Wednesday, June 6, 2012

:(((

Анхны ажил сайхан сэгсийтлээ загнуулж байна даа. Нэг тайлан бичих гэж хичнээн ч их эргүүтэв. Хамаг учир нь өрөмдлөгийн 2цэг зааж байснаа сүүлд нь 1 болгосноо 2цэг заасан тайлантайгаа холион бантан юм хийчихэж хайн нээрээ. Захирал мэссэнжэрээр загнаж байна Гүү чи 2цэг зааж өгөх гээд байгаамуу 1цэг зааж өгөх гээд байгаамуу жаахан хүн ойлгогдохоор юм хий л дээ тэхүү??? гэж наасан :-P Ёоо нээрээ дургүйд хүчгүй гэгчээр би хээр яваад хэмжилтийг нь хийлээ хотод ирээд боловсруулалтыг нь хийлээ өрөмдлөг хийх цэгийг нь заа гэхээр нь ЧАДКҮ ээ гэсийн. Угийн тэгж чадкүм байжээж чадхийм шиг хүний ажил алж чадкүүлдээ.
Нэг цэг заагаад өгчихдөг тээд бөөн зардал гаргаад өрөмдөөд хаясан ус гарку бол би яанам бэ тээ. Тэгсэн захирал бол чад гэжийнэ, хий гэжийнэ. Хүчээр тулгачаад хйисэн юмыг минь голоод нүүр нүдгүй загнаад байхым хннннннннннннн. Ядахад захирал гуай ангийн хүүхдийг хэлэхүү загнуулаад байхаар уур ч хүрэх шиг.
Захиалагч тал ойлгохоор юм бич гэжийнэ. Би бөөн мэргэжлийн хэллэг бичсийм байх за ямарч байсан ард нь гарна даа хөө

Tuesday, June 5, 2012

Өнөөдөр

Өдөржин тэнгэр уйлагналаа. Яагаад ч юм өнөөдөр чамайг санадаг өдөр байна. Чамайг санагдуулдаг чамтай холбоотой дурсамж бүхнээс өнөөдөржин онгичсон. Сонсохоорл уйлчих гээд байдаг тэр дууг утаснаасаа устгачихсан байснаа хэрэг болгон татаж авч өдөржин сонслоо. Чамтай холбоотой дурсамжууд ар араасаа хөврөөдл өчигдөрхөн л үнсээд салсан юм шиг тэр мэдрэмж борооноос үнэртээдл...
Эгдүүтэй хөөрхөн золиг шүү

Sunday, May 6, 2012

Prediplomic practice for groundwater research in Govi-Altai aimag

Ajil dunguj ehelj bndaa
Nutgiin ninja nar alt uhaj bn. Estoi uuliig tal, taliig tam bolgoson bnlee. hairan...
Amia horloh gj bui sarlagnuud hehehe
Ewii min tsaadah chen ingeedl delgesen 500m utsaa guriitel ewhej bn 
Uchigdur zun bailaa ugluu bosohod uwul bolson bailaa gej....
Ajil duusaad harij yawahad tsasaar shuursoon
Tsahiur tumriin tsngsrsg urgusun uul gesen baihaa. ongol erchuudiin hiimoriin owoo biluu dee tuuhiig ni bichij awsan daraa taniltsuulna
Huiten ch yum shig dulaahan ch yum shig udur
Altai hot
Altain baharhaluud
Taxi
Nogoo neg zawtai saihan huuhen chen zawgui bolsoon gej...Tuhtai blogooroo shagaih ch zawgui guigeedl bn goe ch yum shig. Yu hiigeed guigeed baigaagaa daraa bichnee

Monday, March 12, 2012

Тэхх


Түрийвчээ хаяцан. Муу хүний заяа завагт гэгчээр түрийвчнээсээ хэзээ ч салгадаггүй иргэний үнэмлэхээ яагаадч юм гаргаад тавьцан байхын. Дотор нь ч нээх хэрэгтэй юм байгаагүйлдээ. Нэг хэрэгтэй бичиг байсан бас гаргаад шидчихсэн байх юм. Хүний баахан мөнгө байсан хэд хоногийн өмнө гэрээсээ гарахдаа гэртээ үлдээцэн. Гүү нээрээ тэр өдөр түрийвчээ хаях гэж гарсиймуу гэлтэй хэрэгтэй гэсэн бүх юмаа үлдээгээд явсан байхын.
Оюутны үнэмлэх нээх үзлийн зурагтайн ашгүй шинэ зурагтай үнэмлэхтэй болноо гээд горьдсон чинь дахиж авах гэж байгаа бол шинээр зураг өгөх хэрэггүй хуучин зураг чинь байгаа гэж наасан. Ингээд төгсөтлөө нэг үзлийн зурагтай үнэмлэхтэйгээ хат гэжаан байлгүй.
Сургуулийн WiFi-д орох гэсэн бас оюутны үнэмлэхээ үзүүлж байж нэвтрэх коп авдаг гэнээ. Эгч тэгсэн нөгөө үнэмлэхээ хаяаа наасан гялс авахгүй бол хамаг юм бүткүүнээ. Нэг хүүхэд гуйж байгаад кодыг нь авчихлаа.
Төрсөн гэртээ ирсэн нээх сонин тав тухгүй ч юм шиг. Бүх л юм болж бүтэхгүй ч байх шиг санагдаад. Удахгүй дасах байлгүй дээ гэж л бодохийн. Чаднаа л гэцэн байгаа чадахгүй байсан ч хичээгээд үзнэ дээ. Сургууль дээр ирсэн багш ажил явдал гараад гээд хөдөө явчиж. Энэ байдлаараа нөгөө эрдэм шинжилгээний хурал нтр будаа л болохийм шиг байна дөө. Яагаад ч юм хамаг юм бүтэхгүй байгаа ч юм шиг........
Миний карт гардаггүй тээд нөгөө өгөөд байгаа 70 мянгыг нь ч авсан юм байхгүй. Одоо тэгээд хэнээс юунаасаа асуудын байгаан бөө мэд хайн нээрээ. Ямарч байсан дэлхий сүйрчээгүй байхад учир нь олдох байлгүй дээ тйимээ хөө???

Tuesday, March 6, 2012

Хайртай...

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуулийн төсөлийг санаачилж хэрэгжүүлсэн УИХ, төр засагтаа ХАЙРТАЙ ШҮҮ. Мөн зээл авч өгсөн ээждээ БҮҮР ИХ ХАЙРТАЙ.
Ийм гого юмтай болсон. Охин нь одоо хичээгээдл байх үлдсэн. Омбүүчэрнийхаа ориг зургийг дарах гэсэн боловч утасны мемори шал тэнэгтэж дургүй хүргэсээн.

Thursday, February 23, 2012

Сөрсөн базаа

Сүүлийн хэдэн жил жаахан маамуутай болсон шалтагаар манайхан айл нээх хэсэхээ больцгоосын. Ойрын хэдэн заавал орох ёстой ганц нэг айлаар ороодл ээжийнд тогоо шанага барьж таардаг болхоор ирсэн хамаатнуудтайгаа золгоод таардын. Манай аавын талынхан бол сүрэг сүргээрээ шинэлийшд. Жилийн жилд л бүх үр хүүхэд нөхөр эгч ах дүүгээ дагуулаад десант буулгадын.  Биокомбинатаас 10аад хүн, Шар хаднаас 15,6 хүн Баянхошуунаас бас төдий зэргийн хүн пиррр гээл десант буулгийшд, аавын нэг дүү байдын тэр бүүр хашааныхаа бүх хүүхдийг дагуулаад бараг 7,8 жоохон юм дагуулж ирдий. Энэ байрны хүүхдүүд бас бөөн бөөнөөрөө гэнэ гэнэт сүрприз барьдаг байсан сүүлийн хэдэн жил томроод томоожоод больцгоочиж.
Тэгээд энэ жил бууз хийжахдаа хэдүүлээ  "сөрсөн базаа" хийе гэж ярилцавөө. Сөрсөн базаа гэдэг нь бүгдээрээ бөөнөөрөө айлд очих десант буулгах. Манайхан гэж манай 3, эгчийн 3, дүүгийн 3 ээжтэй хамт 10уулаа. Шинийн нэгний үдээс хойш ээжийнд цуглаж байгаадл айл сөрсөн базаа хийдэг баатрууд болсон ганц айлд очоодл бусад нь гэртээ байхгүй байж таараад хамаг төлөвлөгөө нураасаг хэхэхэ
Өчигдөр дүүгийн хадмууд ирэхдээ хүүгээ эхнэр хүүхэдтэй нь дагуулаад ирсэн. тэгээд өнөөдөр цай уу гэж урихаар нь ээжийг гарах гэж байсан эгч сөрсөн базаа хийнээ гээд нөхөр хүүхдээ дагуулаад цуг явсийшд. Нэг иймэрхүү сөрсөн базаатай бэлэг цуглуулсан сайхан цагаан сар болжийно. Шар хадны десантыг буухыг хүлээх зуураа бичиглэв

Tuesday, February 14, 2012

Дарамт

Муухай дарамттай эхэлэлдэг өдөр байна. Ер нь би тэр хүнд дургүй. Ер нь хэзээ ч дуртай болохгүй байх гэж боддог. Ядаргаатайн яагаад заавал тийм байх ёстой гэжжжж миний талд орох ганц ч хүн байхгүй гэжүү.
Би ер нь хүнтэй хэрэлдэж муудалцаж хүнийг хорон муу үгээр хэлж ерөөсөө ч чаддаггүй юм байна. Тэр хүн намайг ер нь дарамтлаад байгаагаа мэддэг болуу??? Надруу битгий залгаасай гэж үргэлж хүсдэг тэр хүн надруу өнөө өглөө залгаснаар өнөөдөр гэж өдөр мангарр дарамттайгаар эхлэж байна. Ёооо энэ насаараа дарамтлуулж амьдрах шинжтэй аль насандаа хийсэн үйлийн үр юм болдоо.
Төвөгтэйн өөрөө хийж болдоггүйн байхдаа. Нэг л их ажилтай завгүй хүн. Эмэгтэй хүн яаж ч завгүй ажилтай байсан аргалаад гэрээ цэвэрлэчдэг байх хэрэгтэй биздээ.
-Та яасын?????
-Би завгүй байна
-Хагас бүтэн сайнаар ч гэсэн ажилтай гэжүүүү?
-Яасан чадахгүй гэжүү? Зүгээр туслаад өгөөчээ гэсийн
-Заза би завтай бол очиж туслаж өгие өө
Үнэндээ бол завтай. Миний завтай байгааг ч тэр мэдэж байгаа. Гол нь ямар ч хүсэл алга. Албатай юмуу тээ. Би хүний гэрийг очиж цэвэрлэж өгдөг???????????????