Sunday, May 8, 2011

Бэлэг

Өглөө хөнжил гудасны шкафаа ухажийгаад ааль дээр алголсон энэ гахайг олоод. Хамтдаа тэмдэглэсэн анхны төрсөн өдрөөр энэ чихмэлийг өгсийн. Энэ нь хажуудаа өөртэйгээ адилхан бас нэг жижигхээн тооройтой байсиймаа тэр нь жинхэнээсээ алголсон бололтой.  Тээд бид хоёр гахай жилдээ хөөрхөн охинтой болж билээ.

Tuesday, May 3, 2011

Мартахгүй...


Урссан нулимсны шорвогийг мартахгүй
Дутуу гачуугийн хэцүүг мартахгүй
Дурлалаас хүчтэй нь үгүйг мартахгүй
Дуугуй эргэсэн дүрийг чинь мартахгүй

Мартахгүй ээ хэзээ ч мартахгүй
Маргаашийн төлөө өнөөдрийг мартахгүй ээ
Мартахгүй ээ хайрт минь мартахгүй ээ хайрт минь
Магад үнэнийг үгүйсгэж мартахгүй ээ

Совин татаад хөх чинэрсэнийг мартахгүй
Солгой чих хангинаад хэл дуулсанаа мартахгүй
Согтууртлаа тэмүүлсэн өөрийгөө ч мартахгүй
Солиотой дурлалын түүхийг ч мартахгүй

Saturday, April 23, 2011

Пүнтүүзтэй шарвин

 Түрүүнд нь солонгос панкэйк хийхийг оруулж байсан. Энэ удаа сонирхолтой байх болуу гээд пүнтүүзтэй шарвин.
 Орц: 3 ш  өндөг, 1 лууван, 1 салатны пүнтүүз, гурил, ус, давс, тос.
Энэ пүнтүүз гадуур хаа сайгүй л зарагддаг даа. Би хааяа байцааны салатандаа хийж иддэгийн. Шинэ ногоотой хуурга, байцааны салат бас шарвин хийхдээ ашигладаг.
 Ямар царай муутай гараа вэ? Энэ хайруулын таваг бараг надтай чацуу байхаа. Дээр үеийн оросын лаг зузаан ширмэн, бариул нь салдаг, бариулаар нь таглааг нь авч болдог. Бараг айл болгонд л байдаг байсан даа.
Өлссөндөө хэдийг ч идчихэв дээ.

Friday, April 22, 2011

Пүнтүүзтэй хуурга

Зүгээр суухаар ганц бичлэг шахчихнаа. Блог ухаж суусаар байгаад гэнэт өлсөөд цаг харсан 7 болох гэж байдаг байшд. Ээжийг эмнэлэгт хэвтсэн эхний өдрөөс л хоол ундгүй миараад ирэх гэж. Хоол хийж байх хооронд зулзага хүртэл өлсчихсөн хоол болтол шарсан төмсөөр аргаллаа шд хэхэхэ аймаар ээж байна уу?
 Пүнтүүзтэй хуурганд төмсөө ингэж том хэрчихээр гоё санагдаад байдын.
 Төмсөө шарчаад сонгино жижиг хэрчиж хийгээд жаахан давс үрчихээр амттай болчихдогийн.


Ингээл бэлэн болчихлоо.

Monday, April 4, 2011

Тайлан

 Хэдэн сар алголсон тайлангаа товчхон зургаар тавинаа. Чингис хаан нисэх онгоцны буудлын хүлээлгийн танхим. Солонгос явах болсон шалтгаан гэвэл тоглоом шоглоомоор хэлбэл жаахан жин нэмж таргалах бас амрах товчхондоо ийм.

Би амьд нтр...


Юуны өмнө амьд арзайж мэнд мэлтийж оршин тогтноод орон зай эзлээл байж байгаагаа мэдэгдэхийн ялдамд блогтоо бичлэг нэмж чадахгүй байсан ч гэсэн хүнүүсийн блогийг цаг алдалгүй уншаал байсан шүү гэдгээ хэлий.

Monday, January 17, 2011

махны шөлөнд хийсэн төмсний зутан

махны шөлөнд хийсэн төмсний зутан
Орц: төмс дунд зэргийн - 1 бүтэн, ½
 Цөцгийн тос - амны хоолны халбагаар ½
 Гурил - цайны халбагаар 1
 өндөгний шар - ¼ ш......
 сүү - амны хоолны халбагаар 2
 яс эсвэл махны шөл - шаазан аягаар 1
Гарц:       400 мл
Тэжээллэг чанар: Уураг 5.7 гр
 Тослог 8.3 гр
 Нүүрс ус 43.0 гр
 Илчлэг 270.6 ккал
Бэлтгэх арга: Төмсөө хүйтэн усаар шороог нь угаагаад хальсыг арилгаж дахин угаагаад шөлөнд чанана. Чанасан төмсөө халуунаар нь сайтар нухаж шөлөндөө бага багаар хийж, зориулалтын модон хутгуураар сайтар цохиж хутгана. Дээрээс нь халуун сүүнд найруулсан өндөгний шарыг нэмж бэлэн болгоно. Өгөхдөө цөцгийн тос хийж өгнө. Хүүхдэд 6-7 сартайгаас нь эхлэн өгнө.

Saturday, January 15, 2011

Охиндоо илгээх захидал

Охиндоо илгээх захидал


Хүсдэг, хүлээдэг, догдолдог байлаа. Нэг үүрээр гэнэт сэрээд хүлээсэн зүйл маань хүрээд ирсэн юм шиг зөн совин татсан.
-Хайраа миний гэдсийг илээд өгөөч?
-Аан, яасан бэ ?(нойрмог дуугаар)
-Миний гэдсэн дотор юу байгаа гэж бодож байна? Гэж асууж байхдаа чамайг намайг тоогоод ирсэнийг мэдэрсэн....
Хүн муу хэлэхвий, хүмүүсийн тоглоом шоглоомоор хэлсэн үгийг нь сонсоод гэнэт л их аз жаргалыг мэдрүүлээд ирсэн шигээ заяа нь гомдоод яваад өгөх вий гэж айхдаа хэнд ч мэдэгдэлгүй 5 сар нууж явж билээ.
Түүнийгээ дотроосоо мэдэрч амьдарсан 9 сард би энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн байсан. Алхаж гишгэх, өмсөж зүүх, идэх уух, үзэх харах гээд амьдралын бүх хэв маягаа зөвхөн чамд л тохируулах гэж бүгдийг өөрчилсөн.

Хүмүүс хүйсийг нь ямар байгаасай гэж хүсэж байсныг санахгүй байна. Би бол охин, охин, охин байгаасай л гэж хүсэж байсан. Аав нэг өдөр:
-Охин байвал хөөрхөн шд, эрэгтэй хүүхдүүд сахилгагүйтээд байдын гэж хэлэхэд нь миний талд орж байгаа юм шиг санагдаад зөндөө их баярлаж билээ.
8 сарын 24нд эмнэлэгт хэвтээд амаржих болоогүй гээд гэрийнхнийг бүгдийг нь харьж амар гээд явуулчихсан байтал гэнэт л өвдөж эхэлсэн. Тэсмээргүй юм шиг өвдөж байсан ч одоохон надад ирэх жаргалын дэргэд юу ч биш гэж бодоод дусал ч нулимс унагаагаагүй. Хичнээн их өвдөж байсан ч ээж нь нэг ч удаа болимоор байна, өвдөөд байна, хэцүү байна гэж бодоогүй юм шүү. Чамайг анх харсан цагаасаа харцаа нэг ч салгаж чадалгүй ширтээдл байсан, хайрлаад л байсан, уяраад л байсан.
Ээж нь охингоо инээхэд нь дагаж инээгээд уйлахад нь дагаж урвайгаад өвдөхөд нь сандарч гүйгээд нэг л мэдэхэд 3 жил өнгөрчихөж. Үр минь үндэс минь навч минь нахиа минь ээж нь чамдаа хайртай шүү. Хайртай хөөрхөн охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэе

Friday, December 31, 2010

Thank you and bye 2010 year

2010 он дэндүү хурдан өнгөрчихөж. Ямарч байсан зөндөө олон хүсэл мөрөөдөл минь биелсэн. Бас нэг том шийдвэрийг гаргаж нэг томоо зорилтыг урдаа тавих шив. Олон жил нууцхан дотроо хүссэн хүсэл минь 5сар хичээсний эцэст биеллээ, Тэр л хамгийн том бэлэг минь байлаа. 2010 он чамайг хэзээ ч мартахгүй ээ. Алдаснаасаа оносон зүйлүүд нь их байлаа. Олон ч найз нөхөдтэй болсон.
Ажлаасаа гарсан тухайд бол хүсэж байсын, тэрнээс илүү сайхан ажил олдоно гэж найдаж байгаа. Сургуулиасаа чөлөө авч жаахан завсардсан тэхдээ олон жилийн мөрөөдлийн минь хажууд гарах л байсан золиос гэж бодож байна. Зарим нэг хүмүүс хүний өмнөөс зовлон үүрлээ энэ тэр гэж л байсан гэхдээ надад бол зовлон биш харин ч хүсэл мөрөөдөл минь байсан юм шүү. Хэн нэгнийг ялангуяа ойр дотныхоо хүнийг аз жаргалтай байгааг харна тэр аз жаргалыг нь чи өөрөө бэлэглэж байна гэдэг миний хувьд хамгийн их аз жаргал минь байлаа. Ямар ч байсан чадсаан. Баяртай байна сайхан байна аз жаргалтай байна өөр юу хэрэгтэй юм бэ?
Ирэх онд тавьсан зорилтыхоо төлөө зүтгэнэ. олон хүн тусалж дэмжинээ гэсэн болохоор баяртай байна. Харин блогоо цааш нь үргэлжлүүлж хөтөлж чадахгүй байх тэхээр удахгүй хаанаа. Угаасаа бараг хувийн тэмдэглэл шахуу хөтөлдөг байсым дөө. Үргэлж хамт байж блогоор минь орж гардаг та бүхэндээ баярлалаа.

Thursday, December 23, 2010

Би мөрөөддөг

Өдөржин санаж шөнө нь уулзахдaa
Өөр өдөр байхгүй мэт тэврэхсэн