Thursday, January 3, 2013

Good bye 2012

Зээ жил болгон өнгөрсөн жилээ дүгнэж бяцхаан пост хийдэг юм. Энэ жил оройтоод жил дамначихлаа байна. Түрүү жил энд ингэж бичиж байжээ гэж.
Ирэх жил ёстой бужигнуулж өгөнөө гэцэн байгаа хэхэхэ. Ирэх жил нэг сургууль, нэг ажил, нэг аз жаргал төлөвлөчихсөн байгаа бүтэх байхаа бүтээхийн төлөө урагшаа. Ингэнээ бичээ хаяцан байнөө. Тэгээд бужигнуулсан ч юмуу гүү ч юмуу бөө мэд. Төлөвлөсөн байсан сургуулийг хойшлуулцөөн. За тэгээд хэн буруутай байхав дээ би би би л байхгүй юу. Энэ сургуулийг төгсөж санаа амархиймсаан хммм. Ёстой нэг төгсчүүл ахиж ямарч сургуульд ахиж элсэхгүй бүр хэлний дамжаанд ч суухгүй гэцэн байгаа кккк. Төлөвлөсөнөөрөө нэг ажил нэг аз жаргалаа олоод авчихсөөн. 
Миний хувьд мэргэжлээрээ ахилттай жил байлаа. Сургууль төгссөнөөсөө хойш мэргэжлээрээ нэг ч ажиллаагүй байж байгаад мэргэжлийн ажилдаа ороод цэргээс нь дарга хүртэл бүх л мэстэн дээр ажиллаж үзсээн. Ер нь бол мэргэжилдээ дуртайм билээ цаадах чэн. 
Аз жаргалын хувьд ёстой аз жаргал шиг аз жаргалаа олсоон.

Зээ ирэх жилийн хувьд гэвэл ёстой жинхнээсээ сургуулиа төгсөнө. Охин маань бас 1-р ангид элсэнэ. Энэ ёстой томхон ажил болох байхөө. Ямар сургуульд оруулхуу шалгалт шүүлэг тэнцэхүү нтр гээдл. Тэнцэсний дараа хичээлд нь хүргэж өгнө авна гээдл асуудлууд байнөө байна. Төлөвлөсөн 2л том зүйл байх шивдээ. Бусад нь бол аандаа болно биздээ гээдл явж байна.