Sunday, April 21, 2013

22 долоо хоног

22 дахь долоо хоног. Энэ үед таны хүүхдэд 19,3 см урттай 348-400 г жинтэй болсон байдаг. Таны хүүхэд одоо дуу, хэмнэл, хөгжмийн ая зэрэгт хариу үйлдэл үзүүлж магадгүй. Мөн ургийн хөгжилд дараах өөрчлөлтүүд нэмэгдэж илэрдэг. Үүнд: Ургийн элэг цусны улаан эсийн үндсэн хэсэг болох биллирубинийг багасгаж барьж эхэлдэг. Ингэж багасгаж барьж чадсанаар биллирубин биеэс нарийн гэдсээр дамжин гадагшилдаг. Хэлэнд амтлах хөхлөг үүсч эхэлдэг. Тархи болон мэдрэлийн төгсгөл ургийн биед хүрэхийг хангалттай мэдрэх түвшинд хүрч хөгжсөн байдаг. Нойр булчирхайн шүүрэл ялгарч эхэлнэ.

Сайтан дээр ингэж бичсэн байна. Утсан дээрээ www.babycenter.com -ийн апп татаад суулгасан өдөр өдрөөр л мэдээлэл нь гарч ирэх юм. Хөдөлгөөн нь аягүй эрт бараг 15 долоо хоногтой байхаасаа маш тод мэдэгдэж эхэлсэн. Одоо бол өдөр ажил дээр сууж байхад, автобусанд явж байхад гээдл хэзээ ч хамаагүй хоол идсэний дараа бүүр их тийчигнэдэг ккк. Манай хүн хоол идэхээр хажуугаас нь юм шахаад тийчигнэдэг юм боловуу гээд байдаг юм. Охин ч бүр өхөөрдөөд аргаа ядаад гэдсэн дээр үнсдийн. Төрсөнийхөө дараа жижкэн маамуудаа анхаараад охиноо гомдоочих вий гэж их санаа зовж байна өө. Аль болох л адилхан анхаарал хандуулахыг бодноо.

Намайг жирмээ болсоныг ажлынхан мэдээд / ихэнх нь эрчүүд байдагийн/ бөмбөг залгичаа юу? гоол алдацан уу? гээдл шоолоод байгаа ёжлоод байгаа хоёрын дундуур асууцгаагаад. Тэхээр нь би ГООЛ алдаагүй 11-с цохисийн тэгэхдээ 90 буланд онож цохисийн гээд инээдэгийн.

Ер нь бол ахиад нэг маамуутай тэгэхдээ хүүтэй болчих юмсан гэж баараг 2 жилийн өмнөөс төлөвлөж байгаан. Тэгээдл япон, хятад хуанли гээд хараадл дотроо төлөвлөөдл яваад байлаа. Төлөвлөгөө ёсоор бол 8сард яг болох байсын. Даанч нөхөр бид хоёр хоюулаа хөдөө явдаг ажилтай хүмүүс 8сард цөөхөн хэдхэн хоног тааралдахдаа эгзэг нь таарсангүй ээ ккк. Уул нь бол 8 сард болвол 1-рт хүү, 2-рт өдийд төрчихөөд зуны 3сар хөөрхөн агаар салхинд бойжуулж аваад охиноо намар сургуульд ороход нь 1р ангийн хүүхдийг өглөө, өдөр заавал хүргэж өгдөг болхоор тэр үеийг нь тааруулж хүүхдээ харсан шиг гэртээ суух санаатай байсым.

За тэгээд 8сард бүтсэнгүй ккк. 11 сард ахиад үзээд алданаа гээд зүтгэцэн ккк.  Тэгээдл ингээд цүндийгээд сууж байна. Тэхээр 11-с цохисон цохих цохихдоо 90-н буланд яг оносон маамуу байгааздээ ккк.

Ойрд бие хөнгөрөөд ядрах нтр нь багахан л байна. Гэдэс л зөндөө том болоод байх шиг. Анхных дээрээ өдийд бол юууч мэдэгдэхгүй байсым. одоо бол хэнч хаанаас ч харсан жирмээ гэж мэдэгдэхээр цүндээк болчоод. Гэрийхэн бүүр дэндүү хурдан томроод байна гээд санаа зовоостой ккк

За одоогоор хэрэглэж байгаа ганц хоёр юмныхаа зургийг оруулий гэж бодоод.
 Дурын жүүс, өндөгний цагааныг холиод энэ хүчилтөрөгчөөс шахаж хөөсрүүлж байгаад хүчилтөрөгчийн коктейль гэртээ бэлтгэж уух зориулалттай эд. Түүхий өндөг гэхээр сонин санагдаад авсан эхний хэдэн өдрөө овоо идэвхитэй ууж байсанаа больчихсон. Эмийн сангаас 5900-р авсан дуусахаар нь 2900 төг-р саваа барьж очоод цэнэглүүдэг юм билээ. 10 гаран аяга коктейль болдог юм билээ.
 Энийг pre-mommy группийн нэг жирмээгийн зөвлөснөөр Номингоос авсан. 12000 орчим болсон байхаа. Биеийн тос, шингэн саван /скраб-гуужуулагчтай биеийн/, хөлийн гел. Сая усанд орохоо хэрэглэж үзлээ их дажгүй юм. Тос нь өтгөндүү болхоор маш их таалагдлаа. Шүршүүрийн шингэн саван нь гайгүй мөртөө тосных нь үнэр таалагдсангүй. Хөлийн гел бол жирмээ хүний хөл их өвддөг тэр үед нь түрхэх зориулалттай гэсэн байхаа. Ямарч байсан таалагдсан. Дээр нь нэмээд энэ удаа сүүлний тос язралтынхаа эсрэг түрхэж байгаа.

Сүүлээ жижиг дөржөлжин хэрчээд усанд базаж цус элдэв наалдсан хогноос нь салгаж байгаад зөөлөн галаар түлэлгүй шаргааж тосыг нь шүүж авах хэрэгтэй. Тэгвэл их гоё цагаан үнэр багатай тос гардийн. Суугаа ажилтай болхоор нэг хэсэг нуруу өвдөөд их хэцүү байсан сүүлний тсоор сайхан халтал нь нуруугаа хэд хоног илүүлсэн гайгүй болцон.
 Эмчийн зөвлөснөөр фоли болон төмрийн агууламж өндөр гээд энэ витаминыг ууж байна. 2сартайгаасаа эхлээд ууж байгаад эход харуулахад эмч зогсоо гээд сар завсарлацан байгаа. Үргэлж уувал хүүхэд их томордог гэсэн. Хүү дээрээ бараг төрөн төртлөө тасралтгүй жирэмсний витамин уусан. Үр дүнд нь 4,300 мантгар цагаан жаал төрсөндөө ккк. Ерөнхийдөө нэг сар уугаад нэг сар завсарлаад явахад болхийм шиг байна лээ.
Угаасаа ам их цангадаг болдийм шиг байсан. Бас өтгөн их хатаж байсан учраас шингэний хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гээд ийм усны савтай болсон. 750 гр байх. Энүүгээр өдөрт ажил дээр сууж байхдаа ямарч байсан 2удаа ус уучаад байгаа. Ногоон цайны нөлөө юу эсвэл энэ усны ид шидүү ямарч байсан өтгөн хатах нь гайгүй болсон.
Хушга их идвэл ухаантай маамуу төрдөг гээд ккк ийм самрын холимог байнга авч идэж байгаа. Asal гээд оросых юм билээ. Гадуур зөндөө зарагдаж байна лээ 450гр-тай нь 9600-р авсан.

Өөр гэвэл өглөөд нэг алим, нэг аяга сайн хандалсан ногоон цай уучаадл яваад байна. Өөр гоц гойд барьсан хоолны дэглэм алга нэхх өлсгөлөн ч болку хэвийн хэмжээндээ л идээд байх шиг байгаашд ккк таргалахгүйн. Уул нь жирмээ байхдаа жаахан мах мираа суучихвал хэрэгтэйл байна даа. Маамуугаа хөхүүлхээр л сард 1,1кг-р хасагдсаар яс арьс болтлоо турдаг хүүхэн байгаамдаа би.

Friday, April 19, 2013

Миний хүү

don don: hi sain uu
don don: henii zurag tavichihaa ve?
don don: chamd bayarlasan shuu
don don: chinii zaasan zamaar tanil duu maani yavsaar bgaad ohintoi bolson boon bayar bna lee 


Ийм мэссэж сарын өмнө хамт ажиллдаг байсан ахаасаа аваад хөл гөзөр хүрэхгүй хэдэн өдөр баярлаж билээ.
3 дахь маамуугаа тээж байгаа гэх мөртлөө өөрийнхөө ганцхан охины тухайд л дандаа яриад бичээд л байдаг болхоор хүмүүс их гайхдийм шиг байна лээ. 2 хүүхэд гаргасан гэчээд ганцых нь тухай ярьдаг болхоор зарим хүн бас эвгүй зүйл тохиолдсон бол яах уу гэж бодоод асууж бас зүрхэлдэггүй юм шиг байна лээ./фэйсбүүк найзууд минь гайхаад байсан/

Тэгээд хүүгийнхээ талаар дэлгэрэнгүй биш ч гэсэн ярий гэж бодоод. Зарим хүмүүс бол мэдэх л байх. Эгч минь автын ослоос болж эхний хүүхэдээ алдаад зогсохгүй ахиж хэзээ ч хүүхэдтэй болох боломжгүй болсон юм. Тэр үедээ их л хэцүү байсан гэвч эгч минь хүүхэд тээх савгүй болсон ч гэсэн хэзээ ч итгэл найдвараа бол алдаагүй юм. Амьдралынхаа төлөө тэмцдэж, чин сэтгэлээсээ хүсэж чадсан хүнд бурхан тусалдаг гэдгийг миний бичих гэж байгаа түүх харуулах байх.

Ээж минь эгчид хүүхэд гаргаж өгнө гээд их л хичээсэн боловч оройтсон байсан гэсэн / эх хүний итгэл хамгийн сүүлд бөхдөг байх тиймүү/ Тэгээд үе үе надад эгчдээ хүүхэд гаргаж өгөөрэй гэж захьдаг, гуйдаг байсан. Би ч бас тэгнэ л гэж эргэлзээгүй боддог байлаа. Тэхдээ шинжлэх ухаан хөгжөөд юм сайхан болжээ. Хэзээ нэгэн цагт мөрөөдөл байсан зүйлийг одоо эгч минь энгэртээ тэвэрч элгэндээ нааж явна. 

3жилийн өмнө эгч, эгчийн нөхөр хоёрыг дагаад нөхөр охин хоёроо үлдээгээд солонгосруу / IVF- In Vitro Fertilization- Үр шилжүүлэн суулгах /явж байлаа. 2 дахь удаагийн оролдлого амжилттай болж 2011.09.05-нд бид бүгдээрээ хөөрхөн хүүтэй болсийм. Энэ тухайгаа бас өмнө нь энд ингэж бичиж байжээ.

Төрүүлчээд 3 сар орчим хөхүүлсэн болхоор намайг мөөмөө гэж дууддаг одоо нөгөө ээжийн минь хардаг 1 ой 7 сартай бяцхаан сахилгагүй жаал бий дээ :) Эгч бид хоёр олон хүнд туслах юмсан нэг ч гэсэн гэр бүл аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Тэгээд ажлын ахад зөвлөгөө маягийн юм өгсөн юм. Харин таньдаг хүн нь заасан замаар минь яваад хөөрхөн охинтой болжээ. Монголын үрс маш олон болтугай

Хэрэгтэй байж магад гээд IVF хийлгэсэн газрынхаа мэйл хаягийг бичлээ http://mariababy.com

Tuesday, April 16, 2013

Атаархал

Түрүүн ээж залгав. Оройн хоолондоо пицци хийх гэсийн тос хэрэглэдэг билүү гэж асуулаа. Шинэ дээлний өнгө авсан, өнөөдөр дээл эсгэхэд сайн өдөр байсан, дээлээ эсгэмээр байвч хоолоо хийхгүй бол болохгүй нь гэлээ. Ээж манай эгчийнд 1 ой 7сартай хүүг нь хараад хамт амьдардагийн.
би: тэд /эгч, ах хоёр/ нар хэдээс ажлаа тараад ирдийн
ээж: 6,30 гээдл ажаа чинь ойрд хичээлээ хийнэ гээд заримдаа оройтдогийн.
би: эрт л ирдийм байшд хүүхдийг нь хардаг байж юу гэж бас хоолыг нь хийж өгөөд байдын. Би хүүхдээ аваад гэртээ 8гэж ороод өөрөө хоолоо хийж идээд болоол байна даг
ээж: Нөгөө хичээл нь 5сарын дундуур дуусхийм гэсэн, заримдаа аав нь эрт ирээд ээж нь сургуулруугаа явдийн. Одоо сар гаруйхан болоод төгсөх гэж байхад жаахан тэсчихвэл болно. Тэгээдч эд нарыг ирж хоол хийж өгөх гэсээр байтал би өлсөөд байна шд гэлээ

Иймэрхүү яриа болоод өнгөрөв. Тэгээд гэнэт эгчдээ атаархав. Эгч хүүгээ төрөөд  1 сартай байхад нь гаригийн анги гээд 5,6 дахьд хичээллэдэг ангид элсэж орсийн.Хичээлтэй өдөр нь ээж хүүхдийг нь харж өгнө. Тэгээд 7сартай байхад нь ажилдаа орсон хүн. Ажил нь ч сайхан юмдөө. Өглөө тааваараа ирнэ, орой яг 6гээдл нөхөр нь гадаа хүлээж байна үсэрч гарч суугаадл гэртээ 6,30 гээд ирцгээдэг хүмүүс.
Тэгтэл би яаж байна. Охиноо лавдаг 2 хүртэл нь гүрийтэл өөрөө харсиймдаг. Тэгээд цэцэрлэгт өгөөд ажилдаа орж байлаа. Ямар машин тэрэг байх биш өглөө буудал орчим газар алхаж хүүхдээ цэцэрдэгт хүргэж өгчөөд автобусанд суугаад ажилдаа ирнэ. Орой бас 6 гэж тарж чадахгүй ээ. Манай захирал гэж хүн өдөр 1,2 гээд ажилдаа ирээд орой 10,11 болтол суудын. Тэгээд хөлд нь чирэгдчих гээдл байдын. Тэгээд яг явах гэхээр ийм ч юм хий тийм ч юмхий гээд ямарч байсаняг 6гээд тарж чаддаггүйн. Хамгийн эртдээл 6,30 гээд ажлаасаа гарна. Хүүхдээ авчаад алхаад гэрлүүгээ ирэхэд яг л 8 болж байдын. Орж ирээд хоолоо хийх гэсээр байтал 9 идэх гэсээр байтал 9,30 болдийн. Тэгээдл ядарч үхэхжаа юм 10 гээдл унтаад өгнө. үнэндээ ядраад дипломоо ч бичиж чадахгүй байна. Тэгээд биччих юмсан гээдл бодоодл явахын Ингэсээр байтал нээрээ нэмээд сэтгэл санаагаараа давхар их ядарчийна.
Хагас бүтэн сайнд тэгээд жаахан унтаж аваад хоол хүнсээ цуглуулна нтр гээд хаа нэг хичээл хийхиймдөө. Би ч ер нь цагаа л зөв хуваарилаж чадахгүй байгаа бололтой.

Тэгээд бодсон эгчидээ атаархаад эрт тардаг, гэртээ ирэхэд нь хоол нь бэлэн хичээл хийх сайхан зав гардийм байна даа гээдл. Ккк хүний сайхан хичээл хийх заванд атаархдаг хүн ер нь байхуу.

Бас манай ахын найз охин байнаа манай жижиг өрөөндө тэр хоёр амьдардийн. Ах болхоор зун ажиллаад өвөл амардаг ажилтай хүн. Манай 2 айл хоолоо тусдаа хийж идэцгээдэг юм байгаан. Бас л орой ороод ирэхэд нь хоол нь сайхан бэлэн гэр нь сайхан цэвэрхэн хммм.

3 дахь жирмээ, бас тэгээд их ойрхон төрж байгаа болхоор юм л болоод ядраад уначих гээд байхын. Гэнэт эгчийгээ бодсон атаархаад тэгсэнээ хэн ч надад санаа тавихгйү байх шиг санагдаад. Гэхдээ эцсийн эцэст энэ бүгд миний л сонголт л доо. Хурдхан 6сарын 15 болоосой. Дипломоо хамгаалцан, хичээлээ дуусчихсан, амралтаа авцан гээд сайхан инээд алдаад сууж байх юмсан.

Monday, April 15, 2013

Дэлгүүр хэссэн жаахан шука хүүхэн байна



Сая хагасайн өдөр сайхан дэлгүүр хэслээ. Интернэтээр нэг wedge sneakers гоё харагдаад бэлэн байгаамуу гээд асуугаад орхицон байсын тэгсэн пэйжийн эзэн охин миний фэйсрүү мэссэж бичээд. Маргааш захиалгаа хийх гэж байна та захиалахуу хэдэн размер өмсдийн гээд. Би ч тухайн үедээ мөнгөгүй байсан болхоор тэгэсгээд өнгөрсийн тэгсэн 5дахьд яг миний размерийг захиалаад аваад ирсэн та авахуу гээд асуудаг байна шд. Айлын хүүхдүүд ийм айхтар наймаа хийдэг болсон бээшд таминээ ккк. Тэгээд яг мөнгөтэй үе таарсанийг хэлэхүү гүйж очоод авцөөн яадын тээ яады яады



Гэрийхэн бол их дургүй ээ шука мукагаар дуудаад тэгээд цаа чэн өөрийнхөө мөнгөөр авахжаам болхоор боль гэж хэлж чадахгүй өсгийтэй гутлаар яахгээдаан гээд загнав ккк. Күү ерөө ямар насаараа жирмээ явхымуу намар өмсөж болдийм байгааздээ гээд хэлээ хаясөөн ккк. Дүүгээ ирэхээр нь ийм гутал аваад гээд гайхуулсан хар хүн харин жилийн дараа өмсөх гутлаа одоо авж тавиад байгаан наадах чинь гээд шургаад байгаа байгаамаа бас 
Дараа өмсөх гутал гэснээс хавар боллоо сайхан дулаарлаа тэгсэн хар хүнд өмсөх гутал байдаггүй ээ тэгсэн нөгөө шука хүүхэнд чинь 5 гутал байвал яахуу. Тээд нэг орой ажлаа тараад УБ их дэлгүүр ороод гутал авий гээд явбөө тэгсэн хар хүнд таалагдах гутал олддоггүй дагаж яваад баахан уур хүрээд явжийсан Скээчэрс дотор хөөрхөн намхан ултай гутал байнаа тэхээр нь өмсөж үзээд хөлд эвтэйхиймаа авчдиймуу гэсэн авөө ав л гэжийнэ. Тээд нөгөө өөр хүнд гутал авах гэж явсан хүн өөртөө гутал авчжаам чэн.


Зун өмсөнө гээд хадгалцөөн яадымбээ яады яады тээ кккк
Нөгөө снийкэрсээ авах гэж очихдоо бөөн эмэг бөгж хараад толгой тархи эргээд яаж зүгээр гарахуу гээд бас нэг ээмэг авсан хахаха   
заза шуналтсан түүхээ ингээд болий бичээд байвал бөөн хүнд загнуулах байх кккк