Wednesday, October 31, 2012

Үхлай


Фэйсбүүк, твиттэр, инстаграм гээдл гүйгээд байгаа болохоор ямар ч блог бичих сонирхолгүй болчихиймаа. Заримдаа мангар наастр ороодл иймийм тиймийм тэгж бичнэ гэж бодож байснаа яг компьютерийн ард суугаадл залхуу хүрчхиймаа. Ядахад утасан дээр авсан зургаа компьютерлүү хуулах арга одоохондоо олоогүй байна шүү.
Нээх юууч хийхгүй байгаа юм шиг мөртлөө нээх л их завгүй хүн. Өглөө эрт охиноо чирж гэрээс гараадл орой 9,10 гээд хоёулаа салгалаад харихийн. 7хоногийн өмнө хөөдөөнөөс ирсэн чинь энэ 7 хоногийн 5дахид дипломыхоо урьдчилсан илтгэлийг тавь гэсэн мэйл ирчихэж. Би гэж нэг дүнкүү толгой ер нь төгсөх хүн үү? үгүй хүн үү?
Нээх сонин урсгалаараа явж байгаад л хичээлүүдээ үзэж дуусаад одоо ганц диплом үлдчээд байдаг. Хамаг төлбөрөө хийгээд бүх зүйл яг таг ганцхан би гэж нэг хүн чадахгүй гэдгээ мэдрээд байх юм. Надаас бусад бүх зүйл намайг сургуулиа төгс гээд шаардаад байдаг. Би хүсэхгүй байна аа. Миний сэдвийхээ дагуу хийсэн ажлаар диплом бичвэл хөгийн баклаврийн оюутных шиг л юм болно. Тэрийг би мэдээд байгаа байхгүй юу. Ер нь сурах дургүй хүн байж яах гэж сургуульд орвоо. 
Ер нь 5дах өдөр илтгэл тавьсан 1сарын дараа илтгэл тавьсан яг адилхан ингээдл хов хоосон сууж байна байх. Зүгээр л мөрөөрөө ажлаа хийгээдл үр хүүхдээ асраадл амьдармаар байхымаа. Сургуулиа хаяна гэсэн чинь хүмүүс дараа нь харамсана даа гээд байх юм. Гол нь надад ямарч тйим эрх байхгүй бололтой. Миний амьдрал гэж бас наян хүнээс шалтгаалдиймуудаа. Бүгд миний өмнөөс шийдвэр гаргагчид. Том толгойлоод сургуулиа хаячдаг юм билүү. Ганцхан ийм тэнэг бодол толгойд эргэлдээд байна. Тэрнээс биш юу ч хамаагүй нэг юм хийгээд илтгэл тавьяа гэсэн бодол огтхон ч орж ирдэггүй ээ. Үгүй нээрээ ямар ч хамаагүй юм хийе цагийг нь тулгахаар өөрийн эрхгүй нэг юу ч хамаагүй хийдэг дээ. Тэгсэн бүр таг шүү бүүр юу ч хийх хүсэл алга. Дэмий л шаналаад сууна.За хичээлээ хийхээс хмммммммммммммм

Жич: Дээрх зураг Завхан голын зураг. Аавынхаа нутагруу явах боломж олдоод. Магтаал дуулаад байдаг Завхан голыг үзсэн.

No comments:

Post a Comment