Thursday, November 22, 2012

DIY бугуйвч

За энэ интернэт гээчээр чинь их гэсвэл юу л бол юу хийж болдийм байна шөө. Фэйсбүүкийн баахан группд бүртгүүлсэн биш элдэв янзын юм туршиж хийж үзээд нөгөө диплом энэ тэрээ бичихээ мартаасаг энэ хүүхэн. Тэгээдл янз бүрийн юм харахаараа туршиж үзмээр санагдаад болхым биш хөөе. Sweet kitchen гээд нэг янз янзын хоол моол торт бялуу пирог хийсэн зураг нтр жор мороо хуваалцдаг групп байнаа. Ёоо тэр группд элссэнээсээ хойш бүүр нойр ч хүрэхээ байсаан тэгээд 2 бялууны жор туршиж үзсэн 2 уулаа амжилтгүй болсоон.
Эхний туршилт Алимтай бялуу. Дээр үеийн Лисва плитканд нөгөө заасан 220 градусыг нь тааруулж чадахгүй галыг нь ширүүдүүлээд нойл орчоод гараад ирэх хооронд ийм нүүрс болчихсон байваа гэж хөөрхий. Гэхдээ амт бол дажгүй ээ. Манайхан штүлэгдсэн хэсгийг нь үлдээж байгаад идэцгээсэн ккк
Хоёр дахь туршилт Apple Pie /алимны пирог байхаа тээ/ За энэ бол өмнө нь галыг нь ширүүдүүлж түлсэн болхоор хаширлаад 5 минутын өмнө гаргасан бас нэг сонин арайл дутуу болсон ч юм шиг. Бас жорыг хэтрүүлээд хэт их лимон хийснээс нэг тийм гашуундуу амттай болсон. Ийм хэв худалдаж аваад эхний оролдлого бүтэлгүйтээд. Күү нээрээ хайран мөнгөө зарж байж хэв авсийм чинь ийм бялуу заавал хийж сурхийм шүү гээд ийм бялуу хйиж байгаа бичлэг хүртэл олж үзэв. Ну бабади гэцэн байгаа заавал гоё амттай хийж сурна даа ккк. 

Сүүлийх нь Горзоокын блогоос напелеон хийж үзэх гээд жорон дахь материалыг нь авцан байгаа. Одоо гар миксэр авна :P хахаха ийм л шуналтай хүүхэн шүү дээ. 

Зээ бас нэг DIY mommies clu. гээд гоё групп байнаа. Их уран бүсгүйчүүд зөндөөл гого юм хийхийн. Би яаж дутхуу гээд
Ийм заавар харж байгаад
Өөртөө ийм бугуйвчнууд хийсээн. Над түрүү жил нэг хүний бэлэглэсэн зүүдэггүй хүзүүний сувдан зүүлт байсын. Тэрийг задалж хаяад ийм 3 бугуйвч болгоо хаясаан. Ганц амжилттай болсон эд нь энэ ккк. Харыг нь пиджак хар палаажан дээрээ зүүвэл гэж бодоод. Тэр Шаргалыг нь нэг ийм өнгөтэй палааж байдын тэрэн дээрээ зүүдиймүү гэж бодоод.

Тэгээд худлаа дөө ийм юм хорхойгоо дарж хийчээд тээд зүүхкү шакавандаа хийгээд мартчихдагийн ккк.
Зөө тэгсэн нөгөө шуналтай хүүхэн чинь нээх юм оёж чаддийм шиг оёдлын машаантай болхыг мөрөөдөж байгаа. Аа тийн бас оёдол эсгүүрчний дамжаанд суудиймуу ч гэж боджаах шиг. Энэ хүүхнийг ингэж балайтаж байхаар гичээл номоо хийгээд эртхэн төгсөхөө бод гээд загнаад толгойруу нь тоншоод өгөх хүн байна уу???

1 comment:

  1. мангаррр хүүхэн миньээ..
    жирмээ болсын бол.. утас зүүнээс хол бай ... хүй нь орооцолдоно гэдэг домтойшдээ
    битгий юм оё за

    ReplyDelete