Tuesday, October 5, 2010

Хулхидуулалт

Хүнийг бол янз янзаар хулхидаж болдогийн байна. Тэхдээ миний бичих гэж байгаа хулхидалт бол инээдтэй мөртлөө эмзэглэмээр юмуу даа.
Жишээ 1. Хамаатны ах маань нэг хүүхэнтэй танилцаж. Ах яахав сургуулиа төгсөөд удаагүй өөрөөсөө 2эгч хүүхэнтэй танилцсын байх. Нөгөө хүүхэн нэг дэлгүүрт худалдагч хийдэг тэгээд ахыг яахав магистрт сур би төлбөрийг нь дааяа энээ тэрээ гээл
. Нэг нэгнийхээрээ орж гардаг болоол суух барих дээрээ тулаал бэр мэр гуйх болоол гэрт нь очсон ах эгч нар нь манай дүү чинь 2уулаа ш дээ гэж. Ингээд ах маань дөнгөж 29 насандаа 13 настай дагавар охинтой болсым даа.
Жишээ 2. Нэг найз маань нэг хүүхэнтэй 3 жил хамт амьдарсийн. Нөгөөхтэйгээ тусдаа гарий гээл хашаа байшин авсан хадмууд нь нүүгээд ирж. Нэг өдөр мань залуугийн түрийвчинд байсан цалин алга болсон хэрэгээр гэрээр дүүрэн хэрүүл маргаан дэгдэж. Нөхөр яахав эхнэрийн ахыг авчиж гэж хардаад бөөн хэрүүл ах нь ч мөчөөгөө өгөхгүй муудалцаж байгаад
-Хохь чинь хэн чамайг миний дүүтэй дагавар хүүхэдтэй хүүхэнтэй суу гэсийн. Энэ дүү нь гээд байгаа нь өөрийнх нь хүүхэд шд гээл аваа хаяж.
Ингээд 3жил хат амьдарсаны эцэст дүү нь гээд байсан нь эхнэрийнх нь хүүхэд болж, эгч нь эгч нь гээд гүйгээд байсан хүн нь ээж нь болж таарчээ. Би дөнгөж 24 тэй байж дагавар хүүхэдтэй хүүхэнтэй суухгүй гээд 2тийшээ болсон сураг дуулдсан.
Жишээ 3. Ажлын газрын хүүхэн ярьж өгсийн. Нөхрийнх нь ажлын залуу гэж одоо бол эхнэртэйгээ суугаад 10-аад жил болж байгаа. Анх эхнэртэйгээ танилццахдаа сургуулиа төгсөөд удаагүй байж бас л нэг дэлгүүрт ажилдаг хүүхэнтэй танилцсан байгаан. Их удаан үерхсэн гэсээн нэг нэгнийхээрээ ч зөндөө орж гардаг болж суух барих дээрээ тулаал бэр гуйх гээл хамаатныхаа хүнийг явуулж /бэр гуйхад чэн хүргэн нь өөрөө явдаггүй тээ/
-Очсон чинь ээж аав нь миний охин 3 хүүхэдтэй, 4үүлэнг нь авбал ав больвол боль гэж. Хүнд бэр гуйж өгөх гээд очсийн чинь ямар одоо -Өө 4үүлээ юм бол авахгүй гэлтэй нь ч биш тэгээл гуйгаал 4үүлэнг нь аваад ирсийм даа. Хамгийн гоё нь хүргэн энэ талаар юу ч мэдээгүй байсан байгаам даа.
Жишээ 4. Хөдөө 10 жилд байхдаа хүүхэд гаргачаад ээждээ орхичихоод хотруу сургуульд явсан байгаам. Хэдэн жилийн дараа хүнтэй суугаад хүүхэд гаргаад нөхөр сүүдрээ танилцуулах гээд гэртээ ээж дээрээ ирж. Ээж нь ч баярлаад би одоо хөгшин настай болсон хүн намайг үхээд өгөхөөр энэ хүүхэд ганцаараа хэцүүднэ гээд ээж нь ирсэн юм чинь одоо том хүүхдийг нь өгч явуулна гээл хөөрөөд байж. Охин яасан байхуу бас нөхөртөө хэлээгүй. Ээжийг  нөхөртөө ам алдчихвий гээл авч давхиад байж. Нөхөр нь тэгсэн охин дүүд нь:
-Энэ манай ээж одоо бараг 60 тай юм байж ийм жоохон хүүхэдтэй яасан орой хүүхэд гаргасийн гээл ярьж охин дүү нь ичээд хэлэх ч үг олдоогүй гэсэн
Гэр бүл салахад ихэвчлэн эмэгтэй нь хүүхдээ авч үлддэг эрчүүд харин ихэвчлэн гон бие гозон толгой фрий үлддэг.Би бол найзыгаа загнаж байсын бүтэн 3 жил хамт амьдарчаад тэгээд найз охиноо хүүхэдтэй гэдэгийг нь бүр гадарлаачгүй гэхээр нь -Чи одоо тэнэг юмуу эсвэл эрчүүд бүгдээрээ ийм байдымуу хүүхэд гаргасан хүний хөх нь ядаж л ондоо байдаг биздээ гээл. Мөн үү?

14 comments:

  1. uu za aldiimm bna tiim mairr bhdaa yahuudee

    ReplyDelete
  2. Иймийм амьдрал дээр зөндөөл байдаг юм шиг байна лээ шд

    ReplyDelete
  3. xaxaxaxa aldag garuuduuu gvv yu

    ReplyDelete
  4. ёстой л эмгэнэлтэйм дөө.. хүүхдээ нөхөртөө өгөөд салах хэрэгтэй шд гайлвайна, нөгөөдүүл нь бас нэг газар истоо хүүхэд мэддэггүй ганц бие царайлаал явж байгаа даа ичкү :р

    ReplyDelete
  5. күүш ердөө. орон гаран улс бдымуу хаашаам. ингэхэд тануус минь сайн уу даа?

    ReplyDelete
  6. хахахаха. мэдэхгүй ээ мэдэхгүй шүү дээ.

    ReplyDelete
  7. тэр 4-лэнг нь авдаг арай дэндэнэээ

    ReplyDelete
  8. zavaarsiin ymnuud muusain erchuud oorsdoo avdgui bhoo, ali esuul tedgeer busguichuud baatar boloh geed huuhdee avch uldegsed, ali esuul torhoosoo omno geegdegsed ch bj boloh ym muusain ymnudiig oorsdiig n jiremsluulj bvl taarna

    ReplyDelete
  9. Хахаха
    Мармелад гуай миний араас нүүгээд иржээ
    хэхэхэ

    ReplyDelete
  10. БМР: хүүхдээ нөхөртөө өгөөд салах хэрэгтэй шд гайлвайна, нөгөөдүүл нь бас нэг газар истоо хүүхэд мэддэггүй ганц бие царайлаал явж байгаа даа ичкү :р наадахыг чэн нэг хүнд уншуулхиймсан кккк
    Болор-Эрдэнэ: Энд нүүгээд ирсөөн
    Пүрэвсүрэн: Юу мэдкү гэж???
    Ка:дэндүү дэндүү юм зөндөөл болохым байшд
    Пинк: Эрчүүд хүүхэд ганцаараа өсгөж чадкушдээ ккк Ядахад салчаад хүүхдийн тэтгэмж нтр өгдөг байвал бас яахуу тээ кккк. Тэгж тэтгэмж өгдөг эрчүүд хэр олон бол. Тэхдээ би 2 хүүхдээ өөр дээрээ аваад өсгөж байгаа нэг аавыг мэдэхийм байна. Ээж нь тэтгэмж өгөх нь бүү хэл хүүхдүүдийхээ улсаас өгдөг байсан хүүхдийн мөнгийг авдаг байсан гэсэн аймар аймар
    Сэрээ: юунд нь айсын чи минь хүнтэй суухдаа сайн судалжээж суугаарай гээнэт 2,3 хүүхэд гараад ирэхвийдээ
    Дэндэв: Өөө тэгсэн тэхдээ банжигт хайртай хаа ч хэлийшд

    ReplyDelete
  11. Монголын эмгэнэл юмуудаа

    ReplyDelete
  12. Хүүхэдтэйгээ нууна гэдэг одоо тэр бүхэл бүтэн хүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг үү?

    ReplyDelete