 2-р сарын 3. Энэ өдөр өглөө хамаг байдгаараа догдолцон сэрсиймдаг. Байрны эзэн эгчийг сэрээгээд явлаа гэж хэлсэн чинь өвлийн хүйтэн байхад унталгын хувцастайгаа гарч гүйгээд такси олоод ирсэн. Тэр эгч нээх хөөрхөн сайхан сэтгэлтэй эгч байсын бид 2-г гаргаж өгөхдөө уйлаадл холбоотой байгаарай гээдл. Онгоцны буудал хүртэл удаанч яваад байх шиг санагдаад ямарч байсан яараадл байсан. Битүүний өдөр байсан болохоор эх оронлуугаа буцах гэж байгаа яарсан догдолсон баярласан сандарсан монголчууд дүүрэн. Харийн нутагт байсан 2 сар дэндүү удаан санагдаад эх орноо, Улаанбаатараа,гэрээ, гэр бүлээ тэр дундаас охиноо маш их санаж байгаад тэдэнтэйгээ уулзсан болохоор хамгийн аз жаргалтай өдөрүүдийн минь 1 байлаа. Охины минь ээжийгээ санасан нулимс, цагаан сарын бууз, сүүтэй цай, нийслэл салат хамгийн гоё байсаан.
9 сарын 5. Энэ өдрийг би бид манай гэрийхэн бараг 10аад жил хүлээсиймдаг. Өглөө сэрээд эмчийн өрөөнд ороод шөнө ерөөсөө өвдсөнгүй өглөө 8 цагт сэрээгээрэй гэхээр чинь орж ирлээ гэсэн чинь ахиад нэг жижкээн цагаан эм өгчихөөд одоо жаахан өвдөх байх одоо очоод жаахан амраад ав гэлээ. Догдолж байгаа хүн юун унтахтай манатай. 11 цагийн үед эмч маань усыг минь хагалсийн тэгээд эгчийгээ дуудчих төрөхдөө хамт байлгахгүй юу яаж төрдөгийг нь өөрөө хараг гэвээ. Эгчрүү ярисан эгч бүүр сандарчихсан яанаа яанаа гээдл. Бага багаар 3 минутын зайтай жаахан базлаадл, гэрийхэн эмнэлгийн гадаа цонхны доор ирчихсэн манай бэр дүү цонхоор хараадл өвджийнүү гэж асуухаар нь инээмсэглээд эрхий хуруугаа гозойлгож үзүүлчээдл гүрийгээд байлаа. Хамгийн гол нь хажууд байгаа эгчийгээ айлгачихвий гэж бодоод юу ч болоогүйм шиг царайлаадл байсан. Эмч ирж нэмж дусал залгачихаад төрөхийн орон дээр гаргачихаад хурдан төрдөг гэсийшүү харж байгаарай гэчээдл яваад өглөө. Дусал нь талдаа ч ороогүй байхад аймар өвдөж эхэлсэн өрөөсөн гарт аймаар том зүүтэй дусал залгацан болохоор зүгээр байгаа гараараа л орны бариулаас зуураад байлаа. Эгчийг орж болохгүй гэсэн болохоор өрөөний үүдэнд бүлтэгнээдл.
Сүүлдээ аймаар өвдөөд эхэлхээр өөрийн эрхгүй дүлээд эхэлдийм байна лээ. Нэг залуухан эмч ирж үзсэнээ за яасан дөхжийнүү гэж асуужийна тэгсэнээ л хүүе болцон байшдээ гээдл эх барих эмчрүү минь утсаар яриад Энхээ эмч хар хурдаараа гүйгээдл ороод ирсэн. Санасаныг бодоход гайгүй төрөх шиг болсон. Хүүг минь гаргаадл гэдсэн дээр тавьсаны дараа их өвдсөндөөч тэриймуу ингээдл дуусчихлаа гэж ч бодсиймуу гэнэтл уйлмар болоод жаал уйлж авсан. Ямарч тэнхээгүй болцон хэвтэж байж хүүгээ хараад аавтайгаа ямар адилхан юм бэ гээд байгаамаа бас. Тэр үедээ нээх сайн анзаараагүй сүүлд эгчээс сонсохнээ маш их цус алдаад эмч нарыг жаал сандаргаад сэхээний эмч хүртэл дуудуулсан гэсэн. Тэр үед одоо орон гаран байсымуу хаашайн юууч мэдээгүй. Эмч ямар их цус алдаж сандаргадаг хүүхэд вэ гээд одоо айлтгүй ээ гэсэн гэсэн. Охиноо гаргаж байхадл эмч нар оёдолоо дутуу хийсэнээс болж тэгж хүндрэл үүссэн гэсэн. Тэгж их цус алдчихаар нээх сонин нойргүй болчихдог юм байна лээ бүтэн 2 өдөр нойргүй хоноод сүүлдээ эмчээс тайвшруулах эм авч ууж байж нэг юм унтсан шд.
Ингээд олон жил хүсэн хүлээсэн хүү минь гэр бүлд минь ирсэн болохоор гэр бүлийн минь хувьд миний хувьд хамгийн аз жаргалтай хамгийн дурсгалтай өдөр минь байлаа
11 сарын 26. Энэ өдөр миний төрсөн өдөр. Улс тунхагласны баярын өдөр таардаг болохоор бүгд гэр гэртээ амраад альбагаас минь л миний төрсөн өдрөөр намайг хэнч тоодоггүй байлаа. Өдөр скай ресортруу гэр бүлээрээ агаарлаад орой гэртээ найзуудаа уриад орой найзуудтайгаа бяцхаан паарий хийсэн . Урьд өдөр нь нээрээ Болдын тоглолт үзсийм байна. Хацар дээрээ төрийн далбаагаа нааж аваад гартаа бас нэг төрийн далбаа быраьж очоодл тугаа жаал намруулж гарсан. Өнгөрсөн жилүдээс хамгийн гоё тэмдэглэсэн төрсөн өдөр минь байлаа гэж.
Эцэст нь хийж бүтээсэн ганц ч юмгүй бажээтэл ингээд нэг жил өнгөрчдийм байж :-p. Ирэх жил ёстой бужигнуулж өгөнөө гэцэн байгаа хэхэхэ. Ирэх жил нэг сургууль, нэг ажил, нэг аз жаргал төлөвлөчихсөн байгаа бүтэх байхаа бүтээхийн төлөө урагшаа
Wednesday, December 28, 2011
Зөвхөн өөртөө зориулсан бээгий
Нээх өндрийм байжээж дан өсгийтэй гутал өмсдөгөө сая л мэдлээ. Намхан ултай гутал гэвэл ганц кэт л байгаам байна. Нээх олон гуталтай бишлдээ хүн шохоорхчихмоор ч гутал алга гэхдээ сүүлд үзэхд дурсгалтай гэж бодоод энэ бичлэгийг зөвхөн өөртөө зориулчий
Wednesday, December 7, 2011
Хүүхдээ угжаар хооллодог ээжүүдэд
Манай эгчийн хүү 3 цагийн зайтай 120 мл иддэг байсын тэрнээс хойш сар гаран болчлоо жин нь ч гэсэн нэмэгдсийм чинь сүүгээ нэмэгдүүлэх хэрэгтэй байх гэж бодоод. Хэдэн сартайд нь ямархуу хэмжээгээр хэдэн мл сүү өгөх вэ гэж хайж
байгаад ийм мэдээлэл оллоо надад бас та нарт хэрэг болох байх гээд энд
сээвэлчихеээ.
14.3 pounds x 2.5=37.75 ounce нэг өдөрт. Өдөрт 3 цагийн зайтай 8 удаа угжина гэж бодвол 37,75/8=4.47 oz. 1oz ойролцоогоор 30 грамм байдаг гэхээр 1 удаадаа 134 мл гэж тооцохын байна.
so my baby is 5kg, that is 5kg x 2.2 = 11pounds
so 11 pounds x 2.5 = 27.5 ounces per day
Each day my baby drinks 8 times (every 3 hours) so that would mean each feed should be around 27.5/8 = 3.5 oz per feed.
Манай жаал одоо 6,5 кг х 2,2=14.3 poundso 11 pounds x 2.5 = 27.5 ounces per day
Each day my baby drinks 8 times (every 3 hours) so that would mean each feed should be around 27.5/8 = 3.5 oz per feed.
14.3 pounds x 2.5=37.75 ounce нэг өдөрт. Өдөрт 3 цагийн зайтай 8 удаа угжина гэж бодвол 37,75/8=4.47 oz. 1oz ойролцоогоор 30 грамм байдаг гэхээр 1 удаадаа 134 мл гэж тооцохын байна.
Хичээл нтр
Өглөө эрт босоод хичээлээ хийе гэж бодсан боловч нойроо дийлкүү баахан унтчихлаа. Өдрийн тал унтчихаар чэн ер нь яах вэ дээ хөө. Ойрд яагаад ч юм ядраад бие тавгүйрхээд хэдэн жил гараагүй байсан харшил маань хөдлөөд ёстой үгээ хэлж үсээн зулгааж байна өө. Охиноо гаргахдаа хүйн халдвар билүү нэг тйимэрхүү юм болоод охин бид хоёр эмнэлэгт хэвтэж байсын. Эмнэлэгт хэвтэж байхдаа хүнээс горьдоод халуураад охин дээр маань гарсан юм над дээр бас адил гараад ээж охин 2 хэсэгтээ л мяарсан даа. Тэгсэн сая бие өвдсөн чинь тэр маань дахиад /цусандл халдвар нтр орсийм байлгүй/ тээд бөөн эм тан болчоодл сууж байна.
Сургуулиас аттестатчилал нтр гэж дуудаад бөөн хичээлд дарагдчихаадл сууж байна. Тэгсэн бас сайн чадахгүй уур хүрээд өглөөжин жаал оролдож байсан болиод өдөржин хоолны баахан блог ухав. Маргааш гайлвайна шууд яваад очноо яадын заавал лаг байх ёстоймуу тээ ернол алдаж байжл сурдийм чэн /ооё өөрийгөө лаг хөөргөсөн/
Уул шугамандаа ийм болох ёстой зураг юм байгааен. Би программыг нь нэтээс дутуу татаад 2 өдөр ухантав. Шаал дэмий баахан зураг зурж зурж очсон чэн шаал гачин дутуум зурж баахан цагаа гарзадсан байна лээшд.
За тээд өглөө хүнээс нэгийм гуйжээж авсан боловчиг басл ийм хачин хагас дутуу зурагдаад нэгмөсөн маргааш сургууль орж ахиж асууя гэж бодоод түр хойш нь тавьчаад сайхан блогроод сууж байна өө. Сургуульруугаа орсоноо бодлоо ёоо энэ сургуультай зууралдаад бүтэн 8 жил болчиж төгсөж нэг гялайлгах юмсаан. Баклавраа төгсчөөд үхтэрээн баярлаж билээ. Ингэж нэгийм төгсдийн байжээ ахиж л сургуульруу зүгээр шагайхчгүй гээл томроод байсан яасан 2 жил ажиллаад одоо тээд нэг мастер нтр гэцэн балайрчихсан байжээхиймдаа.
Манай хүн нээрээ саяхан нэг шинэ ажилд ороод хөдөө явсын тэгсэн тэнд нь манай сургуулийн оюутнууд хамт ажиллаж таарахгүй юу тэгсэнээ миний зургийг харчаад "Хөөх манай багш бээшд чи яаж танидийн" нтр гэхээр нь манай эхнэр шд гэсэн чинь манай багшийг найраад суучихдаг зайтай эрээ гээдл шоолоод байна гэсэн. Багш гээд дуудуулсан чэн нээх сонин байсаан хүний урманд ганц цаг ч хичээл зааж үзээгүй хүн шүү дээ.
Ардын хүүхдүүдэд хичээл заана гэхээс ч айдын тэрнээсээ болоодл ажлаасаа гарсан хүн. Би ер нь өөрийгөө яая гэжээж юун айлын хүүхдүүдэд хичээл заах.
За нэг иймэрхүү сонинтой маргааш яаж сургууль орноо......:.
Сургуулиас аттестатчилал нтр гэж дуудаад бөөн хичээлд дарагдчихаадл сууж байна. Тэгсэн бас сайн чадахгүй уур хүрээд өглөөжин жаал оролдож байсан болиод өдөржин хоолны баахан блог ухав. Маргааш гайлвайна шууд яваад очноо яадын заавал лаг байх ёстоймуу тээ ернол алдаж байжл сурдийм чэн /ооё өөрийгөө лаг хөөргөсөн/
За тээд өглөө хүнээс нэгийм гуйжээж авсан боловчиг басл ийм хачин хагас дутуу зурагдаад нэгмөсөн маргааш сургууль орж ахиж асууя гэж бодоод түр хойш нь тавьчаад сайхан блогроод сууж байна өө. Сургуульруугаа орсоноо бодлоо ёоо энэ сургуультай зууралдаад бүтэн 8 жил болчиж төгсөж нэг гялайлгах юмсаан. Баклавраа төгсчөөд үхтэрээн баярлаж билээ. Ингэж нэгийм төгсдийн байжээ ахиж л сургуульруу зүгээр шагайхчгүй гээл томроод байсан яасан 2 жил ажиллаад одоо тээд нэг мастер нтр гэцэн балайрчихсан байжээхиймдаа.
Манай хүн нээрээ саяхан нэг шинэ ажилд ороод хөдөө явсын тэгсэн тэнд нь манай сургуулийн оюутнууд хамт ажиллаж таарахгүй юу тэгсэнээ миний зургийг харчаад "Хөөх манай багш бээшд чи яаж танидийн" нтр гэхээр нь манай эхнэр шд гэсэн чинь манай багшийг найраад суучихдаг зайтай эрээ гээдл шоолоод байна гэсэн. Багш гээд дуудуулсан чэн нээх сонин байсаан хүний урманд ганц цаг ч хичээл зааж үзээгүй хүн шүү дээ.
Ардын хүүхдүүдэд хичээл заана гэхээс ч айдын тэрнээсээ болоодл ажлаасаа гарсан хүн. Би ер нь өөрийгөө яая гэжээж юун айлын хүүхдүүдэд хичээл заах.
За нэг иймэрхүү сонинтой маргааш яаж сургууль орноо......:.
Thursday, October 13, 2011
Нэрийг нь санадаггүй шүлэг
Энэ насныхаа нарыг жаргатал
Энгэр газар ижилдэн зогсьё гэж
Хайлаас мод уяран бөхийхөд
Хадан цохио дургуйцэн гэдийжээ
Тэмүүлэх тээршээхийн аль алиныг
Тэнсэж тэгнэж үзсэн хүмүүс
Хайлаас хичнээн уяран бөхийхөд
Хад төчнөөн гэдийдэг гэлцэх юм
Хайргүй хүнийг хайрдан суухад
Хайран сэтгэл уйтгарт умбах юм
Хадны хатууг мэдсээр байж
Хайлаас минь чи дэмий л бөхийж дээ
/Довчингийн Отгонсүрэн/
Subscribe to:
Posts (Atom)