Saturday, January 15, 2011

Охиндоо илгээх захидал

Охиндоо илгээх захидал


Хүсдэг, хүлээдэг, догдолдог байлаа. Нэг үүрээр гэнэт сэрээд хүлээсэн зүйл маань хүрээд ирсэн юм шиг зөн совин татсан.
-Хайраа миний гэдсийг илээд өгөөч?
-Аан, яасан бэ ?(нойрмог дуугаар)
-Миний гэдсэн дотор юу байгаа гэж бодож байна? Гэж асууж байхдаа чамайг намайг тоогоод ирсэнийг мэдэрсэн....
Хүн муу хэлэхвий, хүмүүсийн тоглоом шоглоомоор хэлсэн үгийг нь сонсоод гэнэт л их аз жаргалыг мэдрүүлээд ирсэн шигээ заяа нь гомдоод яваад өгөх вий гэж айхдаа хэнд ч мэдэгдэлгүй 5 сар нууж явж билээ.
Түүнийгээ дотроосоо мэдэрч амьдарсан 9 сард би энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн байсан. Алхаж гишгэх, өмсөж зүүх, идэх уух, үзэх харах гээд амьдралын бүх хэв маягаа зөвхөн чамд л тохируулах гэж бүгдийг өөрчилсөн.

Хүмүүс хүйсийг нь ямар байгаасай гэж хүсэж байсныг санахгүй байна. Би бол охин, охин, охин байгаасай л гэж хүсэж байсан. Аав нэг өдөр:
-Охин байвал хөөрхөн шд, эрэгтэй хүүхдүүд сахилгагүйтээд байдын гэж хэлэхэд нь миний талд орж байгаа юм шиг санагдаад зөндөө их баярлаж билээ.
8 сарын 24нд эмнэлэгт хэвтээд амаржих болоогүй гээд гэрийнхнийг бүгдийг нь харьж амар гээд явуулчихсан байтал гэнэт л өвдөж эхэлсэн. Тэсмээргүй юм шиг өвдөж байсан ч одоохон надад ирэх жаргалын дэргэд юу ч биш гэж бодоод дусал ч нулимс унагаагаагүй. Хичнээн их өвдөж байсан ч ээж нь нэг ч удаа болимоор байна, өвдөөд байна, хэцүү байна гэж бодоогүй юм шүү. Чамайг анх харсан цагаасаа харцаа нэг ч салгаж чадалгүй ширтээдл байсан, хайрлаад л байсан, уяраад л байсан.
Ээж нь охингоо инээхэд нь дагаж инээгээд уйлахад нь дагаж урвайгаад өвдөхөд нь сандарч гүйгээд нэг л мэдэхэд 3 жил өнгөрчихөж. Үр минь үндэс минь навч минь нахиа минь ээж нь чамдаа хайртай шүү. Хайртай хөөрхөн охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэе

2 comments:

  1. yamar goyo yumbe ulam ih az jargaliig huseye tanai ger buld

    ReplyDelete
  2. харин тйимээ харахаарл хайр хүрээд байдын

    ReplyDelete