Monday, September 27, 2010

Ааваа та охиндоо хэзээ ирэх вэ?

Гэнэт л аавыгаа маш ихээр санаад.Бодоод байхад урьд нь хэзээ ч ч ингэж санаж байгаагүй юм байна. Тэр үед дүүгийн хэлсэн үгэнд одоо болтол итгэдэггүй яагаад ч юм нэгл өдөр гэртээ очихоор том өрөөндөө аав минь суужаах юм шиг санагддаг.Аавыгаа өөд болсоон гэхэд нь би уйлаагүй яагаад гэвэл би итгээгүй итгэхийг ч хүсээгүй одоо болтол итгэдэг ч үгүй холоо юманд явчихсан удахгүй ээж дээр минь над дээр бас хайртай бумбагар зээгээ үнсий дээ гээдл ороод ирнэ гэж боддог. Тийм ч учираас би аавыгаа санахгүй байсан байх.

Ааьынхаа тухай сэтгэлд тодхоон үлдсэн хамагл сайн сайхан дурсамжуудаа бичий гэж бодоод тэгүүл санасан сэтгэл маань жаахан ч гэсэн тайвширха болов уу гэж бодоод. Аав минь ганцхан миний л үгэнд сайн орно.Ааваа унтаарай, хоолоо идээрэй гэхээр за муу шар охиныхоо үгэнд оролгүй яахав гээдл.
Яагаад ч юм намайг миний муухай шар ухна гэнэ.Хүмүүс болохоор охин байхад ухна байхдаа яадгийн гээдл шоолно. Би харин энэ нэрэндээ дуртай намайг бүүр ухаан орохоосл эхлээд ингэж дууддаг байсын бүүр том болоод хүнтэй сууцан байхад хүртэл шар ухнаа л гэнэ.
Намайг бүүр 2р ангид байхад нэг дээр үеийн орос тэрэг 24 унадаг байсын тэр машинаа унахаасаа илүү байнга л засна. Тэр нь яджийхад явжаагаал нэг юм нь эвдрээд таг.Эгч дүү бид 3 бүр тэрэнд нь зориулж дуу хүртэл дуулдаг байсан.
-4 гэж юу вэ?
-аавын машин 4 дугуйтай асах болгондоо дандаа унтардаг гэээл хихихи
Жаахан байхад хичээлдээ явахаар аав дандаа үс самнаж өгнө тэгээд аймаар чанга бүр нүд жартайлгаадл боочихно. Хагас бүтэн сайнд аав өглөө эрт босоол сайхан хийцтэй цай чанаж өгнө үнэрээр нь л сэрдэг байлаашд.Аавынхаа чанаж өгдөг хийцтэй цайг ямар их санаж байнаа.
Оюутан байхад аав нэг өдөр жигтэйхэн их баярлацан орж ирээл аав нь охиндоо утас дугаар авсан .Уул нь 7071 6061 гээд хоёр дугаар байна аавынх нь нэртэй адилхан болохоор нь 6061 гээд авций шүү гээл надаас илүү баярлацан байж билээ.
Будаатай хоолонд дургуй намайг будаатай хуурга хийхээр талыг нь идчээд идэхгүй тавьчихна.Би уурлаадл аав миний хоол амтгүй байна уу та голоод идсэнгүй гэхээр
-аав нь иднээ иднэ тавьж байгаадл оройхон өлсөхөөр идэх гэж байхгүй юу гээдл намайг аргадчихна
Аавдаа ер нь зодуулж байснаа санахгүй байна баргийн юманд уурлахгүй хүүхдүүдээ бол хурааж хурааж байгаадл жинтэй ганц сургамж өгнө. Тийм л дөлгөөхөн хүн чанартай уул шиг нөмөртэй ханьдаа түшигтэй сайн аав хань өвөө байж дээ.Таныгаа яагаад ийм их санаад байнаа.

3 comments:

  1. Сайн, сайхан аав байжээ, байсаар ч байгаа юм байна.

    ReplyDelete
  2. гэрээс жаахан холдоод явахаар л зүүдлээд байдагийм
    гэртээ байхаар яахч үгүй сонин шүү

    ReplyDelete