Monday, November 5, 2012

I love anime: Full metal alchemist brotherhood

""Алхими гэдэг нь хүн адиваа зүйлсийн зохион байгуулалтыг ойлгож, тэднийг задлаад дахин бүтээдэг шинжлэх ухаан юм. Гэхдээ, хэн ч хий хоосноос эд зүйлс бүтээж чадахгүй учир, энэ нь бас тийм ч хүчирхэг арга ухаан биш юм. Хэрвээ хэн нэгэн юм олж авмаар байвал, тэрээр ижил хэмжээний зүйлийг буцаан өгөх ёстой. Энэ онол нь алхимийн үндсэн ухагдахуун болох тэнцүүлэх солилцоо юм. Гэвч алхимид бас хориотой зүйл бий. Энэ нь "хүн хувиргах". Хэн ч болов үүнийг хийх ёсгүй"" Анимэ ингэж эхэлдэг. 



2 бяцхан жаал алхимид татагдаж эхэлнэ. Ээж нь тэднийг урамшуулснаар алхимид дурлан бүр илүү шамдан суралцдаг. Хэдэн жилийн дараа тэд ээжийгээ алдаж ээжийнхээ инээмсэглэсэн царайг ахин харахын тулд алхимид хориотой зүйл болох хүн хувиргалтыг хийж ээжийгээ дахин амьдруулах гэж оролдоно. Энэ бүхний эцэст дүү нь биеэ, ах нь хөл гөрөө алдана. Тэд биеэ эргүүлж авахын тулд улсын алхимич болох саналыг хүлээн авч уртаас урт аялалд гарна.Ишвалийн дайн, Шин гүрэн, Ишвал хүмүүс, Автомэйл, Алхими, Хомункулус/ олон амьтай хүн төрхөнд хувиргасан зүйл/ , Кимера /амьтан хүн хоёрын хувиргасан зүйл/ гэх мэт манай дэлхийн хаа ч байхгүй улс орноор, ид шидийн мэт ертөнцөөр аялуулна. Анги ахих тусам улам л сонирхолтой улам л өрнөлтэй болно.





Хувиргалтын тойрог гэх тэр гайхалтай зүйл бүр намайг ховсын юм шиг татаж орхисон. Шивээс хийлгэх тухай бодож байсан тэр үедээ үзсэн болхоор тэдгээр гайхалтай тэгш хэмтэй геометрийн дүрсүүдэд бүр дурлаж орхисон.  Өөрийгөө хэзээ ч ингэж Анимэд татагдана гэж бодож байсангүй. 

Хамгийн сүүлийн анги дээр гардаг энэ хэсэг нь их хөгжилтэй






64 ангитай анимэ. Сонирхоод үзээрэй уйдахгүй гэж амлая. 

 http://mglportal.blog.gogo.mn/read/entry338908 энэ хаягаар ороод татаж авч үзээрэй

No comments:

Post a Comment