Энэ насныхаа нарыг жаргатал
Энгэр газар ижилдэн зогсьё гэж
Хайлаас мод уяран бөхийхөд
Хадан цохио дургуйцэн гэдийжээ
Тэмүүлэх тээршээхийн аль алиныг
Тэнсэж тэгнэж үзсэн хүмүүс
Хайлаас хичнээн уяран бөхийхөд
Хад төчнөөн гэдийдэг гэлцэх юм
Хайргүй хүнийг хайрдан суухад
Хайран сэтгэл уйтгарт умбах юм
Хадны хатууг мэдсээр байж
Хайлаас минь чи дэмий л бөхийж дээ
/Довчингийн Отгонсүрэн/
No comments:
Post a Comment