Saturday, April 23, 2011

Пүнтүүзтэй шарвин

 Түрүүнд нь солонгос панкэйк хийхийг оруулж байсан. Энэ удаа сонирхолтой байх болуу гээд пүнтүүзтэй шарвин.
 Орц: 3 ш  өндөг, 1 лууван, 1 салатны пүнтүүз, гурил, ус, давс, тос.
Энэ пүнтүүз гадуур хаа сайгүй л зарагддаг даа. Би хааяа байцааны салатандаа хийж иддэгийн. Шинэ ногоотой хуурга, байцааны салат бас шарвин хийхдээ ашигладаг.
 Ямар царай муутай гараа вэ? Энэ хайруулын таваг бараг надтай чацуу байхаа. Дээр үеийн оросын лаг зузаан ширмэн, бариул нь салдаг, бариулаар нь таглааг нь авч болдог. Бараг айл болгонд л байдаг байсан даа.
Өлссөндөө хэдийг ч идчихэв дээ.

2 comments:

  1. манайд ийм хайруулын таваг байж л байгаа. Бас л надтай чацуу хэхэ

    ReplyDelete
  2. хэхэ манайх өөр гоё наалддаггүй таваг авцийшд

    ReplyDelete