Wednesday, October 31, 2012

Би дуртай


Би өглөөний цэнгэг агаарт алхах дуртай. бороо орсоны дараах чийгний үнэрт дуртай, кофений үнэрт дуртай, гүзээлзгэнэ идэх дуртай, мөндөр орохыг цонхоороо хараад суух дуртай, найз охидуудтайгаа буу халж суух дуртай, детектив, романтик төрлийн ном унших дуртай, өндөр өсгийт дуртай даашинзаа өмсөөд алхах дуртай, дэлгүүр хэсэх дуртай, чи хөөрхөн гэсэн магтаалд дуртай, эрэгтэй хүний өөрийнх нь үнэрт дуртай, эрэгтэй сорочкон цамц өмсөх дуртай, гэр цэвэрхэн байхад дуртай, зурагтаар цуврал кино үзэх дуртай, инээдмийн, романтик кинонд дуртай, кино театрт киног эмоцтой үзэх дуртай, кино театрын доор зардаг мөхөөлдөст юу юунаас ч илүү дуртай, номын дэлгүүр орох дуртай, самар идэх дуртай, гэрийхээ дассан хөнжилдөө унтах дуртай, цэвэрхэн гуталтай байх дуртай, хумсаа урт ургуулах дуртай, янз бүрээр будах дуртай, эмэгтэйлэг байх дуртай, миний юмба өмсөх дуртай, жимсний үнэртэй зөөлхөн үнэртэй усанд дуртай, Андрэй Кимийн надад ганцхан байдаг дотуур хувцасыг өмсөх дуртай, амттай хоол хийгээд гэрийхнийгээ дайлах дуртай, янз бүрийн хоолны жор туршиж үзэх дуртай, намрын шаргал навчнуудад дуртай, хотоор алхах хөөрхөн охидыг харах дуртай, машины зорчигчийн суудалд сууж явах дуртай, ганцаараа юм бодоод хэвтэх дуртай, түрүүлж сэрчихээд хайртай хүнээ хараад хэвтэх дуртай, хэн нэгний хувьд хэрэгтэй хүн гэдгээ мэдрэх дуртай, ундаанаас илүү цайнд дуртай, гаатай бохинд дуртай, пицца идэх дуртай, нялх хүүхдийн сүүний үнэрт дуртай, татсан тамхиныхаа утааг нь харах дуртай, ганцаардах дуртай, мөрөөдөх дуртай......

No comments:

Post a Comment