А.Цолмонтуяа : Минийх болоогүй бүхэнд
Дэргэд минь мөнх үлдэж жаргаагүй дутуу дурлал бүхэн минь
Дэнгийн эрвээхэй мэтээр алслан минийх болоогүйд талархъя
Буураад сарних сэтгэлийн жигүүрээ бурууд нь нисгэж тавиад
Будантад би эрхлэх жамгүй булингарт автах байсан байх
Эрхлүүлж жаргаагаад хоосон үгсээр хуурч явсан эрчүүд бүхэнд
Эвлэрч надтай ханьсан дасаад минийх болоогүйд талархъя
Хайраар эндүүрч хослон гүйцээгээд эцэс төгсгөлдөө
Халамж нь хариад жигүүрээ дэлгээд харийг зорих байсан байх
Зунаар дэлгэрдэг ягаахан цэцэгсийн анхилам үнэрээр гоёсон
Зуу зуун цэцгийн тэр баглаа минийх болоогүйд талархъя
Намар нь гандаад өнгөө хувирган салхинд хийсэн одоод
Надад л байдаг нандин сэтгэлийг минь зүсээд одох байсан байх
Сэтгэлээ дагаад намайг гэсэн өөр бүсгүйн ханхүү
Сэрүүн үдшээр үнэрт минь хайлаад минийх болоогүйд талархъя
Урсах нулимс нь горхи болоод аз жаргалыг минь дөрөөлөөд
Уянгалах бүсгүйн бас нэг заяа урсаад татрах байсан байх
Минийх болоогүй бүхний төлөө мэнгэ төөрөгдөн би гансрахгүй ээ...
эх сурвалж:biirbeh.mn

Сэтгэгдэлүүд:
1. amanjinka | 2009-10-02 19:17:07
САЙН УУ НАЙЗ МИНЬ
2. Оогий | 2009-10-02 19:21:39
saihan shuleg unshlaa bayrlalaa ho
3. yume | 2009-10-02 19:31:07
goy yumaa bi hezee terend miniih bolooguid ni talarhaad suujiihiin boldoo
4. Дон Жуан | 2009-10-03 13:04:15
Бороон дунд гоо сайхнаар шүхэр хийгээд
Болжморын далавч шиг цагаахан мутраар хүзүүгээн гоёод
Тэнгэрийн оронд инээмсэглэлийг чинь шохоорхон ширтээд
Тэнгэрээс биш уруулаас чинь унах бороог амтална
Хөл нүцгэн залуухан дурлалыг өндөрт өргөн
Хөвөн үүл мэт зөөлөн уруулын сайхныг бахдан
Тэнгэр хэрвээ бороогоо зогсож нам гүмхэн болчихвол
Тэвэрт минь байгаа хүн шувуу нисчих ч юм шиг

5. Мармелад | 2009-10-05 10:23:49
минийх болоогүйд нь талархаал суужийна ккк
6. Мармелад | 2009-10-05 10:26:30
аманжи сайнуу
оогий харин тиймээ надад бас таалагдаал
дон жуан баярлалаа гоё шүлэг байна чиний блогоор орох дуртай болоод байгаа

7. Чаамаа | 2009-10-12 14:34:54
талархая
8. нарантуяа (зочин) | 2010-01-27 13:28:45
маш их таалагдлаа дараа орохдоо өшөө илүү сайхныг уншина гэж найдаж байна. амжилт