Friday, October 22, 2010

Оюутан насны дурсамж

Оюутан насны дурсамж
Өглөө ажилдаа ирээд нэг зураг хараад гэнэт хуучин оюутан байсан үеээ дурсаад. оюутан байхад хамгийн гоё үе нь дадлагаар явах. Би эхний дадлагатаа явж чадаагүй хоёрдугаар курсээ төгсөөд Горхи тэрэлжийн тэндэх ТИС-ын полигонлуу 21 хоног явж билээ. Хамгийн сайхан дурсамжтай бас жаргалтай үеүүд минь тэнд л өнгөрсөн санагдана.
Энэ манай полигон.Одоо ингээд харахаар үнэн гоё харагдажийна шүү.Баруун талын хамгийн урд талын байшин нь манай байшин, тэр голд нь сагсны шийд байна,/энэ шийдний гадаа нэг хонож билээ/ тэгээд тэр дээгүүрх олон байшинд нь айлууд зусланд гарна
.Гоё оо гоё.
Манай ангийхныг хөгшин хоёр багш дагуулж явсын.Хар үүрээр цагаан хоолойгоор яриадл босгон шүү дээ.Тэгээд бүгдийг нь жагсаажаагаад л тоо авна.1,2,3 гээл тоолжаагаадл зарим нэг хотруу оргоцон гаруудыгаа баригдуулахгүй гээдл 12 гэжийснаа шууд дараагийн хүн нь 14 гээл үсэргээл тоолжаагаам чинь.
Тэгээл хэдэн хэдээрээ нийлээд бригад болжаагаал маршрутанд явна даа.

Тэрэлжийн энэ хэдэн газруудыг уулнуудыг 21 хоногт бараг цээжлэх дөхсөн дөө. Өдөрт 10аад километр алхана дээж цуглуулна, явсан газрынхаа тэмдэглэгээг хийнэ.Өглөө аймар эрт сэрээгээл маршрутанд явуулчдаг болохоор аймаар нойр хүрнээ.Тэгсэн нэг удаа өглөө их сэрүүхэн байсын уулан дээр гарчаал даараал бас нойр хүрээл хэдүүлээ жаахан унтжаагаад явий дөхүү гээл би лааг хадны нөмөрт нар бараадаал унтсийн. 30аад минутл унтсан байх орой ирсэн чинь нарлуу харж унтсан талаараа хацар минь наранд түлэгдцэн хорсоодл нээх улаан хацартай амьтан хэд хоног явж билээ.
Нэг удаа багшаасаа гуйж гуйж байгаадл усанд ордог баатрууд болоодл голруу явбөө.Тэгсэн нөгөө ангийн хөвгүүдл охидуудыгаа нэг нэгээр нь усруу авч шидээдл ёстой гашрааж өгчийнаа.Би ч яахуу шидүүлчихнэ гэж айгаал холуур багш магш бараадаал явжийсан чинь хөвгүүд ёстой сүр гээл гүйж ирээл хүүе гэхийн завдалгүй барьж аваал сүүп гээл усанд шидчихдгийм даа.Би уснаас аймаар айдаг юм чинь нэг хүүхдийнх нь гараас тас зуурцан яаж тийм аймаар чанга зуурсийн бүү мэд яг живэхгээд байгаам шигл санагдаад байсым чинь.Нөгөө хүүхэд чинь хүүе намайг аваачээ энэ чинь гарнаас тавихгүй байна шдээ бид 2 хоёулаа живлээ шдээ гээл орилоодл.Ангийх нь 4 банди иржээж арай гэж намайг чирч гаргасан.
Эрэг дээр гарчаад би уйлаад тэгсэн чинь ангийхан охидууд намайг тойроод зугатаад байгааг харчаад хөвгүүддээ чаддийм бол тэр охиныг аваад шидчих 5 тамхи өгий гэсэн байгаам даа.Адилхан охидууд байж үүнэн гомдмоор.Тэрнээс хойш ус гэхээрл айгаад байдгийн.
Маршрутанд явахдаа бөөнөөрөө ачааны машин дээр сууж аваал очих газраа хүртлээ анги ангиараа хуваагджаагаал караоке тэмцээн болжаам чинь.
Миний хайрыг татах учиртай төрөө юу
Монгол бүсгүйн үзэсгэлэн уламч хөөрхөн болгоо юу гээдл


Инкээл сайхан хөдөө маршрутанд явахиймсан даа

Сэтгэгдэлүүд:

1. Би бид хоёр | 2009-09-17 11:28:32
жаргах
2. Мармелад | 2009-09-17 11:33:57
харин тиймээ жаргалтай байж дээ
3. Хэлтэрхий | 2009-09-17 13:30:07
наад полигон дээр чинь би ч бас гарч байсан. гоё газар шүү
4. Мармелад | 2009-09-17 13:34:47
өө зөндөөл хүмүүс очдийн дээрээ Болорын агуйтай
5. Чацарганы Бут | 2009-09-17 13:40:29
5 tamhinii unetei ohin yum biz dee, ha ha
6. ЗОРИГТ8 | 2009-09-17 13:46:42
яаая эвгүй блогтой болцон байна...
7. Мармелад | 2009-09-17 14:16:30
чабу-хүмүүсийг яаг ингэж хэлнэ гэж мэджийсийн 5 тамхиарл усруу шидүүлсэн дээ
зоригт-урьд нь орж ирж хараагүймуу гоё болцон байгааздээ
8. Sune | 2009-09-17 21:58:55
та ч гоё газар очсын байнөө
9. NUMEM_E2n2E | 2009-09-17 22:03:03
ХэХэ ёстой л 5н тамхины үнэтэй охин байждээ. Өмөөрчих банди олдсонгүй юу
10. nogunaa | 2009-09-20 16:51:59
гоё юмаа. хөдөө дадлагат явах их гоё байдаг байх тэ. Ингээд л бидний дурсамж дүүрэн залуу нас минь алслан одсоор л ...
11. lover sista | 2009-09-20 17:01:17
Ёстой гоё газар ш дээ би бас ТИС-төгссөн л дөө. Наана чинь 3 жил очсон. Манай гэрийхэн намайг эргэж ирэхэд шиврээ бороо ороод л полигон тэр аяараа буугаад, зөвхөн манай ангийхан сахилгад ороод үлдчихсэн байсийм. Шиврээ бороо ороод л ямар ч тоос шороо хоггүй цэв цэвэрхэн, тэгээд чив чимээгүй, нов ногоон, анхилуун үнэртэй хэхэ. Манай гэрийхэн пээ ямар гоё газар байдгийн, чи чинь жаргаж байгаан байшдээ, таргалж энтэр гээд л хэхэ. Гоё газар шүү оюутан насны хамгийн хөгжилтэй дурсамжууд энэ газарт л үлдсэн дээ. Булгаас ундны усаа авчирна. Мод түлээгээ түүнэ. архи ууна хахаха. За тэгээд сургууль сургуулиараа зодолдоноо бас.
12. Мармелад | 2009-09-21 20:50:13
ккккк нээрээ булгаас ус зөөгөөл булгийн хага ташим хүйтэн усаар маяглаж толгойгоо угаагаал амьхандаа ариун цэвэр сахижаагаан
манайханч сургууль сургуулиараа биш манаач өвөөтэй гээ зодолдоод/тэднийд ирсэн хэдэн залуучуудтай/ тэгсэн нөгөөдүүл чинь буу бариж гүйгээд манай багш гарч ирээл налайхын цагдаа этэр дуудаал бөөн юм болсышүү
тэрнээс болоод манай нөгөө ангийн нэг банди гуйвдаг гэдэг хочтой болсийшд аягүй зугтаагаал гүйжийсэн чинь нэг хүн өөдөөс нь буу бариал зогсжийсон чинь гуйваал гүйсэн гэсэн санаа нь бол сумнаас нь зугтаажаагаан дараа нь бөөн инээдэм болоод
13. nogunaa | 2009-09-21 23:02:15
гоё юмаа гоё юм. хүний хамгийн дурсамжтай үе бол оюутан үе байдаг аа гэж аргагүй л үнэн бололтой. манай аав ээжийн үед сангийн аж ахуй явна гэж бас их гоё юм болдог байсан гэсээн.
14. Жиргээ | 2009-09-23 16:08:21
usand shiduulj bui chini xaragdaj bna, xuurxii...xixixi

dursamj buxen saixaan
15. closefriend | 2009-09-30 11:07:23
Neg ohin chamaig shidchihvel 6 tamhi ugnu geed baisan yumaaa uuchlaarai
16. Дон Жуан | 2009-10-01 09:57:30
Би ч гэсэн оюутан байлаа. Багшдаа дурлаад хөөгдцөн болохоос биш.

...Одоо бодохоор гунигтай ч юм шиг, уянгатай ч юм шиг
Гадаа нь ирэхээр сэрүүхэн ч юм шиг, дулаахан ч юм шиг
Алаг нүдэн бүсгүйтэгээ уулзмаар ч юм шиг, зугатаамаар ч юм шиг
Аяа хөөрхий санаа алдан уйлмаар ч юм шиг, дуулмаар ч юм шиг
Оюутан байлаа би...
Бүрэн эхээрээ Яруу сэтгэл сонгомол шүлгийн блогт байгаа шүү.
17. Anuira | 2010-03-03 17:18:12
ёооо аймаар танил дурсамж..Би бас 1 курсдээ манай ангийнхан тэрэлжийи Тис-ийнхээ горхит полигонд 21 хонож билээ. Тэгэхдээ оюутан цагийн хөөрхөн дурлал мурлалтай учраад
18. Мэлхий Гүнж (зочин) | 2010-03-03 17:27:10
Хоох ийм гоё байдиймүүү...Геологиор төгссиймүү. Би одоо геологи уул уурхайн менежментээр суржаагаашд..ккк...тэр охидууд ямар зэвүүн юм бэ
19. Сэгсгэр Сэрээ-Анааш | 2010-03-03 17:30:20
хаха муухай охидууд байж дээ. Эрчүүд ч гэж 5хан ширхэг тамхинд явж л байдаг хэхэ гоё дурсамж байна
20. Мармелад | 2010-03-17 10:30:43
Мэлхий гүнж минь би уул уурхайн менежмэнтийн ангируу орох гээд хауулийг нь дийлээгүй хи хи хи тээд гоё анги юмуу төгсөөд юу хийдийн?
ССА эрчүүдэд бол 5 тамхи чинь зүгээрл хөшүүрэгшд юу ч өгөхгүй байсан ч тэд чинь мангар дуртай шиднэ ккккк охидуудл намайг шидэхгүй болохоор нь атаархаж байхгүй юу хи хи

No comments:

Post a Comment