Monday, April 4, 2011

Би амьд нтр...


Юуны өмнө амьд арзайж мэнд мэлтийж оршин тогтноод орон зай эзлээл байж байгаагаа мэдэгдэхийн ялдамд блогтоо бичлэг нэмж чадахгүй байсан ч гэсэн хүнүүсийн блогийг цаг алдалгүй уншаал байсан шүү гэдгээ хэлий.


Ээжийхээ тухай яринаа. Манай ээж гэж нэг учиргүй хог новш цуглуулах дуртай, ёстой юуг ч хаяж өгдөггүй тийм хүн байдын. Намайг багад манай гэрийн урд талд ясны гурилын үйлдвэр байдаг байлаа. Тэгээд мах чанаж идээд үлдсэн ясийг нь тэр үйлдвэрт тушаана гээл шуудайнд хийгээл хадгалдаг байлаа, одоо бол шаант чөмөг гээд ясыг нь цайндаа чанаж ууна гээд хөлдөөгчиндөө хийгээд үлдсэн жижиг ясыг нь нохойд өгнө гээд хадгалчихна. Хоолны үлдэгдэл чанасан төмсний хальс гээл бүх хүнсний үлдэгдэлийг нохойд өгнө гээд хаяулахгүй.
Савангийн үлдэгдэлийг шилэнд цуглуулж байгаадл нэг амралтийн  өдрөөр нийлүүлж буцалгаадл томхон саван хийгээд тавьчихна. Цаас, сонин, сэтгүүл, дэвтэр ном гээд юу ч байсан бүгдийг нь цуглуулна. Зуслангийн байшинд маань шатаана гээд аваачсан хэд хэдэн шуудай цаасны хог байдын. Зарим бороотой өдөр уйдахаараа ухаж үзэхээр сонин сонин юм гарч ирийшд. Миний 4-р ангийн монгол хэлний дэвтэр, анхны өдрийн тэмдэглэл, дурсгалын дэвтэр, цэцэрлэгт байхдаа буддаг байсын орсын ном, 1-р ангийн монгол бичгээр бичсэн тооны ном, 7,8 жилийн өмнөх сонингийн цаас, анхны телевизийн мэдээ нтр гээл юу л бол юу гарч ирнэ дээ.
Заримдаа эгч бид хоёр гэртээ их цэвэрлэгээ хийж байгаа нэрээр зарим юмаа сэм хаядын, харин ээж хэзээний хогийн сав ухаад энийг яах гэж хаяж байгаан тэрэнд өгөх гэж байгаан, тэрийг хэн хаяадах гэсийм "та нар зүгээр өөрийн гэсэн орон гэртэй болхоороо дураараа юмаа бужигнуулж бай" гээл загнадийн.
Бидний хуучин хувцасыг хөдөөний айлд явуулна гээд бүгдийг нь хадгална. Бүүр хаяхаар болвол цамцны зах, товч хоёрыг нь авж байгаад эмээгийнд аваачиж шатаана гээд бас хадгалчихна. Тэгж цуглуулсаар байгаад ямарч захын лангуун дээрхээс илүү товчны цуглуулга манайд байдын. Багын маань хувцаснуудаар дэр хийгээд тавьчихсан байдын. Саяхан манай дүүгийн эхнэр нярайлахад дүүгийн багадаа өмсөж байсан бариувч гээд нэг жижкээн элдүүтэй дээл дэрэн дотроос ухаад гаргаад ирсэн.
Юу ч гэж хэлээд яаж үглээд нэмэргүй юм хаях дургуй нэг хүн байдын. Ямар сайндаа манай урд өрөөний шкафний дээд талд хуучний лениний ботиуд шив шинээрээ одоо хүртэл байх вэ дээ.
Идсэн компот салатныхаа шилэнд ногоо дарахаараа хийх гэж байгаан гээд шуудай шуудайгаар нь, уусан ундааныхаа хуванцар савыг та нар тушаадаггүй юмаа гэхэд орцны жижүүрт өгнөө гээл хогруухийсэн юм ухаад гаргаадтавьчихна. Ер нь ээжийн юмыг ухвал их олон юм гарч ирнөө. Саяхан манай дүү нэг реклам хийх гэж байгаан гээд эртний оросын самоварны эрэлд гарав. Миний дотор нь сүү хийж буцалгах гэсэн оролдолгоос болж эвдэрсэнээс хойш тэр самовар лав манайд 10 илүү жил байсан байх. Ээж тэгсэн хаанаас ч юм гаргаад ирсэн.
Гэрээс юмаа эрээд олохгүй бухимдахаар ээж "хаачдийн бэ байсан юм байрандаа байж л байгаа" гэж дандаа хэлдийн. Нээрээ л гэрийн хаа нэгтээ хэдэн жил ч болсон бай байжил байдын. За даа бараг 8 жилийн өмнө манайх гэдэг айл миний шахалт шаардлага уйлаан майлаанаар нэг компьютер аваад дагалдаж ирсэн спикэр нь сар ч болоогүй эвдэрчихэж билээ. Тэгсэн энэ жилийн цагаан сараар ээж өнөө спикерийг засуулчихсааан гээд миний охин танайх компьютертай болооздээ энийг авахуу гээд бүүр хайрцаг савтай нь гаргаад ирдиймдаа.
Ёстой нэг яаж ч үглээд юмыг ньхаяулж дийлддэггүй ээж нэг байнаа.

3 comments:

  1. Би хаачихав төлөвлөгөө ёсоор сард хэд хэдэн кг нэмээл сайхан байна ккк.

    ReplyDelete
  2. Сайн уу, ирсэн үү, ёстой арай дэндүү юм цуглуулдийн байна танай ээж бол,

    Би болуул юм хум хүн амьтанд өгхийн өгөөд, хаяхийна хаяад байж байвал болоод явчдаг

    ReplyDelete
  3. hen hen end tendees erjin shooo :P

    ReplyDelete