Friday, October 22, 2010

Эр хүн танаа

эр хүн танаа
Ингээд бодоход эр хүн таныг эгдүүцэж хараад бухимдмаар
Эргэж бодоод дурсахад эрхэлж туниад танд уйлмаар

Инээгээд нэг харахад эвийлж хайрлаад ундуйцмаар
Эр хүн та энэ орчлонд эгэл биш ганц бурхан заяа юмаа


Ханийн түшиг, хатан баатар эр хүн танийг би дээдэлдэг
Хайрын эзэн, халамжийн дээд эр хүн таныг би хайрладаг
Хатуужлын хязгаар, хагдраагүй тогтоц эр хүн таныг би шүтдэг
Хатан бүүвэй, хариу нэхэлгүй эр хүн танд би залбирдаг аа




Эвдрээгүй эргэх орчлонгийн эрхэмсэг алдрай, бүсгүйд та шүтэгддэг
Эндүүцээгүй буурал амьдралын эзэн, ижийд та бишрэгдэн дээдлэгддэг
Элбэрэлгүй сааралтах сүүдэр шиг амьдралыг, өөд нь аваад та босгодог
Эцэсгүй үргэлжлэх аз жаргалын зовлонг нь та нимэглэн жаргаадаг аа

Эр хүн та бурхан заяа, булхайгүй тавилан
Эр хүн та будант тэнгэр, булзайраагүй түшиг
Эр хүн та уудамт хөндий, ухаант мэргэн
Эр хүн та утгат уянга, устамгүй сахиус аа 

А.Цолмонтуяа

2 comments:

  1. Дуртай дууны үгээс:::::
    Зүүдний ертөнцөд зөвхөн би үлгэрийн дагинатай зугаалдаг
    Зүрх сэтгэл минь зөвхөн охидыг хайрлах өвчтөй

    ReplyDelete
  2. Дуртай дууны үгнээс....
    Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч
    Ээждээ би хайртай, эгчдээ бас хайртай.

    ReplyDelete